ХҮН ТӨРӨЛХТНИЙ АЛДААГ МОНГОЛЧУУД ДАВТАХ ЁСТОЙ ЮУ.

…Нүд нь бүлтэгнэн, хамаг бие нь чичирч байгаа амьтныг амьдаар нь өвчиж зогсоо аймшигтай бичлэгийг Youtube-ээс харлаа. Үүнээс хойш олон хоног өнгөрсөн ч мөнөөх амьтан хэчнээн шаналж, өвдөж, зовж үхсэн бол гэдэг бодол толгойноос салахгүй зовоох юм.

Хуруугаа жаахан л эсгэхэд ямар их хорсдог билээ дээ. Ямар сайндаа л тэр аллагыг аль болох бодохгүйг хичээж, хурдхан өөр зүйл толгойдоо ургуулдаг болоод байна. Арьсыг нь хуулчихаад хөөрхий амьтныг газар чулуудчихав. Дөрвөн мөч нь салганан, цээж нь оволзон амьсгаадаж, тарчлан хэвтэж байгаа нь бүр ч аймаар. Үнэхээр зүрх шимширмээр дүр зураг биш гэж үү.

Хүн гэж амьтан чухам хэзээнээс ийм зэрлэг, хэрцгий болсныг мэдэхгүй юм. Үслэг амьтны арьсыг авахдаа яагаад амьдаар нь өвч дөгийг та мэдэх үү. Учир нь ингэж зовж тарчилсан амьтны үсний ширхэг бүр босож, сор нь улам гялалзаж өнгө нэмдэгт байдаг аж.

Амьдаар нь өвчихөөс гадна үхтэл нь зодох, цахилгаанаар цохиулах гээд есөн шидийн харгис аллагыг хүмүүс мөнгөний төлөө, гангарахын тулд үйлдэж байна. Угаас дэлхий ер төнцөд ан амьтны арьс үсэнд шунадаг хэдэн сая хүний хэрэгцээг хан гах зорилгоор секунд тутамд нэг амьтан алуулдаг гэсэн тооцоо бий. Жилд дунджаар энэ тоо 50 саяас илүү гардаг байна. Сэрдхийм тоо биш гэж үү.

Танд олон улсын судлаачдын багийн хийсэн тооцоог сонирхуулъя. Хүмүүсийн гангараанд зориулагддаг 50 гаруй сая амьтны 80-аад хувийг дээрх аллагыг үйлддэг фирмүүд үржүүлдэг байна. Үлдсэнийг нь байгалиас зэрлэг амьтдыг авлаж бэлтгэдэг аж. Тэгвэл тансаг хэрэглээнд “нүдээ өгөхөөс буцдаггүй” зарим эмэгтэйд зориулсан гоёлын булган дээл ганцыг үйлдвэрлэхэд 60-70 толгойг зүйл дуусгадаг.

Энэ мэтээр нэг дээлэнд үнэгний 40, шилүүсний 18-20, чонын 10-аад арьс ордог байх юм. Шиншилла гээд бүлтийсэн хар нүдтэй, саарал зүстэй, жижигхээн хөөрхөн амьтан байдаг даа. Энэ амьтны арьсаар хийсэн эдлэлийн зах зээлийн ханш өндөр.

Бас нэг дээлэнд маш олон ширхэг ордог. Тэднийг хөнөөх арга бас л хэрцгий. Хайр татам туулайнуудын хөнгөн, торгомсог зөөлөн үстэй арьсаар хүрэм, дээл, малгай, чихмэл тогтоом, зүүлт зэргийг хийхийн тулд тусгайлан үржүүлж, үй олноор нь нядалдаг фирмүүд бий. Эм туулайг жилд хэд хэд төрүүлэхийн тулд байнга зохиомлоор хээлтүүлнэ. Харин бүжингүүдийг ердөө хоёр сар гаруйтай болоход нь арьсыг авдаг.

Бойны газрууд долоо хоногт хэдэн арван мянган туулай нядалдаг бөгөөд тэднийг цахилгаанаар цохиулж муужруулаад, дараа нь хоолойг нь хэрчээд арьсыг нь хуулдаг байна. Түүнчлэн амьтдыг нүүрстөрөгчийн дан болон давхар ислээр утах, цахилгаанаар цохиулах, хордуулах, даралтгүй орчинд оруулах, хүзүүг нь хуга мушгих, нугаслах гээд зөвхөн хүн л сэдэж, хийж чадах аллагын аргуудыг тоо чиж болно.

Зэрлэг амьтдыг буудахаас гадна олон төрлийн хавх, урхиар агнадаг. Угтаа бол хавх, урхи хэрэглэх арга нь тухайн амьтныг олон цаг минутаар тарчлаан зовоож үхүүл дэг харгис ал лагын төрөлд ордог байна. Ингээд бодохоор хүмүүс амьтны арьсан эдлэл, дээл хувцас худалдан авснаар энэ мэт аймшигт аллагуудыг хөхиүлэн дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байгаагаас ялгаагүй юм.

Зэрлэг амьтдын хууль бус бизнес зохион байгуулалттай гэмт хэрэгтэй нягт холбоотой байдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн. Хам гийн сүүлийн судалгаагаар гэхэд энэ наймаанаас олдог ашгийн хэмжээ жилд дунджаар 15-20 тэрбум ам.долларт хүрчээ. Бар, заан, хирс, далайн гахай гээд цэнхэр гаригийн маш олон төрөл зүйлийн ан амьтан хулгайн анчдын гарт устсаар байна.

