Дэлгэрэнүй Үзэх
Дэлгэрэнүй Үзэх
Green Lantern 2011 DVDrip
Дэлхий бүрэлдэн бий болохоос сая сая жилийн өмнө Орчлон ертөнцийн хамгаалагчид хэмээн нэрлэгдсэн нэгэн бүлэг Green Lantern Corps хэмээх гариг эрхсийн хоорондох цагдаагийн хүчийг бий болгохоор сэтгэлийн тэнхээний ногоон мөн чанарыг ашиглажээ. Тэд Орчлон ертөнцийг тус бүр нь нэг Green Lantern бүхий 3600 хэсэгт хуваасан байна. Green Lantern-уудын нэг, 2814 хэсгийн Abin Sur сөрөг талын баатар Parallax-ын оршин тогтнох айдсын мөн чанарыг бут цохиж, түүнийг Ryut хэмээх сүйрсэн гариг дээр байдаг Хаягдсан хэсэг гэгдэх 666 хэсэгт хорих болно. Гэвч өнєє үед Parallax түүний шоронгоос оргож, 6 сарын дараа гэхэд дөрвөн Green Lantern-ыг хөнөөж, хоёр гаригийг сөнөөх төдийгүй 2814 хэсэг рүү дайрч, Abin Sur-ыг аймшигтайгаар шархдуулна. Abin Sur түүний дайралтаас амь зулбан дэлхий дээр өөрийн эрхгүй газардах бөгөөд амь тавьж буй Abin Sur гариг дээрх зохистой залгамжлагчийг хайж олохыг бөгжиндөө тушаана. Харин бөгжний сонголт нь туршилтын нисгэгч Hal Jordan байх болно.