Тэнэгдүү, аминчхан байх эрх чөлөө

Судлаач эрдэмтэд улстөрийн үзэл бодлын туйлшралын цаад шалтгааныг олсон байна. Тэр нь хүмүүсийн харанхуй мунхаг бас аминчхан байдал нь ажээ. Хүмүүс улстөрийн үзэл баримтлал - эдийн засгийн онол загварыг хичнээн бага ойлгох тусмаа төдий чинээн хатуу тэгээд эрс тэс туйлширсан үзэл бодол, байр суурьтай байдаг гэдгийг сэтгэлзүйч болон нийгэм судлаач эрдэмтэд баталсан байна.

Нийгэм, олон нийтийн далд ухамсар - тархи толгой зүрх сэтгэлд өнөөгийн "эрх чөлөөтэй" хэвлэл - мэдээллийн хэрэгслүүдээр; өргөн олон нийт ялангуяа амьдралын туршлага, итгэл үнэмшил нь зөв бүрдэж амжаагүй залуу үеийн тархийг угаах зорилгоор элдэв төсөл, санхүүжилтээр тарааж түгээж байгаа ном сэтгүүлүүдээр дамжуулан зориуд суулгасан байгаа, зөвхөн харийнханд ашигтай тэр үзэл суртлыг олон гэнэн хүмүүс ӨӨРСДИЙНХӨӨ БОДОЛ, ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ САНАА гэж бодон гүнзгий төөрөлдөж байдагт бүх хэргийн учир оршдог байна.

“Psychological Science” (Сэтгэлзүйн судалгаа) сэтгүүлд хэвлэгдсэн эдгээр судлаач эрдэмтдийн хийсэн дүгнэлтүүдээр ихэнх хүмүүс улстөрийн янз бүрийн үйл явдлууд болон эдийн засгийн үзэл баримтлалуудын цаад мөн чанар, явуулж байгаа бодлогынх нь утга учир болон үр дагавруудыг нь өөрсдөө ойлгож байгаа гэдэг хоосон зэрэглээн дотроо амьдарч байдаг байна.

Энэ судлаач эрдэмтэд аливаа нийгэм дотор улстөрийн эрс тэс туйлшрал, ялгарал улам их хүчтэй болсоор байгаад чухам ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ гэдэг асуултыг тавьж энэхүү асуултын хариуг олох судалгааны ажлынхаа хүрээнд нэгэн санал асуулгыг явуулсан байна.

“Макроэдийн засаг, олон улсын байдал эсвэл боловсрол, эрүүл мэнд гэх мэт төвөгтэй салбаруудад хүмүүс ер нь яагаад ийм эрс тэс, эвлэрэшгүй байр сууриудтай байгаа нь бидэнд маш сонирхолтой байсан... Өөрсдийн үзэл бодлыг тэгэж их улайран хамгаалж зүтгээд байгаа тэр хүмүүс юуны төлөө маргаад байгаагаа мөн хэний төлөө яагаад саналаа өгөөд байгаагаа маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэж энэ төслийн нэг оролцогч, Колорадын Их сургуулийн Лидскийн бизнес сургуулийн профессор Филипп Фернбах ярьж байна.

Энэхүү “... маш сайн ойлгодог, цаад утга учрыг нь мэддэг байх ёстой” гэдэг урьдчилан нөхцөл байдлыг эхлэлийн цэг болгож аваад энэ судлаач эрдэмтэд санал асуулгаа явуулсан ажээ. Энэ санал асуулгад оролцсон олон янзын түвшний хүмүүст улстөр-эдийн засгийн 6 өөр үзэл баримтлалыг үнэлж дүгнэж Та яагаад ингэж дүгнэж байгаа вэ гэдэг асуултанд хариулж сонголтоо үндэслэх ёстой байсан байна. Энэ судалгааны үр дүнд ихэнх хүмүүс тухайн улстөр-эдийн засгийн үзэл баримтлалын тухай аймшигтай доогуур ойлголт ба тун болхи төсөөллүүдтэй байгаа нь илэрхий болсон байна. Өөр нэг сонирхолтой дүгнэлт нь бол энэ санал асуулгад оролцож улстөр-эдийн засгийн хэцүү төвөгтэй сэдвүүдээр өөрсдөө бие даан эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдалд орсны дараа бол тэдний үзэл бодлууд нь хамаагүй өөр, туйлширсан эрс тэс байхаа больж байсан явдал юм!

