Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
100 гаруй клиник сувиллуудын үйл ажиллагааг зогсоов
Өнгөрсөн долоо хоногт буруу тариа хийлгэснээс болж алтан амиа алдах шахсан үйл явдал болсон. Тодруулбал, Дотрын эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алтан элс” клиник сувиллын эмч нар алдаа гаргаж хэвтэн эмчлүүлж байсан 14 өвчтөнөө тарианд хордуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.Өвчтөнүүд хордсон шөнө Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Ингээд “Алтан элс” клиник сувиллын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас гадна Улаанбаатар хотод бүртгэлтэй 100 гаруй клиник сувиллын үйл ажиллагааг мөн адил зогсоох тушаалыг Эрүүл мэндийн сайд Н. Удвал гаргаад байна. Ийнхүү зогсоох тушаал гаргасан нь нэг талаас эрүүл мэндийн салбарынхныг цочроосон энэ хариуцлаггүй байдалд том сургамж болгох, нөгөө талаас Эрүүл мэндийн тухай хуультай холбоотой аж.
Учир нь Эрүүл мэндийн тухай хуульд клиник сувилал гэж гэж заасан нэршил байдаггүй юм. Хуульд эмнэлэг эсвэл сувилал гэсэн ангилал оруулсан байдаг байна. Иймд дээрх хуульд энэ талаарх нарийвчилсан зохицуулалт оруултал клиник сувиллын үйл ажиллагаа зогсоох аж. Хуульд тусгагдаагүй нэршил авсан дээрх 100 гаруй клиник сувилалуудад яагаад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй байгаа юм
0 Сэтгэгдэл NO: