Сонгуулийн дүнг хороо бүр цаг алдалгүй, шуурхай дамжуулах үүрэгтэйг онцлов

Сонгуулийн хороодын дарга нарын семинар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль нь эрх зүйн шинэ орчинд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн санал авах, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг анх удаа хэрэгжүүлэх зэрэг олон онцлогтойг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.
Тэрээр аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинарыг нээж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах талаар хийж буй ажлынхаа талаар танилцуулаад, сонгуулийн хороод Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомж, Сонгуулийн Ерөнхий Хорооноос боловсруулж гаргасан дүрэм, журам, заавруудыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх нь энэ сургалт-семинарын гол зорилго хэмээн үзэж байгаагаа тэрээр цохон хэллээ.
Сонгуулийн Ерөнхий Хороо юуны өмнө сонгуулийн хорооны гишүүд үйл ажиллагаандаа ямар ёс зүйн зарчим баримталж ажиллах ёстой, хууль эрх зүйн ямар баталгаа байгаад сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа. Чухамхүү сонгуулийн хороодод ажиллагсдын хариуцлага, ёс зүйгээс сонгуулийн ажил ихээхэн хамааралтай, ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах нь нэн чухал гэж үзэж сургалт-семинараа энэ сэдвээр эхлүүлэв.
Дараа нь сургалт- семинарт оролцогсдод сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгуулийн баримт бичгийг бүртгэж, цэгцлэхэд юуг анхаарах, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан системийг ашиглахад юуг анхаарах талаар мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өмнөх сонгуулиар зарим тойргийн хороо дүнг ирүүлэхгүй улмаар ажлыг саатуулж байсныг шүүмжлээд сонгуулийн дүнг хороо бүр цаг алдалгүй шуурхай дамжуулах үүрэгтэй гэдгийг онцоллоо.
Сургалт-семинараар Ерөнхийлөгчийн сонгуулийн хэсгийн хороо, санал авах байрыг хэрхэн бэлтгэх, сонгуулийн хороодод төсөв хэрхэн хуваарилж, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, зарцуулалтыг тайлагнах, санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах түүнд өөрчлөлт оруулах , сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлэхэд юунд анхаарах, сонгуулийн сурталчилгаа, санал авах, тоолох, дүнг нэгтгэн хүргүүлэх, сонгуулийн ажиглалт, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонгуультай холбоотой гомдол маргааныг хэрхэн хянан шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл өгөхийн сацуу сургалт- семинарт оролцогсдын сонирхсон асуултад хариулах хэлбэрээр сургалт-семинарын ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж http://www.info.mn

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0