Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
AneMone хамтлагийн танилцуулга
AneMone хамтлагийн танилцуулга
Гишүүд - 5
Juka
Janna
Tsengelen
Onno
Khaliun
Ахлагч Жулдыз
Төрсөн он сар өдөр: 1994.12.20
Өндөр:173 cm
Биеийн жин: 56 kg
Дуртай хамтлаг дуучид: 2ne1, Big bang, T-ara, 4 minute, Kara, Beast, Cnblue, 2pm, Afterschool, Boa, Rain, Katy Perry, Beyonce, Pink, Black eyed peas, Rihanna
Facebook хаяг: Juka Anemone

Тайзны нэр: Жулиа (Julia)

Цэнгэлэн

Бүтэн нэр: Цэнгэлэн (Tsengelen)
Төрсөн он сар өдөр: 1991 оны 8 сарын 9
Өндөр:172 см
Биеийн жин: 52 кг
http://AneMone.бблог.мн/
Дуртай хамтлаг дуучид: Ариунаа, Michael Jackson, Lady Gaga, Pink, 2ne1, Black eyed peas, Rihanna, Харанга
Facebook хаяг: Tsengelen
Ono
Тайзны нэр: Ооно (Ono)
Төрсөн он сар өдөр: 1991 оны 3 сарын 29н
Өндөр: 161 см
Биеийн жин: 53 кг
Facebook хаяг: Ono Anemone


Бүтэн нэр: Оюунтуяа (Oyuntuya)
Janna

Бүтэн нэр: Баяржаргал (Bayarjargal)
Бүтэн нэр: Баяржаргал (Bayarjargal)
Тайзны нэр: Жанна (Janna)
Төрсөн он сар өдөр: 1992 оны 7 сарын 24
Өндөр: 167 cm
Биеийн жин: 47 kg
Дуртай хамтлаг дуучид: Nicole, Celine Dion
Facebook хаяг: Janna Jagaa

Бүтэн нэр: Халиун (KHaliun)
Төрсөн он сар өдөр: 1992 оны 8 сарын 22
Өндөр: 165 см
Биеийн жин: 52 кг
Дуртай хамтлаг дуучид: Таалагдсанаа л сонсдог
Facebook хаяг: Khaliun Haku



Монголын рок поп урлагт охидын хамтлагийн байр суурь ганхаж эхлээд байна. “Sweetymotion”-ныхон дахин АНУ-г зорьж, “Киви” тарсан тараагүй нь мэдэгдэхгүй, “Гурван охин” тоглолтоо хийх гээд завгүй. Харин сүүлийн үед залуусын ихээр сонсох болсон “Sound of kiss” хамтлагийнхан уран бүтээлээ түр завсарласан.
Хөгжмийн ертөнцөд охидын хамтлагийн орон зай үнэхээр үгүйлэгдэж байгааг та бидний сайн танил “Харанга”-ийн Чука олж харжээ. Тэрбээр “25”-р суваг телевизээр гарч буй “Making the band” нэртэй нэвтрүүлэгт оролцож байгаа таван охиныг рок поп урлагт цус сэлбэхээр бэлтгэж эхлээд байгаа нь энэ аж. 300 охиноос аз нь шовоон шалгарч чадсан энэ таван охин хоёр сарын хугацаанд рок попын тогоонд цахиур хагалж чадах, мэргэжлийн охидын хамтлаг болох ур чадварт суралцаж буй.
Харин продюсер Чука охидын шинэ хамтлагаа урлаг соёлын томоохон арга хэмжээнд өөрийн биеэр дагуулан явж, хамтлагийн гишүүд биеэ хэрхэн авч явах, хүнтэй хэрхэн харилцах зэрэг ур ухааныг эзэмшүүлж байгаа гэсэн. Шинэ байрандаа төвхнөөд удаагүй байгаа “UP music” продакшны захирал тэрбээр өөрийн продакшнаас залуу уран бүтээлчдийг дэмжих ажлын хүрээнд ийн охидын шинэ хамтлаг төрүүлэхээр бэлтгэж байгаа нь манай үзэгч, сонсогчдод томоохон бэлэг болоод байна.
Тус хамтлагийнхан анхны дуугаа бичүүлээд дууссан ба өдөр шөнөгүй бэлтгэлтэй байгаа гэсэн. Рок поп урлагт үгүйлэгдэх болсон охидын хамтлагийн орон зайг Чукагийн охид нөхөж чадах болов уу.

