Шинэ он! Шинэ сэтгэл!

Бидний зарим нь энэ амлалтандаа хүрэхийн тулд фитнесс зааланд бүртгүүлдэг бол, зарим нь хайр дурлалын талбар дээр өмнө нь хийсэн алдаагаа давтахгүй юм шүү гэж амандаа шивнээд тэнгэрт салют буудахыг ажиглаж зогсдог. Зүрх чинь шархалсан ч бай, эсвэл 2011 онд нэг ч хүнээр услагдаагүй сэтгэл чинь хатсан ч бай, ирэх онд хайр дурлалын амьдралаа илүү дээр болгохын тулд ийм өөрчлөлтүүд хийгээд үзээрэй:

Тавьж явуул

Өнгөрсөн оны шархаа тэврээд шинэ оныг угтаж болохгүй. Хэлэхэд амархан хийхэд хэцүү л дээ. Гэвч саяхан салсан ч байсан өөртөө тайвширахад яг 2 долоо хоногийн хугацаа өгөөд, цааш хөдлө. Өөрөө өөрийгөө хайрлаж, уучлах цаг болсныг шинэ он чамд сануулж байна. Цаг хугацааг ухрааж болохгүйгээс хойш, өнгөрсөн үед очоод бүхнийг өөрчлөх бодлоо орхих хэрэгтэй. Улам л зовохын нэмэр. Ямар ч боломжгүй болсон зүйлийн хойноос бүү хөөцөлд. Өмнө чинь өөр ямар боломжууд нээгдсэнийг ол. Арагшаа биш урагшаа хар. Тэр хайраас сургамж аваад, хайр дахин чамайг олж ирнэ гэдэгт итгэ.

Зоригтой бай

Олон бүсгүйчүүд өвдөхөөс эмээгээд, зүрхээ хаагаад цоожилчихсон байдаг. Тэгсэн хирнээ сайхан хайртай учирмаар байна гэж бодож шаналдаг. Хэрвээ нэг залуутай танилцчихаад “Тэр ч бас өөдгүй амьтдын л нэг байж таараа” гэж бодох юм бол хайр таныг олохгүй, төөрөлдөх нь мэдээж. Хэдэн ч хүн таны итгэлийг хөсөрдүүлсэн байсан, хүмүүст итгэх чадвараа алдахгүй байх хэрэгтэй. Таниас энэ маш их зориг шаардана. Гэвч хүнд итгэл хүлээлгэсэн цагт л, тэр таны итгэлийг алдахгүйн тулд мэрийх болно.

Өөдрөгөөр бод

Амьдралд хайртай байхаас илүү сэтгэл татах увдис гэж үгүй. Юу болохгүй байгаад биш, юу болж бүтэж байгаад анхаарлаа хандуул. Одоохондоо ганц бие байгаа бол өөрийнхөө дотор байдаг гэгээг инээмсэглэлээрээ дамжуулан цацраа. Эрчүүд гэрэлд татагддаг дэнгийн эрвээхэй шиг хүмүүс.

Өөртөө үнэнч үлд

Бидний зарим нь гүн шархтчихаад, эдгэж амжаагүй байхад нь зүрхэн дотроо өөр хүнийг оруулах гэж хүчлэдэг. Чамайг гомдоосон нэгнийг уучлаад, мартах гэж оролд. Хичнээн хичээгээд ч мартагдахгүй байвал, түүнийг өөр хүнээр орлуулах гэж үзэх хэрэггүй. Эцсийн эцэст чиний зүрх өөр газарт байгаа бол, энэ нь өөрийгөө ч, хөндлөнгийн хүнийг ч зовоохын нэмэр юм. Өөртөө үнэнч үлд. Шинэ харилцаанд бэлэг биш байвал бүү албад.

Зарим нэг юмыг хөдөлгөөнд оруул

9 цагт босож ажилдаа явна, 6 цагт ажлаа тараад гэртээ харина. Долоо хоногийн 5 өдөр чиний хувьд ингэж л өнгөрдөг. Харин үлдсэн хоёр хоногт нь юу хийдэг билээ? Хүсэл төрвөл нэг хоёр найзтайгаа уулзана, эсвэл гэртээ зураг ширтэж цэвэрлэгээ хийж өнгөрөөнө. Амьдралын чинь хэмнэл нэгэн жигд зураас шиг болчихсон бол зарим нэг юмыг хөдөлгөөнд оруулах цаг болжээ. Зожигрох тусам чи хаалттай хүн болно. Болзоо болгон гэрлэлтэнд хүргэх албагүй. Зүгээр л ядаж амьд гэдгээ мэдрэхийн тулд, өөртөө таалагддаг хүмүүстэй уулз. Эсвэл гадаад байдлаа огцом өөрчлөөд үз.

Бодит байдалтай нүүр тул

Олон бүсгүйчүүд ном, кинон дээр гардаг шиг хайр дурлалыг хүлээснээр ганцаараа хоцордог. Зүрхэн хэлбэртэй лаа, романтик анхны болзоо, ухаан алдам гэрлэх санал сайхан сонсогддог л доо. Гэхдээ чамайг гээд ирж байгаа хүн бүхнээс тийм зүйл шаардаад байвал утгагүй. Учир нь 10 эрэгтэй хүний 1 нь л тийм дэврүүн сэтгэлгээтэй байдаг.

Тэгээд ч ихэвчлэн салхи шиг хөнгөн, сэтгэл хөдлөл ихтэй, хуйсагнуур эрчүүд хувирамтгай байдаг нь үнэн юм. Тиймээс тэдний оронд, чулуу шиг бат бөх эрийг сонгоод, түүнд бага сага романтик байдлыг сургасан нь дээр биш гэж үү? Хэтэрхий ихийг хүсэн хүлээснээр харилцаа болгон чамайг урам хугаралтанд хүргэнэ.

Тэгээд хамгийн сүүлд өөртөө сэтгэл хангалуун бай. Хайр дурлал, эр хүн хоёр бол чамайг ЧИ болгодог зүйл биш. Чи өөрөө л өөрийгөө бий болгоно гэдгийг захья. Хайр дурлалын “даллагатай” бүсгүй чамд шинэ жилийн мэнд хүргэе!

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0