Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Алуурчин Леон - Уран сайханы кино 1994

ЖАН РЕНО - JEAN RENO
НАМТАР
Франц, Англи, Америк, Испани, Италийн кино үйлдвэрлэлд идэвхтэй ажилладаг Францын жүжигчин. Моракко Улсын Касабланка хотод мэндэлсэн Жан Реногийн аав, ээж Франциско Франкогийн засаглалын дарангуйллаас зугтан хойд Африкт суурьшсан Испанийн иргэд юм. Жан Рено 17 настайдаа Франц руу шилжин суурьшиж, Рене Саймоны нэрэмжит Драмын сургуульд суралцжээ.
1980 онд анхныхаа кинонд тоглосон тэрээр Цезарийн шагналд гурвантаа нэрт дэвшсэн. Гурван удаа гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй.
Ямар ч өршөөлийг мэддэггүй хүйтэн цуст, хөлсний алуурчин Леон Матильда хэмээх охины амийг алуурчдаас авардаг. Охины гэр бүлийг эцгийнх нь өстөн алуурчид хүйс тэмтэрнэ. Тэдгээр алуурчдын толгойлогч нь цагдаагийн хар тамхитай тэмцэх албаны ажилтан байх бөгөөд тэд хөлсний алуурчин Леонтой охиноор дамжуулан холбогдсоноо мэдэх болно. Охин ч цагдаагийн нууц ажилтанаас эцэг эхийнхээ өшөөг авах гэж байгаад... Ингээд гэр бүлээсээ өнчрөн хоцорсон охиныг Леон өөрийн асрамжиндаа авч бас ч үгүй хөлсний алуурчины зарим нэгэн эрдэмээсээ зааж өгөх болно.
Бай буудах, өөрийгөө илчлэхгүй байх, тагнах зэрэг мэргэжлийн алуурчны үйлдлийн зах зухаас охин мэддэг болсноор алуурчдын гарт амиа алдсан дөрвөн настай дүүгийнхээ өшөөг авахыг зорино... Тэд нөхөрлөх болсноороо Леон хүн төрхөндөө эргэн орох бөгөөд хайр дурлал, энэрэх сэтгэл гэж юу байдгийг охиноос мэдэрч эхэлдэг. Тэд бие биендээ дурласан байлаа. Гэр орны ажил ч хийж үзнэ. Гэвч гэрчийг устгах зорилготой алуурчид тэднийг уйгагүй эрэн сурвалжлах бөгөөд нэгэн удаагийн тохиолдлоор тэдний хаана амьдарч байгааг мэднэ. Киноны эцэст цуст тулаан, эмгэнэлт төгсгөл... Дахин эргэж уулзана, үүрд хамтдаа байна хэмээн амласан Леон эргэж ирсэнгүй...
Испани гаралтай Францын кино-од тэрээр 1960 онд Францад эцэг эхийн хамт шилжэн иржээ. Тэр үеэс Рено тус улсын иргэн болохын тулд армид алба хааж, иргэний бичиг баримттай болохын тулд маш хөдөлмөрлөж байсан гэдэг. Үүний зэрэгцээ 1970 он гэхэд Рене Симонын студид жүжигчний мэргэжил эзэмшсэн бол 1974 оноос телевизийн бүтээлүүдэд тоглодог болоод байжээ. Харин 1983 онд залуухан найруулагч Люк Бессонтой /тэрээр тухайн үед дөнгөж 26-тай байв/ танилцсан бөгөөд түүнээс хойш Рено ихэвчлэн Бессоны бүтээлд тоглодог болсон гэхэд болно. Реног “Леон”-д тоглосны дараагаас Холливуд анхааралдаа авах болсоноор түүнд Годзилла", "Ронин", "да Винчигийн нууц код" хэмээх нэртэй бүтээлүүдэд тоглох боломж олджээ.
Тэрээр гурван удаа гэрлэсэн. Эхний эхнэрээсээ Сандра /1978/, Микаэля /1980/ гэсэн хоёр хүүхэдтэй. Түүнээс салсныхаа дараа Рено польшийн загвар өмсөгч Наталья Дышкевичтэй болзож байсан бөгөөд 1996 онд бүсгүй түүнд хүү Том болон Серена хэмээх охиныг төрүүлж өгчээ. Харамсалтай нь тэд 2001 онд салсан билээ. Харин Рено 2006 онд румыний загвар өмсөгч, кино жүжигчин София Борукатай гэрлэсэн бөгөөд хуримынх нь өдөр түүний машины жолоочоор нь тухайн үед хөрш нь байсан Николя Саркози “ажиллсан” гэдэг. Николья тэр үед Францын дотоод хэргийн сайд байжээ. Рено нь Парис, Лос Анжелес болон Малайзид хувийн байшин бүхий эдлэн газартай.
Шилдэг кино:
• 1979 —L'Hypothиse du tableau үolй
• 1980 —Үoulez-үous un bеbе Nobel?
• 1982 —La Passante du Sans-Souci
• 1984 —Notre histoire
• 1985 —Le tеlеphone sonne toujours deux fois
• 1985 —Subway — барабанщик
• 1986 —Zone rouge
• 1986 —I Loүe You
• 1990 —L'Homme au masque d'or
• 1990 — Nikita
• 1993 —Les Үisiteurs
• 1994 — Леон
• 1995 —French Kiss
• 1996 —Mission: Impossible
• 1996 —Le Jaguar
• 1998 —Les Couloirs du temps: Les үisiteurs 2
• 1998 —Godzilla
• 1998 —Ronin
• 2001 —Just Үisiting
• 2001 —Wasabi
• 2002 - Rollerball — Алексис Петрович
• 2003 —Tais-toi! — Руби
• 2004 —Les Riүiиres pourpres 2 - Les anges de l'apocalypse
• 2004 —Hotel Rwanda
• 2005 —La Tigre e la neүe
• 2006 —The Pink Panther
• 2006 —The Da Үinci Code
• 2008 —Ca$h
• 2009 —The Pink Panther 2

НАТАЛИ ПОРТМАН - NATALIE PORTMAN
НАМТАР
Израиль, АНУ-ын давхар иргэншилтэй, Израилийн жүжигчин. Жинхэнэ нэр нь Натали Хершлаг. 1994 оны "Алуурчин Леон" кинонд бүтээсэн дүрээрээ анх алдаршсан. 2010 оны "Хар хун" киноны Нинагийн дүрээр "Оскар", "Алтан бөмбөрцөг", БАФТА хүртсэн.
Харвардын их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.
0 Сэтгэгдэл NO: