Цаатангуудын аж амьдрал

Цаатан гэж хэн бэ?

Цаатан нэрний утга:

Цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон таамаг байдаг. Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүд эллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийг Цаатангууд гэнэ. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар аж төрнө. Цааг гэршүүлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнөх хэрэг бөгөөд хэдийд, хаана яаж үүссэн тухай мэдээ баримт одоогоор үгүй билээ.

13-р зууны үед Монголд ойн иргэд цаа буга өсгөж байсан тухай түүхэн баримтууд бий. Зарим цаатангууд өөрсдийн гарвал үүслээ уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэж нотлон ярьдаг. Цаа бугыг эртнээс гэршүүлсэн цаатангуудын эрхэлдэг гол аж ахуй нь агнуур байв. Буга, бор гөрөөс, баавгай, аргаль, хандгай, гахай, янгир гэх мэт. Цаатан ардын бэр сонгох ёсон тун нарийн уламжлагдаж ирсэн заншилтай байдаг. Эрчүүдэд эхнэр болох хүнээ сонгохдоо өөр овгоос сонгох хатуу үүрэг ногддог ба өөрийн овгоос авахыг цээрлэнэ.

Цаа буганы тухай товчхон
Бух цааг-этэр
Хөнгөлсөн эр цааг-зарь
Эм цааг-манджиг
Эр эм ялгаагүй 1 настай цааг-хугаш
2 настай эрийг-донгор
2 настай эмийг-дунгуй
Гурван настай эрийг-гуйдаа
Гурваас дээш насны эмийг-манджиг
Дөрвөн настай эр цааг засаж-зарь болгоно.

2002 оны судалгаа:

Баруун болон зvvн тайгад 207 хvн 42 өрх, 563 цаа буга.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёр багт нийт 114 өрхийн 493 цаатан хvмvvс амьдардаг байна.

Манай улсын умар зүгийн ой тайгад цаа буга маллаж амьдардаг хэсэг ардыг, ардын хувьсгалаас хойш манай утга зохиол, ярианы хэлэнд Цаатан гэж нэрлэх боллоо. Хувьсгалаас өмнө нийтэд нь Тагна урианхай гэж нэрлэдэг байсан боловч тайгын иргэд, Соёд урианхай гэж ялгах явдал ч байжээ.

Өөрсдийгөө Уйгар хэлтэй, Уйгар угсааны Духалар /Тува/ хүмүүс гэдэг. Цаатан ардын эрхэлдэг гол аж ахуйн нь цаа буга билээ. Цааг гэрийн болгож эрхэлсэн нь одоогоос хэдэн мянган жилийн өмнийн хэрэг бөгөөд чухам хэдий үед хаана үүссэн тухай мэдээ баримт одоохондоо үгүй байна.

Бух цааг-этэр, хөнгөлсөн эр цааг-зарь, эм цааг-манджиг, эр эм ялгаагүй 1 настай цааг-хугаш, 2 настай эрийг донгор, эмийг дунгуй, гурван настай эрийг гуйдаа, гурав болон түүнээс насны эмийг манджиг, дөрвөн настай эр цааг засаж зарь болгоно.

Цаатан, жилд 6-8 удаа цааны идшийг даган нүүдллэж 11 сараас өвөлжөөнд буудаг. Нүүдэл хийж ихэвчлэн өвс ургамал ихтэй газар буух боловч, онгон савдагтай, хүн оршуулсан зэрэг нутгаас зайдуу бууна. Хотын настай хүн урьдчилан явж, нутаг шинжин, түүний хэлснээр тэр газарт очиж буудаг заншилтай.

Онгон юмуу, юмуу хоймрын барааг ачдаг цаа гэрийн эзний хамгийн хайртай цаа байх бөгөөд энэ нь эрт үеэс уламжлагдсан бөөгийн мөргөлийн тусгал юм. Ийм цаа хуучин цагт онгоны цаа гэж тусгай тэмдэгтэй, сэтэртэй цааг гэрийн эзнээс өөр хүн /тусгай эмээл тохож/ унадаггүй, эзэн ч гэсэн тэр болгон хэрэглэдэггүй байна.

Цаатан иргэд хэдийгээр эрт үеэс цаа бугыг гэрийн болгон тэжээсэн боловч тэдний аж ахуйн гол нь агнуур байжээ. Идэшний ан амьтад баавгай, буга, бор гөрөөс, янгир, аргаль, хандгай, гахай зэрэг ордог байжээ. Үнэт үстэй булга, хэрэм, үнэг зэрэг амьдтыг өвлийн улиралд үс гүйцсэн цагт нь агнадаг. Тэд хэд хэдээрээ хамтран ан хийхдээ гол төлөв нэг хотын 7-10 эрэгтэйчүүд явах бөгөөд 3-4 буудагч, 4-5 үргээгч гэж хоёр хэсэг болж буудагч нар нь ан амьтны гарч ирэх онь газрыг амдан нуугдаж, үргээгч нар нохойтойгоо амьтны мөр хөөлгөж, амьтдыг үргээн гаргаж, буудагч нарт шахаж ойртуулмагц буудагчид буудаж агнана.

