Дөрвөн жил уулзалдаагүй ээж, хүү хоёр хорих ангийн нээлттэй хаалганы өдрөөр уулзалдлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр хорих анги өнгөрсөн бямба гаригт "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгууллаа. Дээрх хорих ангид 480 гаруй ялтан ял эдэлж байна. Ихэнх нь хулгай, дээрэм танхайн хэргээр хоригдож байгаа 18-40 насны залуус. Мөн хүн амины хэрэгтэй дэглэм буурч байгаа хүмүүжигч арав гаруй байгаа гэнэ.
ЯЛТНУУД ХОРИГДОЖ БАЙХДАА АЖИЛЛАЖ, ХОХИРОГЧДЫН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ БОЛОМЖТОЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр хорих ангийн үүдэнд өглөө 09:00 цаг болоогүй байхад л олон машин ирчихсэн тортой зүйлс барьчихсан хүмүүс дугаарлаад зогсчихсон байв. Хорих ангийн хаалга 09:30 цагт онгойж, тэнд байсан мянга гаруй хүмүүс дугаарлан орцгоосон юм. 421 дүгээр хорих ангийн дарга хурандаа Г.Тэрбиш "Хорих анги гэдэг ойлголт хүн бүрт их хүнд сонсогддог байх. Тэр тусмаа ойр дотнын хүн нь энд ял аваад ирчихээр ар гэрийнхнийх нь санаа үргэлж зовдог. Дээхнэ үед хорих ангиуд хүнд цаг үед байсан. Одоо харин бүх зүйл өөр болсон шүү.

Энд ирсэн хүмүүжигчид есөн төрлийн мэргэжлээс сонгон мэргэжил эзэмшиж байна. Тэгээд гэрээт газруудад очиж ажил хийж байна. Ажил хийж байгаа хүмүүжигчид цалин авч байна. Цалингаараа нийгэмд учруулсан хохирлоо барагдуулж байна. Бас ар гэрийнхэндээ цалингаасаа өгч байна" хэмээн нээлтийн үйл ажиллагааны үеэр онцолж байсан. Амгалан дахь хорих анги барилгын компаниудтай гэрээ байгуулан ажилладаг аж. Он гарсаар хүмүүжигчдийн нийт цалин 68 сая төгрөг болоод байгаа юм байна. Мөн гэмт этгээдүүд бусдын эд зүйлсийг хулгайлсан, танхайрч бусдын биед хүнд гэмтэл учруулаад эмчилгээний зардлыг нь өгдөггүй. Үүнээс болж хохирогчид хохирлоо барагдуулж чадалгүй үлддэг.

Тэгвэл одоо хүмүүжигч хохирогчийн хохирлыг ялаа эдэлж байх хугацаандаа ажил хийн төлөх боломжтой болсныг ч дурдлаа. Амгалангийн хорих ангийн барилга дөрвөн жилийн өмнө ашиглалтад оржээ. Хоёр давхар хорих камерт 600 гаруй хоригдол багтах боломжтой гэнэ. "Нээлттэй хаалга"-ны өдрөөр аавыгаа эргэж ирсэн бага насны хүүхдүүд олон байсан. Хүмүүжигч Болдбаатарын эхнэр хүүхэд түүнийг эргэх гэж иржээ. Тэрбээр хүүгээ төрснөөс хойш огт хараагүй гэнэ. Залуу гэр бүлийнхэн бусдаас зайдуухан суух аж.
Төрөөд удаагүй байгаа хүүгээ тэвэрчихээд эхнэрээ хөтлөөд л хорих ангийн хашаан дундуур алхаад байх юм. Мөн Хөвсгөл аймгаас 80 гаруй насны хоёр хөгшин иржээ. Тэр хоёр хөгшин ганц хүүтэй юм байна. Найзынхаа хуриман дээр зодоон хийж танхайраад гурван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Хадгаламж зээлийн хоршоодын зарим захирал энэ ангид дэглэм буурч хоригдож байгаад өнгөрсөн өвөл магадлангаар суллагдсан байна. Мөн бусдын халааснаас хулгай хийдэг, гэр хорооллын айлуудын гэрээс хулгай хийдэг, дээрэм хийдэг байсан гээд бүлэглэл бүхий залуус ч тэнд хоригдож байна.
"ЭЭЖ ЭЭ, ТА ХААНА БАЙСАН ЮМ БЭ"
Бусдад онц хэмжээний хохирол учруулж долоон жилийн хорих ялаар шийтгүүлсэн 35 настай Н.Наранхүү гэх залуу айлын ганц өргөмөл хүү гэнэ. Тэрбээр энд ирэхээсээ хоёр жилийн өмнөөс ээжтэйгээ уулзаж чадалгүй явсаар өдгөө дөрвөн жил болж байгаа юм байна. Тэрбээр сүүлийн үед "Ээжтэйгээ л уулзах юмсан. Ядарч яваа юм шиг санагдаад байх юм" хэмээн үргэлж ярих болсныг хорих ангийнхан ярьж байв. Тиймээс түүний ээжийг хорих ангийн албан хаагчид сар гаруй хайсны эцэст Дамбадаржаад дүүгийндээ амьдарч байхад нь олж, ийнхүү өргөмөл ганц хүүтэй нь уулзуулахаар авчирч байгаа нь энэ. Бид 82 настай Н.Нина гэх хөгшнийг дагуулаад хорихын хаалгаар орсон юм.

Тэрбээр "Хүү минь ямар болсон бол. Эцэж, ядраа болов уу, миний ганц хүү. Хүүтэйгээ уулзалгүй явсаар өдий хүрлээ. Энэ хугацаанд гадаа хүртэл хонож байна даа. Ах, дүү гээд олон хүн байхгүй. Дүүгийн эхнэр уур нь хүрэхээрээ гэрээсээ хөөгөөд гаргачихдаг юм. Дүү хүүхдийнхээ толгойг бариулна гэж гэр рүүгээ авч явснаас хойш дөрвөн жил хүүтэйгээ уулзсангүй. Энэ хугацаанд л бид төөрчихсөн хэрэг. Гэтэл энд байжээ, хүү минь. Шоронгоос гарахад таван жил дутуу гэнэ. Хөгшин би яаж хүлээж чадав гэж. Батсүмбэрийн асрамжийн газарт очих юмсан гэж бодох юм" хэмээн бидэнд ярьж явлаа. Тэгтэл 30 гаруй насны залуу биднийг чиглэн хамаг хурдаараа гүйн ирж, Н.Нина гуайг тэвэрч, нуруу нь намсаж, жижигхэн болсон ээжийнхээ энгэрт өвдөг дээрээ сөхөрч суугаад наалдан "Ээжээ намайг уучлаарай. Та хаана байсан юм бэ. Таныг хаана байгаа бол гэж байнга боддог" гээд л цурхирч гарав. Ээж нь ч урчийж, хорчийсон жижигхэн гараараа хүүгийнхээ толгойг илэн уйлж зогссон. Хэсэг уйлалдсаны эцэст Н.Наранхүү ээжийгээ жаахан хүүхэд өргөж байгаа юм шиг тэврээд өрөө рүүгээ орсон юм.

Ихэнх хоригдол ар гэрийнхэнтэйгээ гадаа уулзаж байгаа бол цөөн хэд нь дотор байв. Наранхүү ээжийгээ орон дээрээ суулгаад ээжийнхээ авчирсан сүүг буцалсан устай холин аягалж өгөөд, боов, чихрээ өмнө нь дэлгээд гэртээ байгаа юм шиг л дайлж харагдсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Нина гуайн хамаатан хүүхдийнхээ толгойг бариулна гэж гэр рүүгээ авч яваад гэрт нь буцаагаагүй аж. Энэ хугацаанд Н.Наранхүү гэртээ байж, хамаатан садныхнаараа хайсан ч ээжтэйгээ уулзаж чадаагүй гэнэ. Тэгж явахдаа Наранхүү хүнтэй муудаж, зодолдоод долоон жилийн хорих ялаар шийтгүүлэн энд ирээд хоёр жил гаран болоод байгаа нь энэ юм.
Э.ХҮРЭЛБААТАР

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 496
    Энэ сард: 7
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 478
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 263


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0