2012 оны хайрын зурхайг оруулж байна


Үхэр (4/20-5/20)
Хайр дурлалын хувьд бvх зvйл танаас, таны амьдралын vзэл, эргэн тойрны хvмvvсээс шалтгаална. Гэр бvлтэй vх­рийнхэн дотны хvмvvстээ тэвчээртэй хандаж, санаандаа орсон бvхнийг хэлэхгvйг хичээгээрэй. Таны хэлэх vг, хийх алхам хайртай хvнийг тань шархлуулах вий хэмээн сайтар бод. Өөрийгөө хянаснаар та гэр бvлийн олон зєрчил маргаанаас зайлсхийж чадна. Нэг, гурав, есдvгээр сар, 11 дvгээр сарын дундаас оны эцэс хvртэл сэтгэл хөдлөлөө сайн хяна. Харин та гал голомтоо бадраах талаар бодож байгаа бол жилийн сvvл хагаст бодит зvйл болж хэрэгжи­нэ. Аз жаргал тун ойрхон ирсэн байж магадгvй. Vvнийг зєвхєн харах л хэрэгтэй. Хэрвээ та гэрлэлтээ батлуулах зэрэг гэр бvлийн байдлаа єєрчлєхєєр төлөвлөсөн бол тааламжтай vеийг сонгосон нь дээр. Энэ жил, ялангуяа жилийн эхний хагаст гэр бvлээсээ гадуур явдалтай хvмvvсийг тааламжгvй сюрприз хvлээж байна. Бvх нууц холбоо тань ил гарч ирж болзошгvй. Тиймээс ханилсан ханиа хуурч явдаг хvмvvс гэр бvлээ эрсдэлд учруулах хэрэгтэй юу гэдгээ бодох хэрэгтэй. Бvх зvйл одоо таны гарт байгаа гэдгийг санаарай.
Мэлхий(6/22-7/22)
Бат бєх гэр бvл, ойр дотны хvмvvс, итгэл даах найз нєх­дийн нєлєєгєєр та ажил тєрєл болон бусад асуудлыг хойш тавих бололтой. Тэд таны амьдралд чухал байр суурь эзэлдэг аж. Ихэнх мэлхий амьдралын утга учрыг тавлаг орон гэр, хайртай хань, vр хvvхдээсээ олж харна. Хэрэв та ийм vнэт эрдэнэсээ олж амжаагvй бол сэтгэлээр бvv уна. Та 2012 онд хайртайгаа учрах, гэр бvл зохиох, хvvхэд тєрvvлэхийг хvсвэл зорилгодоо хvрч чад­на. Хамгийн гол нь єєрийн хvчинд итгэ.
Нэгдvгээр сарын дундаас хоёрдугаар сарын эхэн vед та шинэ шохоорхол, хайр дур­лалд нээлттэй бай­на. Ганц бие мэлхий заяа­ны ханьтай­гаа учирна. Наймдугаар сар, есдvгээр сарын эхэн, 11 дvгээр сарын сvvлийн хагас, 12 дугаар сард эерэг vйл явдал тохиох тул аз жаргалаа vргээчихгvйн тулд бvхий л хvчээ дайчил.
Арслан(7/23-8/22)
2012 онд олон зvйл таны хvсэл мєрєєдєл, тєлєвлєгєє, амьдралыг vзэх vзэл бодлоос тань ихээхэн шалтгаална. Ихэнх арслан гэр бvлийн амгалан тайван амьдрал, тєгс зохист харьцаанаас таашаал авах болно. Гэр бvлтэй арслангууд бvрэн дvvрэн аз жаргал эдлэх хамгийн гол зvйл бол тав тухтай гэр орон, тєрєл садны сайхан харилцаа гэдгийг ухаарна. Иймээс тэд ирэх онд хувийн амьдралд ямарваа єєрчлєлт шинэчлэлийг хvсэхгvй. Тvvнчлэн зарим нь ам бvл нэмэх магадлалтай.
Хэрэв хувийн амьдралд ямар нэг хvндрэл бэрхшээл гарч ирвэл та тэвчээр гарган хvлээ. Санамсаргvй алдаа гаргасан, болгоомж сэрэмж алдсан эр­гэн тойрны хvмvvсийг хатуу шvvмжлэх хэрэггvй.
Ганц бие амьдралдаа сэтгэл хангалуун явдаг арслангуудын хувьд байдал хэвээр байх бололтой. Гэхдээ 2012 он арслангуудын хувьд гэр бvл зохиох, ам бvлэх нэмэхэд тун тааламжтай жил. Арслангууд 2, 4, 5, 6, 8, 9 дvгээр сард хуримаа хийвэл илvv таатай.
Охин(8/23-9/22)
Амьдралаа эергээр єєрчлєхийг хvсдэг бvхий л охи­ных­ны хувьд тун таатай он болж єнгєрєх тєлєвтэй. Хэрвээ та баяр баясал, зов­лон гунигаа хуваалцах хvнээ олж чадаагvй яваа бол нєхцєл байдлыг єєрчлєх бодит боломж гарч ирнэ. Зорилготой, шар­гуу, тэвчээртэй байвал сонирхол татам олон танил­тай болно. Энэ хvмvvсийн дунд таны хvлээж байсан цорын ганц, дахин давтагдашгvй нэгэн байж мэд­нэ. Гэхдээ та хувь заяатайгаа учрах ямар ч бэлтгэл­гvй vедээ тvvнийгээ олно. Тиймээс аливаад vргэлж бэлэн байх хэрэгтэй. Гурав, наймдугаар сарын хоёрдугаар хагас, 10, 12 дугаар сард онцгой анхаар. Энэ vеэр хайр дурлалд эерэг єєрчлєлт гарах єндєр магадлалтай. Тvvнчлэн энэ vеэр хуримаа хийх, бал сарын аялалд гарах зэрэг чухал арга хэмжээг тєлєвлєж болно. Хэрвээ та vр хvvхэдтэй болохыг хvсч байгаа бол энэ онд хамгийн тохиромжтой. Харин хvvхэд тєрvvлэхгvйгээр бvл нэмье гэвэл гэрийн тэжээвэр амьтан худалдаж ав. Амьтад таны орон гэрийг баяр баяслаар дvvр­гэх болно.

Жинлүүр (9/23-10/22)
Энэ жил таны сэтгэл зvрхэнд голлох байр суурийг гэр бvл, хайртай хvмvvс эзлэх болно. Ямар ч хvндрэл бэрхшээл тохиолдсон тэд л таны найдвартай ар тал, тvшиг тулгуур болох нь ойлгомжтой. Таны хайрт 2012 онд албан тушаал дэвшиж, улмаар сэтгэл санааны тєдийгvй материаллаг тусламжийг танд vзvvлэх бололтой. Тэр таныг хайр энхрийлэл, халамжиндаа бємбєрvvлнэ. Хэрэв та хайртайгаа учраагvй яваа бол энэ онд байдал єєрчлєгдєх магадлалтай. Санамсаргvй, гэнэтийн учрал бvхнийг шийднэ. Танилцах газар ч санаандгvй байх тул та бэлэн биш байна. Хувь заяаг тань шийдэх энэхvv уулзалтын төлөө та хөлсөө дуслуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чөлөөт цагаа гэр орны ажил хийж, зураг­тын­хаа ємнє єнгєрєєх хэрэггvй. Олон нийтийн газраар явж, айл хєршийндєє зочил. Янз бvрийн хvлээн авалт, арга хэм­жээнд оролцсоны дvнд та єєрт хэрэгтэй нэгнээ олно. Оны сvvлийн хагаст маш анхаарал сэрэмжтэй байгаарай.
Есдvгээр сарын эхээр хувь заяа гэнэтийн, таатай бэлэг барина.
Хилэнц (10/23-11/21)
2012 онд та танилын хvрээгээ тэлж, сонир­холтой хvмvvстэй уул­заж, цорын ганц, дахин дав­таг­дашгvй хvнээ олж чадна. Хэр­вээ та амьдралаа хамтдаа туу­лах хvнтэйгээ учирч амжаагvй яваа бол, мєн гэрлэхээр шийдсэн бол есдvгээр сараас он дуустал таатай vе ирнэ. Энэ жил хуримаа хийвэл бат бєх гэр бvл болж чадна. Та ч гаргасан шийдвэртээ харамсахгvй.
Мєн гэр бvлийн амьдралын туршлагатай хилэн­цvvдэд ч таатай он болж єнгєрєх тєлєвтэй. Эвтэй найртай гэр бvлvvдэд ямар ч таагvй зvйл тохиохгvй бөгөөд харилцаагаа улам бэхжvvлж чадна. Харин дот­ны хvнээ гомдоосон хилэн­цvvд ємнє нь гаргасан алдаа­гаа засах магадлалтай. Мэдээж энэ нь гал голомтоо хадгалж vлдэх хvсэлтэй, хайр дур­лал­аа эрхэмлэдэг хилэн­цvvдэд хамаатай. Энэ жил ихэнх хилэнц аав, ээж болохыг хvснэ. Тэр бvv хэл аль хэдий­нэ аав, ээж болсон хилэн­цvvд ч хvvхэдтэй болох асууд­лыг дахин сєхєх болол­той.
