Алган дээрх амьдралын шугамаар хувь заяаг шинжих нь

Амьдралын шугам чинь таны амьдрах чадварыг илтгэж, таны хэр удаан амьдрахын хүчтэй тодорхойлолт болдог. Энэ бол таны алганы хамгийн чухал зураас бөгөөд хүн бүхэнд ийм шугам байна. Амьдралын шугам харахад хамгийн амархан танигддаг бөгөөд бусад зураас энэ шугамтай холбоотойгоор тайлбарлагддаг.

Алганы суурь хэсгээс эхлэн долоовор болон эрхий хурууны дотор байрлах бөгөөд алганы төв хэсэг хүртэл сунаж хурууны суурь хэсэгт дуусдаг.
Амьдралын шугамаас та учирч болох том үйл явдлууыг урьдчилан харах боломжтой.

Урт бөгөөд харагдац сайтай амьдралын зураас сэтгэл санааны хатуужил ба шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Урт удаан, утга учиртай амьдралыг зөгнөж байна.

Таны амьдралын зураас шулуун (урт богино нь хамаагүй) бол та их хүндлэл хүлээх хүн байна. Дугуйрсан шугам нь амьдралд чинь олон саад бартаа байж болохыг, амжилт зөвхөн шаргуу хөдөлмөрлөсний дараа ирэхийг хэлж байна.

Эмх цэгцгүй амьдралын шугам нь хувийн амжилтыг хааж болох олон бартааг илэрхийлдэг. Эмэгтэй хүн зигзаг хэлбэрийн шугамтай бол зөрүүд, цочмог ааш занг илтгэх ба хайр сэтгэлийн асуудал дээр сайныг зөгнөдөггүй байна. Найгасан ийм шугамтай эмэгтэйчүүд нөхөр олох гэж хэцүүг туулдаг.

Амьдралын шугаманд ан цав байвал энэ нь амьдралын эхэн үедээ азтай байх, харин хөгшрөх үед энэ аз огцом өөрчлөгддөг болохыг илэрхийлж байна. Амьдралд олон өгсөж, уруудах зүйл байх бөгөөд мөн “шуурга болгон намддаг”-ыг мөн зааж байна.

Амьдралын шугамын эхэн хэсэг нь замбараагүй шугамтай байвал нэг зэрэг олон өөр өөр зүйл хийх чадвартай хүнийг илэрхийлнэ. Та бол олон үйлдэл хийх чадвартай хүн.

Хэрвээ таны амьдралын шугам сарны уулнаас эхлэн дугуйрч дуусч байвал та төрсөн нутгаа орхих магадлалтайг зааж байна. Ажлын хувьд та найз нөхөд болон амьдралын ханийн хүчтэй нөлөөнд байна.

Амьдралын шугам толгойн шугаман дээр төгсч байвал хайр дурлалын харилцаа болон гэрлэлт төвөгтэй байхыг илэрхийлдэг. Толгой шугам замбараагүй бол байдал улам ч дордоно. Уй гуниг, зүрхний шаналгааг үүсгэх гэр бүлийн урвалтаас сэргийлэхийн тулд гэр бүлийн аз жаргалын бэлэг тэмдгийг шүтэх хэрэгтэй.

Хэрвээ таны амьдралын шугам бугуйнаас эхлээд дээшээ өгссөн байвал та эцэг эхтэйгээ тун ойр бөгөөд тэднээс хамааралтай болохыг зааж байна. Та тэдний төлөө их зүйл золиослох хэрэг гарч ч магад.

Могой хэлбэрийн дээшээ өгссөн амьдралын шугам тогтворгүй амьдралыг илэрхийлэх ба төвлөрөлт гэдэг танд хэцүү зүйл. Хэрвээ та амьдралдаа амжилттай байхыг хүсвэл найз нөхөд, гэр бүлийнхэний тусламж хэрэгтэй.

Амьдралын шугам арзгартай байвал таныг залхуу, шантрамтгай хүн болохыг зааж байна. Мөн азгүй байдал байхыг үгүйсгэхгүй.

Амьдралын шугам зүрхний шугаманд нийлж төгсч байвал явцуу бодолтой нэгнийг илэрхийлнэ. Зүрхний шугам мөн муу хэлбэртэй байвал тэр хүний амьдрал маш олон харилцаа холбоогоор ээдрээтэй болохыг өгүүлж байна.

Венус уулнаас эхэлж байгаа амьдралын шугамтай хүн хамаатан садан болон найз нөхдөөсөө үргэлж тусламж дэмжлэг авч байх маш азтай байдаг.

Хэрвээ та амьдралын шугамныхаа дээд талд хоёр тусдаа шугамтай, нэг шугам нь сарны уулнаас эхэлж байвал урлаг, уран сайхны төрөлд амжилттай байж болох хүн юм. Ийм амьдралын шугамтай эмэгтэй хүчтэй, баян эртэй гэрлэх магадлалтай.

Хэрвээ ил харагдахуйц, шулуун хоёр дахь шугам амьдралын шугамаас гарсан байвал сайны шинж. Энэ нь маш сайн ажлын нэр хүндийг илэрхийлдэг.Нөгөө талаас хоёр дахь шугам мурийсан байвал амьдралдаа олон зүдгүүр үзэхийг заадаг байна.

Амьдралын шугам толгойн шугамнаас эхлээд дээшээ чиглэсэн бол ухаалаг хүнийг илэрхийлэх бөгөөд мэдлэг нь амжилттай бизнес хөтлөхөд хэрэглэгдэнэ. Ийм хүн дундаж насандаа ямар нэг агуу зүйлийг бүтээх болно.

Алганы суурь хэсгээс эхлэн хуруу руу чигээрээ явсан амьдралын шугам сайны дохио юм. Энэ нь амьдралдаа том зүйлд хүрэх, өөртөө итгэлтэй хүнийг илэрхийлдэг.

Хэрвээ таны амьдралын шугам зүрхний шугамнаас эхлээд дээшээ чиглэсэн бол амьдралын эхний жилүүдэд хэцүү хүндийг туулах ч 50 жилийн дараа амьдралын дараагийн үе эхэлж, азын тэнгэр таныг ихээр ивээхийг зөгнөж байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0