Амиа алдсан залуу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байжээ


Энэ сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд БНСУ-д монгол иргэн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Дэлгүүрийн хаалгыг хаалгүй гарснаас болж үүссэн маргааны улмаас 28 настай монгол залуу дэлгүүрийн эзэнд зодуулан нас барсан юм. Хэрэг тус улсын Кёнги аймгийн Пажү Хот, Гвангтан дүүргийн Чангман хорооны дэлгүүрт гарсан аж. Гэрч нарын дуудлагыг хүлээн авч яаралтай түргэн тусламж дуудсан ч хохирогч Б нь эмнэлэг рүү хүргэгдэх замд амьсгал хураажээ. Хэрэгт БНСА-ын иргэн 31 настай Ха гэгчийг саатуулан шалгаж байгаа гэнэ. Сэжигтэнд тус улсын Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.



Монгол залуугийн аминд хүрсэн дэлгүүрийн эзэн 30 орчим насны хүн бөгөөд тэрээр цагдаагийнханд “Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалгыг онгорхой орхиж гарахаар нь уур хүрээд Б-г зодсон” гэж тайлбарласан байна. Энэ талаарх албан ёсны мэдээ 17-ны өглөө манай ЭСЯ-нд ирсэн аж. ГХЯ-ныхан хэргийн талаар тэр даруй хохирогчийн ар гэрийнхэнд мэдэгдсэн байна. Хэрэг гарсантай холбогдуулан БНСУ-ын ГХЯ-ны захирал нь тус улсад суугаа манай ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлсэн гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн хөдөө амьдардаг юм байна. Талийгаачийн ар гэрийнхэн өнгөрсөн бямба гарагт Улаанбаатарт иржээ. Тэд өчигдөр БНСУ-руу ниссэн байна. Талийгаач залуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байжээ. Хохирогчийн талаар ар гэрийнхний зөвшөөрөлтэйгөөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж манай улсын ГХЯ-ынхан хэлж байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0