ЦЭЦЭГНҮҮД

Тасалгааны цэцэг тарихад баримтлах 10 зарчим

Хүн гэдэг сонин амьтан юм даа. Өвөл болсон үед шиврээ бороо, сэвэлзэх салхи хүсэж, харин зун болсон үед бударсан цас, шинэ жилийн хүсэн хүлээдэг. Та бүхэн дээ яг одоо тасалгааны цэцгийг танилцуулах гэж байна. Дөрвөн улирал цэцэглэдэг цэцэг байхад дан ганц өвөл л цэцэглэдэг цэцэг байх юм. Яг хүний сэтгэл шиг үргэлж хувирч байдаг нэгэн зүлй бол цэцэг ажээ. Усалгаа хэтэрсэн үед ургах нь бүү хэл үхдэг ажээ.

Хүнийг ч гэсэн хэт аргадан энхрийлэх тусам буруу зүйл рүү ташаардаг. Хэт хатуу хандах үед зовлон дундаас даван туулах ёстой гэсэн сэтгэлээр "Алтан гадас" од шиг гялалзаж байх юм. Ингэхэд хүн, цэцэг хоёр хоёул байгалийн нэгэн бүтээгдэхүүн болоод ч тэр үү сонин ажээ.

Тасалгааны цэцэг ч гэсэн хүн шиг хайр халамж хүсдэг гэдийг та мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол танд энэ туслах болно.
Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.

Тайван байдалд оруулах. Тайван гэхээр гайхж байна уу? Цэцэг хүртэл тайван орчинг үгүйлдэг. Тасалгааны ихэнхи цэцэг өвөл амарч тайван байдалд байаг байна. Энэ үед усалгааг багасгах хэрэгтэй байдаг.
Зарим ургамалтай эвдрэх зарим ургамалыг чимэглэлд ашигладаг гэдэгтэй эвлэрэхээс өөр арга байхгүй. Үзэмж л гол байдаг.

Агаарыг чийглэх арга хэмжээ ав: төвлөрсөн халаалттай сууцанд өвөл агаар бага байдаг. Агаарыг ургамалд тохиромжтой байхуйц чийглэх хэрэгтэй.
Өвчин хортон илэрсэн тохиолдолд түргэн устгах: ургамалын өвчинд нэрвэгдсэн эхний шатанд таниж сурах хэрэгтэй.

Ургамалыг хэсэг бүлгээр нь байрлуулах: ургамал бүрийг тохирох хослолыг зөв сонгох хэрэгтэй юм.
Ургамалыг шилжүүлж суулгахад суралцах: Нэг хоёр жил болоод ихэнх тасалгааны ургамалыг том саванд шилжүүлэх шороог солих хэрэгтэй юм.
Зөв байрлуулж сурах: сүүдэрт байхыг нь сүүдэрт нь байрлуулж, харин наранд байх хэрэгтэйг наранд байрлуулж байх хэрэгтэй.
Зайлшгүй хэрэгтэй багаж зэвсэгтэй байх хэрэгтэй: цэцэг тарьж арчилахад гар багаж, хөрс, цэцэгийн сав өвин хортонтой тэмцэхэд хэрэглэгдэх бодис хэрэгтэй юм.

Ургамал бүрийг арчилах зааврыг зөв баримтлах явдал юм. Эдгээр арван зарчимыг баримталсан тохиолдолд таны тарисан ургамал байнгын өнгө үзэмж сайтай байж таны сэтгэл эргэн тойронд тань халуун, дулаан уур амьсгал мэдрүүлэх болно.

Тасалгааны цэцэг худалдан авах даа анхаарах зүйл:
Тарьсан ургамал жилийн турш үзэмжээ хадгалж чадах эсэх
Тасалгааны ургамалыг арчилж ургуулах зав боломж байгаа уу
Би хэдэн төгрөгний цэцэг худалдан авах боломжтой юу? Энэ нь та үнэтэй цэцэг ургадаг бөгөөд арчилгаа их шаарддаг тул цэцэгээ анх авах даа л зөв сонгох хэрэгтэй юм.

Аль ургамал орчин тойронд тань зохимжтойг бодож үзээрэй.
Ямар орчинд энэ ургамалаа байрлуулах вэ? гээд эдгээр наад захын зүйлийг та бодож үзээд худалдан авах хэрэгтэй юм.
Хорвоогийн түмэн өнгийг өөртөө шингээсэн цэцэг хэмээх эгэл агаад эгэл биш энэхүү сонин ертөнц хэн хүний сэтгэлд ямар нэгэн дурсамж дурьдатгал сэргээж байдаг.

Тасалгааны цэцэгний гэрэлтүүлэг

Тасалгааны ургамал нь халуун, дулаан орноос гаралтай учир тарих орчин нөхцөлөө сайтар сонгох нь чухал.
Амьд амьтан хүнс хоолгүйгээр амьдарч чадахгүйн адил ногоон ургамал гэрэлгүйгээр удаан амьдарч чадахгүй. Ногоон ургамал нарны гэрлийг навчаараа дамжуулан хүлээн авч түүнийг хувирган өөрт хэрэгтэй шим тэжээл болгон авдаг байна. Хангалттай гэрэл хүлээж авахгүй бол ургамалын өсөлт удааширч, жижигрэн өтгөн ургахаа больдог. Аз болоход ургамал гэрэл дутагдаж байгаагаа бидэнд мэдэгддэг.

Тэр үедээ ургалт нь муудаж, гэрэлтэй зүг рүү сунаж ургадаг. Мөн цэцэглэх нь удаж зарим үед огт цэцэглэхгүй болдог. Энэ үед нь хангалттай услах боломжгүй болдог. Учир нь цэцэг хангалттай гэрэл авч чадахгүйгээс болж усыг шингээж дийлэхээ больж эцэст нь үндэс нь ялзарч үхдэг. Цэцэг бүрийн нарны гэрэлийг хүлээн авах чадвар янз бүр байдаг. Нарны гэрэл их дуртай цэцэгс байдаг бол сүүдэрт ургах дуртай цэцэгс ч байдаг.

Улирал бүр нарны гэрэл тусах тусгал нь өөр өөр байдаг. Өмнө зүг рүү харсан цонхон дээр навчаараа гоёдог ургамлыг зуны цагт тавих нь тохиромжтой байдаг бол, өвөл бүх цэцэгэнд өмнө зүг рүү харсан цонх хангалттай гэрэлийг өгч чадна. Зуны улиралд урд болон баруун зүг рүү харсан цонхон дээр нар их хурц тусдаг учир цонхныхоо наагуур гэрэл бууруулах хөшиг татаж өгөх хэрэгтэй. Улирал бүр цэцэгнийхээ байрлалыг /цонх/ нь сольж тавихаас татгалзаарай.

Урд зүг рүү харсан цонх
Өглөөнөөс үд дунд хүртэл нар тусдаг. Үлдсэн хугацаанд ч мөн хамгийн их гэрэлтэй байдаг тасалгааны цэцэгэнд хамгийн тохиромжтой зүг рүү харсан цонхны байрлал юм. Энэ зүг рүү харсан цонхон дээр наранд их дуртай кактус мөн шүүслэг ургамал /succulent/ Зуун наст / Aloe /, Агава / Agave / , Мөнгөний мод зэрэгт их тохиромжтой. Мөн Сарнай, цитрусын төрлийн ургамлууд орно. Гэрэлд дуртай бүх ургамалд хамгийн сайн тохирох байрлал бол урд зүг юм.

Зүүн зүг рүү харсан цонх

Зүүн зүг рүү харсан цонхон дээр нар богино хэмжээгээр тусдаг боловч үлдсэн хугацаанд гэрэлтэй байдаг. Энэ цонх нь баруун зүг рүү харсан цонхыг бодвол илүү сэрүүн байдаг тул ургамлыг хэт халаахгүй сайн талтай байдаг. Гардения / Gardenia/ , Баримгана /Gloxinia/, Луугийн мод / Dracaena /, гэх мэт цэцэгст тохиромжтой. Навчлаг ургамал мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Баруун зүг рүү харсан цонх

Энэ зүг харсан цонх зүүн зүг харсан цонхтой нарны тусгал нь адилхан боловч ихэнх ургамалын хувьд энэ байрлал хэт халуун буюу тохиромж муутай байрлал юм. Алаг эрээн навчтай ургамалд нэн тохиромжтой. Халганай / Coleus / , Маранта / Maranta/ Куфея / Cuphea / гэх мэт цэцэгст тохиромжтой байдаг. Навчаараа гоёдог мөн цэцэглэдэг ургамал өтгөн ургана.

Хойд зүг рүү харсан цонх

Энэ зүг рүү харсан цонх руу нарны тусгал шууд тусдаггүй. Гэхдээ улирлаас шалтаалан өдрийн турш гэрэлтэй байх нь бий. Нарны гэрэл шаардах нь бага сүүдэрт дуртай ургамалд тохиромжтой. Гажнай / Monstera / , Удамбор / Ficus / Сүүт өвс / Poinsettia / Зидрагалиг буюу мөлхөө цэцэг / Peperomia / гэх мэт цэцэгс орно. Энэ зүг рүү харсан цонх навчлаг ургамалд тохиромжтой бөгөөд цэцэгээ цонхонд аль болох ойр байлгавал зүгээр.

Хэрвээ та өрөөний гэрэлтүүлэгээ нэмэхийг хүсвэл


1. Цонхоо байнга угааж цэвэрхэн байлгах
2. Гэрэл хааж болох торон болон жалезан хөшигөө гэрэл хаахааргүй болгож татах
3. Цонхонд ойр буй бараан өнгийн гэрийн тавилга нь нарны гэрлийг ихээхэн хэмжээгээр шингээдэг тул, цонхноос холдуулах , эсвэл цагаан болон цайвар өнгийн тавилга тавьж өгөөрэй.

Байгалийн бус нэмэлт гэрэлтүүлэг

Тасалгааны ургамлыг байгалийн бус гэрэлтүүлэг буюу зориулалтын цахилгаан чийдэнгийн гэрэлтүүлгэн доор мөн ургуулж болдог. Өвлийн улиралд гэрэл дутдаг учир өдрийн гэрлээр “тэжээвэл” зохимжтой байдаг.

Гэхдээ нарны гэрэлтэй ойролцоо дулаан болон гэрэл гаргадаг өдрийн гэрэл болон галоген буюу сүүн гэрлээр гэрэлтүүлбэл цэцгийн ургалт сайжирдаг. Зориулалын гэрлээлр өдөрт 12-14 цаг гэрэлтүүлэхэд хангалттай. Үүнээс илүү халаабал ургамал халах магадлалтай байдаг. Зориулалтын бус бүдэг гэрэл цэцэгний ургалтыг удаашруулдаг бол хэт хурц гэрлээр шарвал цэцэг түлэгдэх аюултайг анхаараарай.

Тасалгааны цэцэгний навчийг хэрхэн цэвэрлэх вэ ?



Тасалгааны ургамал навчаараа амьсгалж, мөн гэрэл дулааныг хүлээн авч байдаг. Энийг зарим хүмүүс огт мэддэггүй бөгөөд тасалгааны цэцэгэнд ус бордоо байхад л сайхан ургана гэсэн буруу ойлголттой байдаг. Тасалгааны ургамал нь хязгаарлагдмал битүү орчинд салхи агааргүй , шороо тоостой орчинд байдаг учир бид навчийг нь цаг тухай бүр нь цэвэрлэж өгч байх нь зүйтэй юм.Тасалгааны цэцгийн навчин дээр тоос шороо, тос, агаарын бохирдолоос үүссэн янз бүрийн хог гэх мэт зүйлс тогтсон байдаг.

