Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Амьдрал өөрөө сайхаан сайхан
Бялзуухайтай өдөр яриж суусан хамгийн инээдтэй , мартагдсан , хуучны нандин дурсамжууд санаанд ороод ойрд хоосроод байсан сэтгэлийг дүүргэх шиг болсон....Амьдрал гоё тэ?? Яагаад ч юм уйлж байсан ч амьдрал гоё... Хамгийн анхны хэрүүл , хамгийн анхны муухай бүхэн ч эргээд дурсахад сайхан санагдах юм... Бүтэлгүй дурлалууд, бүтэлгүй уулзалтууд, бүтэлгүй үерхэлүүд , салахдаа уйлсан нулимс бүхэн цаг хугацааны явцад арчигдаад хамгийн сайхан дурсамж болоод үлдэх юм....
Нэх инээдтэй хүүхэд байж билээ. Одоо ч яг л тэр хэвээрээ хачин хачин юм хийгээд нүүрээ улайлгаад л , ичээд л одоо л ухаантай байна гэж боддог ч яг л тэр хэвээрээ байх юм. Тэгэхдээ энэ нь ч гоё юм шиг. Амьдралд , ид шидэнд, аз жаргалд, хайранд, гайхамшигт итгэсээр байгаа тэр л жижигхэн охин хэвээрээ л байна.... 10н жилдээ байсан мөрөөдөмтгий , инээмтгий, итгэмтгий тэр л жижигхэн охин огтоос том болоогүй л хэвээрээ хангинатал инээгээд л, хачин их гуниглаж уйлж, хаа хамаагүй хүнд гомдоод л , тэгээд мартчаад л дахиад инээгээд явжийна... Бид нар хэзээ том болох бол? Би л лав том болохгүй байхаа...
Анх чамаас салаад дахиж хүнд итгэхгүй гэсэн ч дахиад л итгэсэн, дахиад л шинээр шинэ түүх шинэ хуудсанд бичсэн, чи явахад уйлаад л шаналаад л хоцорсон ч дахиад нэг өдөр намайг хайрлах тэр л хүнийг олон олтлоо итгэсээр л байна байхдаа "сайхан хайр байдаг гэдэгт "...... Үүрд биш байсан ч гэсэн чи бид 2ын хайр ч гэсэн жинхэнэ сайхан хайр байсан..... Чамдаан, хэн хэнд чинь зөндөө их хайртай байсан, одоо тийм халуун биш ч гэсэн сайхнаар дурсаж хайрласаар явна аль алийг чинь....
Яасан их гомдсон ч уучлах сэтгэл байдаг гэдэг хүний сэтгэл агуу тиймээ? Цаг хугацаа өнгөрөөд бүхнийг мартаад шаналахгүйгээр инээж чаддаг мундаг шүү! Яг тэрэн шигээ дахиад бүхнийг шинээр эхэлж чаддаг амьдрал өөрөө гоё!
Чи намайг энэ чигээр минь дурсдаг уу? Чи намайг иймээр минь хайрладаг байсан уу? Бүх муухай дурсамжаа мартаад сайхан бүхнээ эргээд дурсаж чадах уу?
Яасан их уйлуулсан бэ? Яасан их шаналсан бэ? Гэхдээ одоо тэр үеэ эргэж бодоход зүрх өвдөхгүй хамгийн сайхан дурсамж нь л үлдэж...
Хацраа нийлүүлээд зөндөө уйлжийсан тэ? Цээжин дээр чинь том том нулимс дуслуулж байсан... Гэхдээ тэр бүхэн гайхмаар гоё санагдаад байна. Хэн нэгний төлөө цохилж байсан зүрх гэхээр сайхан санагдаад байна. Хэн хэний чинь төлөө адилхан цохилж, адилхан уярсан хайр байсан ...... Хайр болоогүй дурлалууд ч гэсэн гоё. Яасан хурдан цохилох зүрх вэ??? Яагаад намайг өөрийн болгоогүйм бэ? Гэхдээ хэзээ ч бүтээгүй дурлалууд хэвээрээ үлдвэл гоё ч юм уу? Чи намайг яг тэр үед болзоонд догдлоод очиж байсан инээдтэй жижигхэн охин хэвээр минь үргэлж дурсана, яг л чамайг болзоондоо догдолсоноо нуух гэж оролдож байсан хэвээр чинь дурсаж байгаа шиг.... Яагаад нээрээ бүтээгүйм болоо? Бие биедээ тийм их татагдчаад ... Яасан олон бүтээгүй дурлалууд вэ?
Анхны найз залуу тэврээд л явуулахгүй гээд, хамгийн сүүлийн удаа уулзахдаа түлхүүрээ орхиод амьдрал зохиосон гэрээсээ гарж явахдаа дахиж эргэж харахгүй гээд алхаж байхдаа амьдралд минь амжилт хүсээд нүүрэн дээр тусах өглөөний нарны туяа сайхан байсан...
Дараагийн удаа хайрлахдаа чамайг үдэж гаргаад эргэж уулзахгүй гэдгээ ойлгохгүй гэртээ хариад чи бид 2ын орон дээр ганцаараа унтана гэдгийг ойлгоогүй байсан.... Гэхдээ амьдрал надад амжилт хүсээд духан дээр минь борооны дусал дусахад тэнгэр лүү хараад ирээдүй лүү үнсэлт илгээж байсан өдрүүд бүгдээрээ сайхан байсан.
Энэ бүгд зүгээр л дурсамж болон хоцорч. Ирээдүй намайг хүлээсээр байна. Энэнээс сайхан хайраар хайрлаж хайрлуулаад, инээгээд хамтдаа алхана гэхээс тэсэж ядан байна. Гэхдээ яарахгүй ээ. Хамгийн сайхан нь сүүлд ирдэг тиймээ? Чамд хайрлаагүйгээрээ хайртай болоод, итгээгүйгээрээ зүрх сэтгэлээрээ итгээд, бүхнийг шинээр эхлэхдээ энэ бүх дурсамжинд баярласнаа хамтдаа хэлнэ тиймээ?..
Хайраар ганцхан тэжээгдэж амьдрал өөрөө үргэлжилдэггүй
Сэтгэл ганцаардсан мөчид дарс л хань болох юм
Сэмээрхэн санаарчихаад жүнзний уруулыг л үнсэх юм
Сэргэлэн төрхөө гээчихээд бие ганцаарах цагт
Сэргээш минь болсон галт усанд ухаан санаа самуурах л юм
Чамайг үгүйлсэн сэтгэл манан дунд хөвөх шиг
Чамгүйгээр байгаа мөчүүд зүүд нойронд л байгаа мэт
Чамд тунирхсан сэтгэл үүрдийн бус зуурдынх л гэж
Чамархайгаа өвдтөл бодовч зүрхний гүнд үл нэвчинэ
Юуных вэ?.... Итгэл алдраад ч байгаа юм уу даа...
Хайраар ганцхан тэжээгдэж амьдрал өөрөө үргэлжилдэггүйг
Хамтын итгэл сэтгэлээр хорвоог туулж өнгөрөөдгийг
Халамцуу сэтгэл минь улам бүр мэдэрсэндээ харуусавч
Хамаг үнэнийг чамдаа л хэлэх нь зөв байсан гэж өөрийгөө би өмөөрдөг
Мөрөөдөл ганцхан амьдралын зорилго болж чаддаггүйг
Мөнгө өнгө ч хүний зүрх сэтгэлийг өөрчилж чаддагыг
Мөчөөрхүү хатуурхуу хүний үр би хэнээс ч нуугаагүй
Мөнх хайр хайр гэж байдаггүйг би өөрөө мэдэрсэнээ чамаас бас нуухгүй...
0 Сэтгэгдэл NO: