Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
200 Pound Beauty - Уран сайханы кино
Kim Ah Joong
Нэгэн зочныхоо хүсэлтээр Бүдүүн мисс киногоороо танил болсон жүжигчин Kim Ah Joong-н танилцуулгыг хүргэж байна. Kim Ah Joong хэмээх чадварлаг жүжигчин бүсгүй маань 1982оны 10сарын 16нд Сөүл хотод төржээ. Тэрээр Dongduk охидын их сургуулийг дүүргэсэн ажээ.

Kim Ah Joong нь Солонгосын эмэгтэй жүжигчид, загвар өмсөгчид дотроос хамгийн алдартай бас хөөрхөнд нь тооцогддог юм. Тэр 2006онд Бүдүүн Мисс кинонд тоглосноор карьер нь огцом өссөн. Энэ кино үнэхээр их амжилт, орлогыг олсон бөгөөд тэрэнд мөнгө, алдар нэр хүнд нэг дор л дагалдаж ирсэн. Улмаар энэхүү киноны дүрээрээ 2007оны Grand Bell Awards-с шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авч байжээ. 2006онд Бүдүүн Мисст тоглосноосоо хойш тэрээр хэсэг хугацаанд кино урлагаас завсардаж шоубиз ертөнцөд хүчээ үзэж эхэлсэн. Улмаар 2009онд KBS телевизийн That Fool хэмээх киноны Хан Жи Сүгийн дүрд тоглож эргэн ирэлтээ хийсэн. Энэ кино тийм ч их амжилт олоогүй. Гэхдээ л хөгжилтэй гоёкино. Уржнан шиг санагдаж байна 25аар гарч байсан даа.

Kim Ah Joong Нь яг одоогоор 5 олон кинонд тоглоод байгаа бөгөөд 4т нь гол дүрийг бүтээгээд байна. Тэрээр анх 2004онд Тэнгисийн бурхан хэмээх кинонд тоглож карьераа эхэлж байсан юм. Тэрний тоглосон олон ангит киноноос хамгийн их амжилттай нь 2005онд дэлгэцнээ гарсан The Bizarre Bunch хэмээх кино ажээ. Харин хамгийн сүүлд энэ оны эхээр Sign хэмээх кинонд тоглоод байгаа билээ. BTV-ээр гарсан шиг санагдаж байна. Kim Ah Joong нэг шинжээч бүсгүйн дүрд тоглоод байдаг.

Шагнал
2009 K Grand Bell Awards: Korea Popularity Award ("200 Pounds Beauty")
2007 44th Grand Bell Awards: Korea Popularity Award ("200 Pounds Beauty")
2007 44th Grand Bell Awards: Best Actress Award ("200 Pounds Beauty")
2007 6th Digital Music Awards: Song of the Month
2007 Elle Style Awards Asia: Hot Face
2007 3rd Rising Star Awards
2006 42nd Baeksang Arts Awards: Popularity Award (The Bizarre Bunch)
2005 KBS Drama Awards: Best New Actress Award (The Bizarre Bunch)

Хувь хүн
Ярилцлага телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо тэр их өөрийнхөөрөө байж чаддаг. Kim Ah Joong нь харин жирийн үед их нөхөрсөг хөгжилтэй нэгэн аж. Түүний бүтээсэн дүрүүд нь жүжигчин хүний жинхэнэ мэдрэхүй, авъяасыг шаардаж байдаг бөгөөд тэр ч гайхалтай бүтээж чаддаг. Түүний фенүүд нь түүний энэ чанарт хайртай байдаг ажээ.

Kim Ah Joong-н албан ёсны веб сайт
http://www.yedang.co.kr/kimajoong/. kimahjoong.com нтр гэж нээхгүй юм байхдаа.
http://www.kimahjoong.net/ албан ёсны сайт нь биш ч гэсэн дажгүй юм байна.
Сар гаруйн өмнө нь Kim Ah Joong нь Солонгосын SNSD фен гэдгээ нэгэн нэвтрүүлгийн үеэр хэлж 10дахь гишүүн нь болон орохыг хүсдэгээ нуулгүй хэлжээ.

Kim Ah Joong бол Солонгосын шоубиз ертөнцийн хамгийн эрэлттэй загвар өмсөгч..Тэр цаашдаа олон шинэ кинонд тоглож фенүүдийгээ баярлуулна гэж итгэж байна.
0 Сэтгэгдэл NO: