Мэдээ мэдээлэл : Монгол хүүхдийн амь нас 1500-хан төгрөгний үнэтэй байгаад хэн буруутай вэ?

Эрх чөлөөт Монгол улсад ардчиллын салхи үлээсний 22 дахь жилийг тэмдэглэж байх үеэр 13-хан настай хүү архинд хордож амь насаа алдав. Энэ эмгэнэлт хэргийн талаарх мэдээллүүдийг ажаад байхнээ эхийнхээ голыг харлуулан цаг бусаар эрт одсон нөгөө хүү буруутаж үлдэх шинжтэй.

Үхсэн хүн үг хэлдэггүйг захын тэнэг ч мэдэх болохоор сургуулийнхаа тооны аварга, онц сурлагатан байсан тэр хүү 7 настай хүүгийн ээждээ өгөх гээд аваад явж байсан архийг булааж зугтсан болж хувирав. Болсон явдлын талаар 7 настай хүү Төвсанаа “Тэр өдөр ээж хоёр удаа архи авахуулсан. Сүүлийн архийг нь Ягаанаа эгчээс аваад гараад иртэл талийгаач Жоохноо ах аваад зугтчихсан. Ээж зодох байх гээд араас нь уул руу хөөсөн ч гүйцээгүй. Тэгээд Жоохноо ах, Нараа ах хоёр архи уусан гэсэн.

-Архийг ундаатай холиод уух гоё уу?

-Ээж тэгж хэлдэг юм. Тэгээд Жоохноо ахад байсан 300 төгрөг дээр Нараа ахын 200 төгрөгийг нэмээд ундаа авсан” гэж сурвалжлагчид ярьсан бол харин талийгаач хүүгийн ээж Х.Сувд “Хамт архи уусан Наран-Оргил гэдэг хүүгийн ярьснаар бол Төвсанаа гээд 7 настай дүү нь ээждээ архи авч өгчихөөд дараа нь ахин нэг шил архи авч “Ах нараа дайлнаа” гэж хэлсэн гэнэ. Тэгээд бүгд мөнгөө нийлүүлж ундаа аваад Чингэлтэйн эцсийн уулан дээр гарч архиа ундаатай хольж уусан бололтой. Тэр 7 настай хүү “Архийг ундаатай хольж уухаар гоё ордог байхгүй юу” гэсэн гэдэг” хэмээжээ.

Жаахан хүүхдийн ээждээ өгөх гээд авсан архийг булаан зугтаж ууланд очиж уугаад түүндээ хордож үхсэн хүүгийн буруу юу? Эсвэл ах нараа архиар дайлсан 7-хон настай хүүгийн буруу юу? Мэдээж, энэ хоёрын аль нь ч буруугүй, гэвч энэ хэрэгт буруутан дэндүү олон санагдсан тул “буух эзэн, буцах хаяг”-ны эрэлд мордлоо.

Хүүгээрээ архи авахуулдаг архичин ээж Д.Золзаяа. Орлогогүй, ажилгүй тэрээр хямд архинд хордож элийрэгчдийн төлөөлөл гэдэг нь илт байна. Дэлгүүрийн худалдагч өөрийг нь нэг нүдээрээ харахгүй болохоор 7-хон настай балчир үрдээ алганд нь атга чихэр авч өгөхийнхөө оронд архины 1500 төгрөг атгуулаад дэлгүүр лүү оруулдаг байж. Архичин ээжийн дэргэд өсч буй нялх монгол хүүгийн ээжээсээ сурсан эрдэм гэвэл “Архийг ундаатай хольж уувал гоё ордог” тухай.

Бага насны хүүхдэд архи зарахдаа сэтгэл нь өвддөггүй худалдагч Д.Ягаанцэцэг. “7 настай хүүд олон удаа архи зарсан минь үнэн” гэж хэлж суугаа энэ эмэгтэй өөрөө үр хүүхэдгүй хүн үү? Түүний халаасанд орж буй 1500-хан төгрөгний төлөөсөнд хүний амь нас явчихвий гэж сэтгэлээ өвтгөн ганц удаа бодож үзээ болов уу?

Дэлгүүрүүдэд 1200-гаар архи бөөндөж, ашиг хонжоо хайгчид. Онцгой албан татварын тэмдэггүй нэг ширхэг ч архи Монгол улсад худалдаалагдах учиргүй. Энэ архины онцгой албан татварын тэмдгийг архи үйлдвэрлэгчид Татварын Ерөнхий Газарт урьдчилан захиалгаа өгч, зохих журмын дагуу наах хуультай. Ингэхээр архины үнэ өртөг нь ч онцгой албан татварын тэмдгээс болоод хямдхан байх боломжгүй.

Хэн хямд архи хийдэг вэ? гэхээр улсад татвар төлдөггүй, үйлдвэрлэлээ нуун дарагдуулдаг, ямар ч хараа хяналтгүй орчинд нууцаар үйл ажиллагаа явуулж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн зөвхөн өөрсдийн хувийн ашиг хонжоо харагчид байдаг. Тэд шуналын дэвдээ захирагдан ердөө ганцхан цэнхэр цаасаар хүний амь насыг үнэлж байна.

Төрийн алба хааж буй нэрээр хувийн амьдралаа цэцэглүүлэгчид. Хэрэв хууль журмыг хэрэгжүүлэгчид нь шударга, үнэнч, хүний мөстэй байдагсан бол хүний амь хуурамч архины бөглөөнөөс зүүгдээстэй 1500 гэдэг тоогоор солигдохгүйсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч, дүүргүүдийн цагдаа нарыг харьяалдаг байгууллага, удирдлагуудаас нь гадна тус тусад нь “хариуцсан ажилтнууд” хувийн жижиг архины үйлдвэрүүд болоод хууль бусаар архи зардаг дэлгүүр, шөнийн цагаар ажилладаг баар цэнгээний газруудад байдаг гэдгийг шийдвэр гаргагчид бодвол “сонсоогүй” л биз дээ.

Тухайн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний “но” аль дүүрэгт асуудал үүсгэнэ, тэр дүүргийг хариуцсан этгээд “ажлаа хийнэ”. Энэ ажлаа нэр төртэй “хийж” байгууллагаа алдагдлаас, бүр цаашлаад хаагдах аюулаас аварвал өндөр шан харамж хүртэнэ. Тэгэхээр энэ асуудлыг хариуцдаг төрийн албан хаагчдыг өөрсдөө хүссэн ч, эс хүссэн ч авлига өгөгчдийн овоо хараа онилж байдаг байх нь.

Төр засаг, хууль тогтоогчид. Хуурамч үйлдвэрлэл, хууль бус үйлдлийг таслан зогсоох нь битгий хэл, урьдчилан сэргийлэхэд ч нөлөөлж чаддаггүй хуультай улс бол Монгол. Хууль тогтоогчдын дунд архи, тамхины үйлдвэрлэл эрхлэгчид ноёрхлоо тогтоож, байр сууриа бэхжүүлж аваад зогсохгүй, үйлдвэргүй нэг нь өөрөө брэнд архи, дарсны сурталчилгаанд гүйгээд оччихсон улаан хивсэн дээгүүр алхалж, урдаа сархадтай хундага барин патиараа татуулж байх нь энүүхэнд. Хэрэв төр засгийн бодлого барьж, хууль тогтоож байгаа эрхмүүд хүний амь насыг улаан мөнгөний солионд зольж явуулахааргүй хууль баталдаг бол, төрийн албаны бүх шатанд түүнийг нь хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлдэг бол, ашиг хонжоо хайгчдын хуурамч үйлдвэрлэл, хууль бус наймааг ор мөргүй болгочихсон бол өнөөдөр дөрвөн медаль, хоёр өргөмжлөлтэй, онц сурлагатан, тооны аварга 13 настай монгол хүүгийн амь нас шуналтнуудын тогтоосон найрканы ханш 1500 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэж үү?

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0