Ерєнхийдєє ирэх он таны хувьд гэр бvлийн жил гэж хэлж болно. Яагаад гэвэл гэр бvлтэй хилэнцvvд харьцаагаа улам бэхжvvлнэ. Ганц бие хилэнцvvдийн зарим нь амьдралын ханиа сонгох байх. Мєн нь нэг хэсэг нь ам бvл нэмэх магадлалтай.
Нум (11/22-12/21)
2012 он таны хувийн амьдралд эерэг єєрчлєлт авч ирнэ. Ихэнх нум хvмvvстэй харьцахдаа нээлттэй, ний­тэч, сонирхолтой яриа єр­нvvл­дэг тул олон танилтай болж, санаа нэгтнvvдээ олоход хялбар бай­даг. Энэ нь мєн хайртай хvнээ олоход танд тусалдаг. Ганц бие бєгєєд заяаны ханиа хайж байгаа нумынханд ийм боломж тохионо. Харин та хайртайгаа нэгэнт учирсан бол хуримаа хийх таа­тай єдрийг сонгох л vлджээ. Хоёрдугаар сарын сvvл болон гурав, есдvгээр сард, мєн оны сvvлээр амрагийн харил­цаагаа хууль ёсны бол­гоход хамгийн тохиромжтой.
Гэр бvлтэй нумууд дєрєвдvгээр сараас наймдугаар сарын сvvл хvртэл сонор сэрэмжтэй байвал зохино. Энэ vеэр таны хамгаас илvv нууцалж явдаг зvйл илэрч болзошгvй. Иймээс хайртыгаа араар тавьдаг нумууд ухаан суух цаг болжээ.
Матар (12/22-1/19)
Ихэнх матрууд хувийн амьдралдаа єєрчлєлт хийх хvсэлгvй байна. Яагаад гэвэл тэд ажил тєрлєє нэгдvгээрт тавьж, хайр дурлал, гэр бvлийн асуудалд анхаарал бага хандуулах тєлєвтэй байна. Зарим матар одоогийн бай­гаа байдалд сэтгэл хан­галуун байх бол зарим нь гэр бvлийн байдлаа єєрчилж чадах­гvй явах аж. Гэхдээ тэд хvчин чармайлт гаргаж, али­ваа зvйлийг єєрчлєхєєс залхуурч байна.
Харин ганц бие амьдралаасаа vнэхээр зал­хаж байгаа бол шинэ он гармагц санаачилгыг гартаа авч, хувь тавиланг тань єєрчлєх нэгний эрэлд гараарай. Ийм арга хэмжээ ава­хаа­саа ємнє амжилтын замаа зас. Хамгийн тvрvvнд дотоод сэтгэлээ єєрчилж, гадаад тєрх, хувцаслалтдаа анхаар. Ер нь гадна, дотно аль ч талаараа бvрэн хувьсахыг хичээгээрэй. Тэгвэл таныг шинэ хайр угтах болно. Хайр дурлалд эерэг єєрчлєлт хийхэд гурав, 10 дугаар сар, оны сvvлч таатай.
Загас
2012 он бат бєх харил­цааг эрхэмлэдэг загаснуудын хувьд тайван, амгалан жил болно. Юуны ємнє та гэр бvлийнхэн, ойр дотныхныгоо илvv ойлгож, тэдэнтэйгээ улам ойр байх шаардлагатайг мэдэрнэ.
Орон гэр бол таны эрх чєлєєтэй, тав тухтай бай­гаагаа мэдрэх газар. Харин та гэр бvлээ хайр халамжаар дутаахгvй байвал тэд ч таныг мєн адил халуун дулаан уур амьсгал дунд байлгана. Дєрєвдvгээр сарын хоёр дахь хагас, тавдугаар сар, бvтэн зуны турш ойр дотны хvмvvсээ гомдоох vйлдэл хийхээс татгалзах хэрэгтэй. Мєн энэ vеэр тэднийгээ хуу­рах­гvйг хичээ. Єєрийгєє хамгаалж, худлаа ярьснаар тэдний сэтгэл зvрхийг шархлуулж болзошгvй. Иймээс биеэ барьж, тєрєл тєрєгсдєдєє муухай ааш бvv гарга. Харин ганц бие загаснуудын хувьд хайр дурлалын адал явдлаар дvvрэн он болж єнгєрнє. Азтай нэг нь хайртай хvнээ олж, хамтын амьдралаа зохиох тєлєвтэй.