Өөрөөр хэлбэл, өөрсдийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах тэгээд өөрийн “тийм ээ” эсвэл “үгүй ээ” гэсэн сонголтуудаа өөрөө бие даан гүнзгий үндэслэж тайлбарлах чадвар нь эргээд тэр хүмүүсийн байр суурь, үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна өөрсдийн байр суурь, сонголтыг эргэцүүлэн бодож үндэслэх гэж оролдсны дараа бол тэд нар урьд өмнө нь идэвхитэй дэмждэг байсан улстөрийн хүчнийг үг дуугүй дэмжихэд бэлэн бус болж байсан байна. Ийм учраас өөрийн байр суурь, сонголтыг үндэслэж тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсээр сонголт хийлгэх бол яав ч ардчилал биш, харин харанхуй олонхийн засаглал юм.

Хүмүүсийн үйл хөдлөл, сонголтын энэхүү “хачин жигтэй” байдал нь хүн амын хамгийн өргөн давхаргуудыг хамардаг болохыг бас тогтоосон байна. Урьд өмнө нь өөрсдийгөө ямар нэг намыг дэмждэггүй, “эрх чөлөөт, бие даасан хүн” гэж тооцдог байсан хүмүүсээс эхлээд бүүр аль нэг намын улаан фэнүүд хүртэл бүгд харьцангуй ижилхэн түвшинд байсан байна.

Улстөрийн үзэл баримтлал, явуулж байгаа бодлогын мөн чанар, цаад утга учрыг бодитоор - байгаагаар нь ойлгодог биш харин энэ бүхнийг “би өөрийнхөө түвшинд мэддэг, ойлгодог” гэдэг бол чухамдаа хуурамч зэрэглээ бөгөөд энэ нь улстөрийн туйлшралуудын цаад үндсэнд нь байгаа юм байнаа гэдэг дүгнэлтэнд хүргэсэн байна.

Энэхүү судалгааны практик ач холбогдол нь дийлэнх хүмүүс улстөр, эдийн засгийн цаад мөн чанар, учир начирыг муу ойлгодог, төсөөлдөг гэдгийг баталсан байна.

Иймд ялангуяа сонгуулийн өмнөх тулаан тэмцэл ид өрнөж сонгогчдын саналыг авахаар элдэв хор найруулж явуулга хийж байгаа үед нэг шалгагдсан механизмыг хэрэглэх нь маш ашигтай байдаг: улстөрийн үзэл бодлоо хангалттай зөөлрүүлж эсвэл бүр өөрчлөхийн тулд тэднийг ойлгомжтой тайлбарлахыг хүсэхэд л хангалттай байдаг.

Хэрэв тэр нэр дэвшигч жижүүрийн хоосон үгсийн цуглуулга ярьж дэвшүүлж хамгаалж байгаа улстөрийн үзэл баримтлал, эдийн засгийн номлолоо хангалттай сайн үндэслэж ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байгаа бол таны өмнө энэ бүхнийг өөрөө ч сайн ойлгоогүй мөртлөө “таны аз жаргалын төлөө тэмцэгч” нэг нөхөр буюу ээлжит нэг луйварчин зогсож байна гэдэгт эргэлзэхгүй байж болноо.

Хир зэрэг харанхуй мунхаг байгаа чинь чи өнөөгийн энэ шударга бус байдал ба олон хүмүүсийн гай зовлон, эмгэнэлт байдлыг "ийм л байх ёстой юм байх" гэж хир зэрэг гүн гүнзгий итгэж зөвхөн өөрийн амин хувиа хичээж байгаагаар чинь хэмжддэг. ©

"Үл үзэгдэх гартай" чөлөөт зах зээл + "ардчилсан" сонгууль + "чөлөөт" хэвлэл + ""өрсөлдөөнт" зах зээлийн эдийн засаг + "хөрөнгийн" зах зээл + "иргэний" нийгэм + "банкны" зээл + "ипотекийн" зээл + "даяарчлал" + ... = КАПИТАЛИЗМын ХАМГИЙН ЧУХАЛ ҮНЭТ НӨӨЦ нь бол ТЭНЭГДҮҮ бас АМИНЧХАН ХҮМҮҮС юм !!

Энэхүү энгийн бодит үнэнийг ойлгох хүртлээ чухам ямар үнэ цэнэ төлөхөө бид өөрсдөө л шийднэ... Харин зарим зүйлийг буцаан сэргээх бараг боломжгүй болохоос өмнө өнөөгийн энэ гүн ховсдлын нойрноосоо сэрэх, бодит байдлаа ойлгож ухаарах, тэгээд өөрсдийн болон хойч үеийнхээ амь амьдрал, бидний ХАМТЫН ЭРХ АШГИЙН төлөө тэмцэх хэрэгтэй байгаа...

Эх сурвалж ZINDAA

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0