Үүнээс болж нарны гэрлийг хангалттай хүлээн авч шим тэжээлээ авч чаддагүй учир ургалт өсөлт нь мууддаг байна. Онгон байгальд ургаж мод бут цэцэгсийн навчсыг борооны ус, салхи буюу байгаль өөрөө цэвэрлэдэг байна. Хэрвээ та өөрийн тарьж буй цэцэгсээ онгон байгальд байгаа мэт цэвэр үзэмжтэй байлгаж цэцэгсээ сайхан ургуулахыг хүсвэл доорх зөвлөгөөг уншина уу.

1. Чийгтэй зөөлөн цаас эсвэл чийгтэй зөөлөн даавуугаар навчыг цэвэрлэж болно. Ингэхдээ зүүн гараа навчин доогуур оруулан барьж баруун гараараа навчны уг талаас гадна тал руу зөөлөн арчиж тоосыг нь авна.Дотор гадна тал хоёрыг нь заавал хамт цэвэрлэнэ шүү гэдгийг битий мартаарай. Энэ цэвэрлэгээ нь Сараана, Луу мод гэх зузаан өргөн навчтай цэцэгсийг цэвэрлэхэд тохиромжтой арга юм.

2. Хурц үзүүртэй болон өргөстэй навчсыг цэвэрлэхдээ савханд чийгтэй цаас эсвэл зөөлөн даавууг ороож резинээр бэхлэн цэвэрлэнэ. Жижиг эмзэгхэн навчыг чийгтэй хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ. Энэ төрлийн цэцэгс Угсаргана гэх өргөст навчтай кактусын төрлийн ургамлууд багтана.

3. Кактусыг цэвэрлэхдээ зөөлөн үстэй сойз ашиглаж цэвэрлэнэ. Өргөстэй үзүүртэй навчыг зөөлөн үстэй бийрээр цэвэрлэх нь тохиромжтой байдаг. Кактус болон шүүслэг ургамлын тоос цэвэрлэхэд илүү амархан байдаг. Их удаж хатсан тоос шороог шүдний чигчлүүр ашиглан цэвэрлэж болно.

4. Навчинд нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт навчин дээрээ үстэй цэцгийн навчыг цэвэрлэхдээ усан будгийн зөөлөн үстэй бийр, эсвэл нүүрний энгэсэг түрхдэг зөөлөн парлоноор цэвэрлэж болдог. Мөн үл ялиг чийгтэй парлон болон зөөлөн даавуугаар арчиж болно. /эдгээр цэцгийн навчинд ус хүрвэл амархан харлаж мууддаг гэдгийг анхаар/Цэвэрлэх үедээ болгоомжтой цэвэрлэхгүй бол эдгээр цэцгийн навч,иш их эмзэг амархан хугардаг гэдгийг анхаараарай. Тоос цэвэрлдэг өдөн цэвэрлэгчээр цэвэрлэж мөн болно.

5. Бөөгнөрөн өтгөн ургасан ургамлыг навчыг шүршүүрийн зөөлөн усаар угааж болдог. Ойм, удамбор, далдуу мод гэх мэт цэцэгсийн навчсыг шүршүүрийн зөөлөн усаар цэвэрлэх нь хялбар байдаг. Угаахдаа шүршүүр дороо тавиад савтай нь эргүүлэн угаана. Эдгээр цэцэгст ficus, palms, ivy, citrus, coffee, ferns, spider plant орно. Харин кактус болон шүүслэг ургамал, навчин дээр нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт цэцэгсийг шүршүүрээр угааж болохгүйг анхаараарай.

6. Жижиг цэцэгсийн навчыг тосгуурт угаах нь тохиромжтой байдаг. Гал тогооны өрөөний цоргондоо шүршүүр угсарч угааж болно.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 564
    Энэ сард: 1
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 546
    » Хүйс
    Эр: 194
    Эм: 328


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0