Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын гарьд цолны болзол хангалаа

Хүчит бөхийн барилдааны наймын даваа буюу шөвгийн дөрвөн бөхийн барилдаан эхлээд удаагүй байна. Энэ жилийн бөхийн барилдаан тун шуурхай болж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяраар найм давж улсын гарьд цолны болзол хангалаа. П.Бүрэнтөгс 1988 онд төрсөн луу жилтэй. Монгол бөхийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжигдаж үнэхээр сонин содон сайхан наадам болж байна.
0 Сэтгэгдэл NO: