Савж унах, тэшиж тогтох сайхан улирал

Цастай, мөстэй өвөл Улаанбаатарт минь иржээ. Богд уул цасан малгайгаа өмсч, Улаанбаатар минь утаан хөшгөө татлаа.

Хот бүхэлдээ мөсөн гулгуурын талбай болж хүмүүс савж нэг унан, салгалж нэг хоёр хөл дээрээ тогтсон шиг уран гулгалтын спортоор үнэгүй хичээллэж байна.

Цас хайлж дуустал бүхэл бүтэн гурван сар ингэж хичээллэх учир нийслэлийнхний маань бие галбир хавар гэхэд сайхан болох байх даа. Ялангуяа их жанжин Сүхбаатарынхаа төв талбайг хөндлөн гулд туучихын тулд доод тал нь гурван удаа тас саван ойчиж, уран гулгалтын тэмцээний үеэрх үзүүлбэрээс дутахгүй авьяас чадвараа зарцуулах юм.

Төв талбайн хэсэг, хэсэг газарт ногоон өнгийн мөлгөр гантигууд байдаг даа. За тэр чинь л аюултай. Түүн дээр гишгэлгүй тойрч гарахын тулд талбайг гатлахдаа газар шагайж явах нь л хамгийн сайн арга шүү гэж зөвлөе. Тэгэхгүй л бол тас гэдрэгээ савж, тэнгэр харах нь дамжиггүй.

Саяхан их хотын мээр маань нэгэн аятайхан шийдвэр гаргасан. Тэр нь ойр орчмынхор цас, мөсийг цэвэрлэлгүй залхуурч байгаад "амьтан" хүнийг явганаас бэртээвэл тухайн байгууллагынхан нөхөн төлбөр олгох тухай журам юм.

Тэгэхээр хэрэв та аль нэг албан байгууллагын үүдэнд тэшиж, тэнгэр хараад эрүүл мэндэд тань хүнд, хөнгөн хохирол учирвал тэднээс мөнгө нэхээд л хэвтчихдэг юм шүү. Заавал хэдэн цаас "зулгааж" байж салаарай. Жаахан баашилсан ч яадаг юм.

Харин Сүхбаатарын талбайн өндөр үнэтэй гантиг дээр тэшиж хачин болвол хэнээс эрүүл мэндийнхээ нөхөн төлбөрийг авахыг ойлгохгүй байна. Хотын захиргаанаас л нэхдэг байх даа. Цасыг нь цэвэрлэсэн ч, цэвэрлээгүй ч хальтирч байгаа учир цасгүй байсан гээд гүрийчих юм болов уу?

Ингэхэд тэр уран, сайхан гулгадаг тамирчид өвлийн улиралд Улаанбаатарт ирж амьдарвал өдөр бүр үнэ төлбөргүй, тэгээд адал явдалт сонирхолтой аргаар бэлтгэл, сургуулилт хийж болно гэдгийг мэдэхгүй л байгаа даа. Манай спортынхон ийм боломж тэдэнд байгаа гэдгийг дуулгаарай цаадуулдаа. Далимдуулаад хэд гурван "цаас"-аар зуучилсан ч болох шүү дээ.

Монголын нийслэлд амьдарч буй иргэд бүгдээрээ уран, яруу гулгачид төр, засгийнхан нь иргэдээ ийм байх боломжоор дээд зэргээр хангаж, биеийн тамирын боловсролд анхаардаг гэдгийг сонсвол тэд гайхна. Тэгээд нэг хэсэг хальтирч, тэшиж байснаа, өмдөндөө бие засчихсан аятай бөөвийн шогших хүмүүсийг хараад инээд нь хүрэх байх.

Цастай, мөстэй өвөл Улаанбаатарт ирлээ. Хальтиргааны урлагаар гурван сар үнэгүй хичээллэх боломж ч нээгдэж байна. Тас гэдрэгээ нэг ойчоод, тэшиж, тэшиж нэг юм тогтоод талын Монголын нийслэлд өвлийн улирлын амьдрал сонирхолтой өрнөж эхэллээ. Уйдах зав чөлөө өчүүхэн боловч алга.

Ө.Батхүү

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0