Ер нь нэгдvгээр сарын сvvлийн хагас, хоёр­дугаар сар, наймдугаар сарын сvvлч, есдvгээр сар, 11 дvгээр сарын сvvлийн 10 хоног, 12 дугаар сар хайр дур­лалын сайхан дурсамж vл­дээнэ.
Ихэр
Энэ гарч буй онд таны хүсэх эсэхээс үл шалтгаалан шунан тэмүүлэх хүсэл амьдралд чинь ирнэ. Ойрын үед шинэ танилтай болох тул бэлтгэлтэй байгаарай. Ингэтлээ хүсэн тэмүүлэх шинэ харилцаа таны амьдралын хэв шинжид нөлөөлөхгүй. Хэрвээ ямар нэг гуниг зовлон байгаад түүнийгээ санаатайгаар нуух гэж оролдож байгаа бол эрүүл ухаанаар зөв шийдэлд хүрэхийг хичээх хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандах, зөв шийдвэр гаргах чадвартай гэж өөртөө хэт найдах хэрэггүй. Тантай ойр дотно байдаг хүн өөрт чинь илүү ихээр итгэж, харилцаагаа бэхжүүлэх боломж олгон таатай уур амьсгал бүрдүүлэхийг хичээх болно. Шийдвэр нь эцсийн дүнд амжилт биш амьдралыг чинь төвөгтэй болгох хайр сэтгэлийн явдал өөрийг чинь залхааж ядраасан бололтой. Ихрийн ордныхныг 4-8 сарын хооронд сэтгэл алдрах олон зүйл хүлээж байна. Хэрвээ та хайртай хүнээ олсон бол таны амьдралыг шийдэх сүр дуулиантай хурим хийх, эсвэл хагацаж салах гэсэн хоёр хувилбартай үйл явдал болж болзошгүй байна.
Хонь
2012 онд хонины ордынхны хайр сэтгэл, хувийн амьдрал үйл явдлаар арвин яг л Америкийн уулс шиг байх нь. Одгаригийн нөлөөгөөр та ойр дотны хүмүүстэйгээ хэл үгээ ололцохгүй, тэдэнд нөлөөлж чадахгүй болно. Та өөрийн хандлага харьцаагаа зөөлрүүлэх нь хань ижлээ ойлгоход тань туслана. Хайр сэтгэлд дотоод дуу хоолойгоо сонсох нь чухал. Хэрвээ та ганц бие бол зөн совиндоо итгэн, этгээд ааш авираа дарж чадвал насны хайртайгаа учрах магадлалтай. Зурхайд чинь энэ оны сүүлийн хагаст од эрхэс таатайгаар нөлөөлөн та улам сэтгэл татам болно. Энэ он ухаарч сургамж авах, апиваа зүйл учраа олон өөрийн байраа эзлэх үйл явдал арвинтай байна, Иймд хонь таны гэр бүл таагүй уур амьсгалтай байгаа бол илүү тайван нөхцөл байдалд бүхнийг эргэцүүлж, харьцуулж ухаарах хэрэгтэйг зориуд сануулж байна. Та ингэж чадвал сэтгэл зүрхээ нээсэн сайхан харьцааг мэдрэх болно. 2012 оны намар эрч хүчтэй хөнгөн явдалтай орооцолдож болзошгүй. Ямар ч үр дүнд хүрч магадгүй. Өөртөө хань болох хүнийг сонгох боломж, салж хагацан гуниг цөхрөлд орох хоёрын аль нь ч таны гаргах шийдвэрээс шалтгаална.
Хумх
Энэ онд таны хайр сэтгэлийн харилцаа хэвийн, тогтвортой. Оддын нөлөөгөөр танд харагдах болсон нууцхан айдас, ойр дотны хүний чинь сэтгэлийг түгшээнэ. Оны эхэнд харилцаа гайхалтай сайхан байна. Та харилцаагаа улам бэхжүүлэх шинэ эх сурвалж олж, энэ нь та хоёрын өдөр тутмын амьдралд таатай сайхан уур амьсгал авч ирнэ. Хэрвээ та ганц бие бол өөрийгөө таньж мэдэх, чухам юу хүсээд байгаагаа эргэцүүлж бодох сайхан боломж гарч ирж байна. Уулзалт болзоо, шинэ танил гээд “анхны харцаар дурлана” гэдэг үлгэр биш болохыг мэдэрнэ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0