Агиймааг уургалсан азтай аавын хүү


Рок попын тайзнаа богино хугацаанд од болон гялалзсан дуучин Агиймаад бурхан бие хаа, царай зүсийг харамгүй хайрласан шигээ аялгуут цээл хоолойг ч дутаалгүй заяасан.Д.Болдын заасан замаар урагш ахиж, хөрөнгө хаясан клипүүдийг хэд хэдээр нь хийж эхэлсэн шигээ эрчилж чадаагүй нь түүний хамгийн том алдаа. Сараа, Ариунаагийн араас гарч ирэх, цахиур хагалах эмэгтэй дуучин төрлөө гэж олзуурхаж байсан мэргэжлийн хүрээнийхний урмыг хугалсан гэм зэм ч түүнд бууна.

Харагдаж байсан шигээ ханцуй шамлаад Ариунаа шиг адтай, Сараа шиг дайчин байсан бол алдрын титэм мөн ч ойрхон байв. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр түүний онож гарч ирсэн үе уг нь жинхэнэ байгаа оносон юм.

Учир нь поп, эрос хатагтай нар намба заах болж, Дива гэгдэх Наран урьд хөршийг зорьж, С.Сэрчмаа харьд хадамд гарч, Г.Номин, Минжинсор нар бараа сураггүй хувийн амьдралаа хөөж, хөнгөн хөгжмийн тайзнаа нүд баясгаж, сэтгэл хөдөлгөх, зүс ялдам залуу эмэгтэйн орон зай илт үгүйлэгдэж байлаа. Анх Дарханаас од болохоор ирсэн таван охин Д.Болд, Ц.Мянганбаяр нарт хандаж караокэд дуултал хажуунаас нь Агиймаа амыг нь ангайтал арчиж орхисон нь үнэн түүх.

Энэ цагаас "В" продакшнд тавтай морилсон Агиймаа Солонгост багахан пластик засалд орсон нь зохисон гэж ванлий. Клип, дуугаа олонд хүргэхийн зэрэгцээ реклам сурталчилгаа, кинонд хүртэл хүч үзээд амжсан залуу бүсгүй цаг үеийнхээ халуухан охидын нэгд багтаж, эрчүүдийн эрээгүй харцанд торох болсон билээ.

Залуу бүсгүйн янаг тачаангуй хоолойнд эзэмдүүлсэн эрчүүдийн ээрэлт, гэнэтхэн ирсэн алдрын амт шимт Агиймааг аандаа л барьц алдуулсан биз. Продюссер Д.Болдын залхуу гэх шүүмж Агиймаагийн нэг чихээр ороод нөгөө чихээр гарах үе ч байсан байх. Гэхдээ л ямарч bad girl байсан ч түүнд эрчүүд өнөө ч хир халдаадаггүйг бодвол Агиймаад олдсон тэр орон зай одоо ч орсон хэвээр аж.

Хэсэгтээ л энд тэндэхийн шоуны од, улаан хивсний ёслолын танхай, задгай хувцаслалтын эзэн явсан Агиймаа тэгс хийгээд томоожсон нь хадамд гарсных. "Гоёл 2012" наадмын зрительд хөл хүнд Агиймаа морилсон нь үнэн худал нь мэдэгдэхгүй тааврыг нэг тийш нь болгосон юм. Үүнээс хойш танхил Агиймааг өөрийн болгосон азтай эрийн эрэлд автсан фенүүд нь "Никитон"-ы Бачкатай худ ураг барилдсан тухай дам сонссоор ирсэн.

Тэгвэл Жамъян хуурчийн ач хүү буюу Б.Батчулууны төрсөн дүү Төрөө гэх залуутай гэрлэж, урлагийн томоохон гэр бүлд бэрлэсэн нь өдгөө нэгэнт ил болов. Хадам эцэг Ж.Батсайхан нь домогт хуурч Жамъян агсны ууган хүү бөгөөд Камертоны Д.Болдын нагац ах билээ. Бүжигчин эхнэр, хүүхдүүдээсээ олон жилийн өмнө тусдаа амьдарсан ч өдгөө хүртэл эцэг хүүгийн халуун дотно холбоотой явж ирсэн Ж.Батсайхан гуай өөрөө ч эцгээсээ өвлөсөн хөгжимчин хүн.

Дуучин Д.Болдын "Миний хоёр эрдэнэ" дууны клипэнд хүүтэйгээ хамт тоглосон Ж.Батсайхан гуай насандаа баймгүй дэгжин донжлог нь аргагүй нэгэн байдаг нь Бачка хүүд нь ч энэ төрх нь удамшсан гэмээр. Харин бага хүү Төрөө нь хаанаас нь ч харсан даруухан, буурь суурьтай нэгэн төдийгүй ахынхаа хамгийн дотны туслах нь Агиймааг амьдралынхаа ханиар сонгосон азтай эрээр ийнхүү Төрөө гэх эгэл залуу тодорлоо.

Урлагийн замыг эргэлт буцалтгүй сонгосон Агиймаа энэ тогооноос ч насны амьдралаа оллоо. Намба сууж, ээж болох гэж буй Агиймаа улам ч үзэсгэлэнтэй жаргалтай харагдсан. Тод төрхтэй томоогүй Агиймаад хань үр хүүхэд нь урлагийн тайзнаа улам ч гоц гялалзах эрч хүчийг хайрлах биз ээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0