Агнасан ангаа хот айлаараа хувааж, амьдралынхаа хэрэгцээнд хэрэглэж иржээ. Энэ үйл ёсноос гадна анд мордох, алсан амьтныг өвчих, ангаас буцаж ирэх үед анчин хүн тусгай ёс горимыг дагаж мөрддөг. Анд шинийн гурван, долоон, есөн, гэх мэт хэлтгий өдрүүдэд явдаг. Анд явах өдөр гал голомт, онгон сахиусаа тахиж, буугаа ариутгана.

Цаатан ардын дунд бэр сонгох, гэр бүл болох, гэр бүлийн харьцаа зэрэг нь маш нарийн дээр үеэс уламжлагдаж ирсэн заншилтай юм. Эх эцэг хүмүүс хүүхэддээ бэр сонгохдоо заавал өөр овгоос авдаг, өөрийн овгоос авахыг их цээрлэдэг. Урьд цагт бэрийг хол нутгаас авбал сайн гэж үздэг байжээ

Цаатан үндэстний аж төрөх ёс

Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумдуудад нутагладаг Тува угсааны монголжсон ойн соёд урианхай нарыг Цаатан гэдэг. Цаатангууд анх Монголын түүх бичигт тэмдэглэгдэх болсон нь ердөө 200 гаруй жилийн өмнөөс юм. Анх Улиастайн амбан сайдын шавийн захиргааны данс бичигт 1764 онд “Дархад аймгийн хэмжээнд Эүкэ гэрт уулын хүмүүс ам бүл 22, цагаан буга 192 байна” гэж тэмдэглэгджээ.

Тэд өөрсдийгөө уйгар хүмүүс гэж нэрлэдэг бөгөөд тэдний нутаг нь Монгол шарын даваа, Шишгэд гол болох юм. Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг. Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг.

Цаатангууд өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх өвөрмөц арга барилтай үндэсний цөөнх юм. Тэд уйгар хэлтэй. Тайгадаа бол өөр хоорондоо уйгараар ярьдаг. Бөөгийн шашин шүтнэ. Аж төрөх гол арга нь бол цаагаа маллан, түүнийхээ ашиг шимийг хүртэж ан гөрөө хийж амьдардаг.

Өдгөө 200 гаруй хүн буюу 40 гаруй өрх цаатан айл өвөлдөө хасах 31-50 хүртэлх хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг. Цаатангуудын хувьд өөрсдийн бичмэл түүх гэж байхгүй, уламжлалт зан заншил нь алдагдаж байгаа гэж судлаачид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Нууц товчоо болон Рашид Ад дины судрын чуулганд ан гөрөөгөөр амьдардаг эртний аймгууд холтсон бүрээстэй гэрт амьдардаг гэж дурдсан байдаг.

Цаатангууд халх маягийн дархад хийцтэй, өндөр босоо захтай, өргөн суга ханцуйтай, тавиу хормойтой, дан өргөн эмжээртэй дээл өмсдөг. Дээл нь эрэгтэй эмэгтэй, ангийн гэсэн гурван төрөл байдаг. Дархад хийцийн дуулган малгай, цааны годыг залгаж оёсон ширэн ултай гутал хийж өмсдөг. Мөн цааны арьсыг сайтар элдэж өмд хийж өмсдөг.

Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм. Урцаа босгохдоо мод уулзуулан хатгаж, дээгүүр нь арьсаар бүрдэг байсан. Томовтор урцанд 28-32 мод, дунд зэргийн урцанд 22-25, жижиг урцанд 17-22 ширхэг мод хэрэглэнэ. Хатгуур мод нь гол төлөв хуурай хар мод байдаг бөгөөд 3.5-4 метрийн урттай байна. Өмнө нь ихэвчлэн ангийн болон цаа бугын арьс, модны холтсоор урцаа бүрдэг байсан бол сүүлийн үед даавуу, бризент зэрэг материалыг ашиглах болсон байна.

Тэдний хүнс нь цааны мах, цааны сүүгээр хийсэн цагаан идээ байх бөгөөд хатаасан хурууд нь тослог ихтэй зөөлхөн байдаг. Саалийн хугацаанд 96-100 литр сүү сааж авна. Цааны сүү өтгөн учраас хөөрүүлэхэд хөөрч дэврэхгүйгээр буцалдаг. Цааны сүү эхийн сүүг орлохуйц тийм сайн чанартай учраас нялхаст өгдөг. Цаатан өрх 10, 11 дүгээр сард өвлийн хүнсэндээ зориулж 2-3 цаа бугыг нядалж идэшний мах бэлтгэнэ. Мах нь амт сайтай, зөөлхөн, өтгөн бор шөл гарна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN

Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 494
    Энэ сард: 6
    Энэ 7 хоногт: 4
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 1
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 476
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 261

    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0