Тэргэнцэртэй охиноо түрсэн хөгшнийг автобусны кондукторууд суулгахгүй гэж хөөжээ

"Хотын зам гэж там", "Нийтийн тээвэр нь нисдэг авс" энэ үгс танд танил сонсогдож байна уу. Өглөө гэрээсээ гараад ажил, сургуульдаа явах замдаа хэзээ хаана, хэний машинд мөргүүлж осолдох бол гэсэн болгоомжлолыг хэн хүнгүй л бодох болж. Эрүүл саруул гэрээсээ гарсан хүү охин нь, эсвэл эцэг эх нь хайнга, сагсуу, ур чадваргүй жолоочийн буруугаас насан туршдаа тахир дутуу, бүр цаашлаад амь насаа ч алдах тохиолдол нийслэлийн авто замын хаана ч гарч болзошгүй. Харин сүүлийн үед хүний амь, нийгмийн соёлыг юман чинээнд тоодоггүй кондукторууд иргэдэд ялгавартай үйлчилдэг болжээ.
Өчигдөр Багшийн дээд сургуулийн урд талын автобусны буудлаас нэг өвөө хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо автобусанд суух гэж байдгаараа хичээвч “чадал” нь эс хүрэн дараачийн автобусыг горьдлого тээн хүлээхтэй тааралдав. Холоос ажиглаж зогсохуй сэтгэл шимшрэм ажээ.
Бор дээлтэй, эцэж ядарсан бөгтгөр өвгөн, 15 орчим насны тэргэнцэр дээр суусан хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо хоёулханаа даарч бээрэн зогссоор л байв.

Ээлж дараалан ирсэн автобусны кондукторуудын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй охиныг өвөөтэй нь “Зай их эзлээд байна” гэсэн шалтгаар хөөгөөд буулгах ажээ. Дараачийнх нь мөн л суулгахгүй хэмээн улаан цайм хаяад зугтаж байв. Хүмүүс амь амиа бодоод юун хөөрхий өвгөнд тэргэнцэртэй охиноо автобусанд суулгах гэж тэвдэж байхад нь туслах манатай, сөхөө ч алга. Энэ “эмгэнэлтэй” байдлыг хараад өр өвдсөндөө аргаа барж зогсоо өвөөтэй ганц хоёр үг солилоо.
-Та сайхан өвөлжиж байна уу. Хаанаас хаа хүрэх гэж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна хүү минь. Өвөө нь ач охиноо нэгдүгээр эмнэлэгт үзүүлчихээд Улиастай руу гэртээ харих санаатай бараг хоёр цаг хэртэй автобус хүлээж байна.
-Охин чинь их даарчихсан харагдана?
-Гадаа их хүйтэн байна. Өвгөн би ч яахав. Энэ муу ядарсан охиноо дааруулчих вий дээ. Автобус ирэх нь ч ирж байна л даа. Хоёр, гурван автобус ч ирлээ. Гэсэн ч суулгахгүй юм.
-Яагаад суулгахгүй байна гэж?
-Нэг нь тэргэнцэртэй, нөгөө нь настай хүн болохоор мөнгө төлөхгүй гэж бодоо юм байлгүй дээ. Автобусны кондуктор нь хүн ихтэй байхад яах гээд тэргэнцэртэйгээ дайраад байдаг юм бэ, зай их эзлээд байна дараагийн автобусанд суу гээд хөөгөөд буулгах юм” хэмээн ярив. Хүн хүнээ гэсэн нинжин сэтгэлээ бид улам л хөсөр хаясаар байх юм. Дэндүү цөөхүүлхэнээ шүү дээ, бид чинь...

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 498
    Энэ сард: 8
    Энэ 7 хоногт: 2
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 480
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 265


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0