Өнөөдөр монгол бөхөн, саарал чоно, ирвэс, тарвага, үнэг, буга, баавгай, баданга хүдэр зэрэг ан амьтны тоо толгой цөөрсөөр, зарим нь мөхлийн ирмэгт тулчихлаа. Тэдний зөвхөн эврийг нь, арьсыг нь авах гэж хайр найргүй хядсаар байгаа нь эмгэнэлтэй. Монголчууд ерөнхийдөө ангийн амьтны арьс, үстэй дээл хувцас, малгайгаар гангарах дуртай талдаа.

Ямар сайндаа л нэлээн хэдэн жилийн өмнө болсон олимпын нээлтийн арга хэмжээнд тамирчид маань чоно, үнэгний сүүл унжуулсан сүрхий малгайтай оролцоод Ан амьтныг хамгаалах олон улсын байгууллагын зүгээс шүүмжлэлд өртөж, харгис, хэрцгийгээрээ дуудуулж шившиг болох вэ дээ. Бид одоо XXI зуунд амьдарч байна шүү дээ. Тэгээд ч манайд тэгэж их агнаад байх амьтны нөөц алга. Уг нь 50, 60 жилийн өмнө Монгол орны ан амьтдын 90-ээд хувь нь элбэг, үлдсэн нь ховор гэсэн ангилалд ордог байв.

Харин одоо энэ үзүүлэлт эсрэгээрээ эргэсэн хэмээн мэргэжилтнүүд баталдаг. АНУ болон хэд хэдэн орны Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Зэрлэг ан амьтдын хууль бус наймаатай тэмцэх эвслийг (САWT)-ийг хоёр жилийн өмнө байгуулсан. Тус байгууллагын гол зорилго нь зэрлэг ан амьтад болон тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах явдлыг таслан зогсоох, хууль бус наймаатай тэмцэхэд байгаа юм.

Мөн хууль тогтоомжийг чангатгахын тулд CAWT Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо хамтран ASEAN-WEN нэртэй шинэ сүлжээг байгуулжээ. Ингэснээр нэлээд ахиц гарч эхэлсэн байна. Сүүлийн үед дэлхийд алдартай загвар зохион бүтээгч, томоохон загварын агентлагууд, загвар өмсөгчид, Холливудын одод, дуучид амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөөс татгалзаж, бусдыгаа уриалан дуудах боллоо.

Алдарт жүжигчин Харрисон Форд гэхэд ан амьтан болон тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалж, олон нийтэд сурталчлах болов. Бразилийн загвар өмсөгч Жизель Бундхен “International Green Awards” шагналын байгальд ээлтэй алдартнаар саяхан тодорсон. Өдгөө 31 настай загвар өмсөгч бүсгүй НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн сайн дурын элч болсон билээ. Жизель хүмүүсийн гангарааны золиос болж хэрцгийгээр алуулдаг амьтдын арьсан хувцас хэзээ ч өмсөхгүй.

Алдартай хүмүүс, одуудын энэ шийдвэр олон мянган хүнийг ан амьтны арьсан хувцаснаас, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзахад нөлөөлж буй нь тодорхой. Дэлхийн олон оронд энэ санаачилга, уриалга өрнөсөөр байна.

Цэнхэр гаригийн байгаль олон сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж, шинэчлэн солигдсоор өнөөгийн өнгө төрхөө олсон. Харин одоо хүн төрөлхтний оролцоотойгоор амьд байгаль өнгөө хэрхэн хувиргаж, амьтан, ургамал аажмаар сөнөж мөхөж буйг харж сууна, бид. Хэрвээ нэг л өдөр дэлхийд хүнээс өөр амьсгалдаг, машин техникээс өөр хөдөлдөг, алт эрдэнэсээс өөр гялтгадаг зүйл үгүй болбол яах вэ? Цаашид амьдрах гарц бидэнд үлдэнэ гэж үү.

“Өнөөдөр” сонины мөнхийн сэдэвт байгаль орчин, ан амьтны хамгааллын асуудал багтдаг. Энэ ч утгаараа Монголын Байгаль орчны иргэний зөвлөл орон даяар амьтны арьсаар хийсэн хувцас, эдлэл, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг уриалж буйг тууштай дэмжихээ дуулгая. ...Хөдлөх тэнхэлгүй шахуу болсон эм далайн хав арьсаа хуу луулсан зулза ганыхаа хажууд хэвтэж харагдана.

Алуурчид эхлээд ээжийг нь зодож ямар ч тэнхэлгүй болгоод, дараа нь зулзагыг үхтэл бороохойдоод арьсыг нь аваад хаяж одов. Ээж далайн хавнууд төрөөд хэдхэн хоносон нялх зулзагаа сахин олон хоног хажууд нь хэвтэж, бүр хөхүүлэх гэж оролдоно. Түүний хөх чинэрч, сүү нь дусалж байх аж... Ийм харгис аллагыг, “эх, үр” хоёрын хагацлыг харуулсан дэндүү өрөвдөлтэй гэхэд ч багадам дүрс бичлэг олон хүний зүрхийг шимшрүүлсэн удаа бий.

Энэ мэт аллагыг харсан, яг одоо энэхүү нийтлэлийг уншиж буй та хүний гарт зэрлэгээр алуулдаг амьтны арьсан хувцас, эдлэл, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзах шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Таны энэ сонголтын цаана олон мянган амьтны амь аврагдаж байгааг мартаж болохгүй. Магадгүй Монголд, цаашлаад дэлхий дахинд нэг ч амьтан хүмүүсийн тансаг хэрэглээ, гангарааны золиос болж хэрцгийгээр алуулдаггүй болох өдөр удахгүй ирэх биз ээ.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0