25-р суваг телевизийн 15 жилийн ойн хvрээнд хийгдэж байгаа Making The Band нэвтрvvлгээс төрөн гарч байгаа охидын шинэ залуу Anemone хамтлаг нь одоогоор гурван дуу, нэг клиптэй болоод байгаагаас "Хаврын хайр" нэртэй дуу нь сонсогчдын дунд нилээд хит болоод байгаа билээ. Гурван сарын турш vргэлжилж, одоо төгсөх дөхөж байгаа шоуны vр дvнд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр хамтлаг болон бvрэлдэж буй Anemone хамтлагийн энэ дууны аяыг хамтлагийн продюсер УГЗ Ц.Чулуунбат, vгийг ZZ бичсэн байна.
This is ANEMONE
This is ANEMONE
This is ANEMONE
ANEMONE , ANEMONE
Сэтгэл гэгэлзээд байна, Хаашаа ч юм бэ яараад
Над руу хүн бүхэн мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж найзууд чихэнд шивнэнэ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол доо
Janna
Хайлах цасны үнэр хамар шүргэн үнсэнэ
Харахад царай бүхэн гэрэлтээд, гоё
Санаандгүй танилцсан (Санаандгүй танилцсан) хөөрхөн тэр нэг хөвгүүн (хөөрхөн тэр нэг хөвгүүн)
Үргэлж бодогдоод байна babe babe Энэ дурлал мөн үү
дахилт: Хайр дагуулж хаврын улирал ирэв үү
Дуу дуулах хүслийг надад дурлал өгөв үү
Дутуу бичсэн захидлаа одоохон дуусгаад
Дуу болгон чиний зүрхэнд илгээе х2
Үнсэлт халуун байг хавар анхны минь хайр
Haliun & TSengelen
Салхи хүртэл зөөлрөөд модод нойрноос сэрлээ
Хотын амьдрал хөгжилтэй бас завгүй
Өөрийн мэдэлгүй би үнсэлт сэмхэн хүснэ
Өөрөөсөө ичингүйрч хацар минь халуу дүүгнэ
Onno
Найзууд надад зөвлөнө, чамайг сайрхаж магтана
Хөтлөлцөөд хамт алхаж явбал гоё шүү
Үнэндээ би өөрөө чам руу тэмүүлж нисээд л
Өдөр бүхэн чамтай болзохыг хүснэ
дахилт: Хайр дагуулж хаврын улирал ирэв үү
Дуу дуулах хүслийг надад дурлал өгөв үү
Дутуу бичсэн захидлаа одоохон дуусгаад
Дуу болгон чиний зүрхэнд илгээе х2
Хаврын анхны хайр
Хайр дагуулж хаврын улирал ирэв үү
Дуу дуулах хүслийг надад дурлал өгөв үү
Дутуу бичсэн захидлаа одоохон дуусгаад
Дуу болгон чиний зүрхэнд илгээе x2
Хаврын анхны
“Учиртай гурван толгой” дууг “Anemone” хамтлаг дуулжээ.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” алдарт зохиолыг орчин цагийн хэв загварт оруулан бүтээж буй дэлгэцийн бүтээл ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Алдарт зохиолыг хэрхэн дэлгэцийн бүтээл болгож байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд “Учиртай 3” киног тойрсон сонин хачин тасрахгүй байна. Залуу хосын хайрын түүхийг өвөрмөц байдлаар үзүүлэх тус киноны “Хагацаж чадах уу” дууны аяыг дуучин Д.Болд зохиож, шүлгийг Ө.Пүрэвсүрэн бичсэн бол дууг Д.Болд, “Гурван охин” хамтлагийн Д.Солонготой хамтран дуулж олны хүртээл болгоод байгаа юм. Харин уг киноны дараагийн дууг шинээр мэндлээд удаагүй байгаа “Anemone” хамтлаг дуулахаар болсон байна. “Making The Band” реалити шоунаас төрсөн охидын хамтлагийн гурав дах уран бүтээл энэ киноны дуу болж байгаа юм. “Учиртай гурван толгой” киноны “Anemone” хамтлагийн дуулах дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Н.Халиун зохиосон байна.
Харин хамтлагийнхан дууны үгэндээ маш их ач холбогдол өгч, олон шүлэгнээс сонголт хийжээ. Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч их зохиолчийн “Учиртай гурван толгой” зохиол нь 1934 онд анх харилцаа дууны хэлбэрээр аялгуут жүжиг болгон амилуулсан юм. Түүнээс хойш 1943 онд Б.Дамдинсүрэнгийн шинэчлэн зассанаар дуурийн бүтээл болсон нь Монголын сонгодог урлагийн оргил бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог. Хамгийн сүүлд 1987 онд Б.Жамъяндагвын цомнол, УГЗ Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван толгой” балет бүтээсэн нь одоог хүртэл УДБЭТ-т тавигдсаар байгаа шилдэг бүтээл юм. Тиймээс энэхүү уран сайхны кино хэр чансаатай бүтээл болох нь олны анхаарлыг татах нь зүйн хэрэг юм.
Anemone - Чи яг дурлал шиг
Чи бол нар шиг
Чиний өөдөөс ширтэх хэцүү
Тэгээд би нүдээ анин
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэврэхийг чинь би зөндөө хүлээдэг.
Чи яг бороо шиг
Чамд хүрэх үнэхээр хэцүү
Тэгээд би алгаа тосоод
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэнгэрээс над дээр унахыг чинь хүлээдэг.
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Чи яг зүүд шиг
Чамтай уулзах үнэхээр хэцүү
Тэгээд би сэрэх бүртээ
Тэвчээрээ хүлээлт гээд
Тэр л учралыг үргэлж хүлээдэг.
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Энэ дурлал нэг л өдөр
Бороо болж дээрээс асгарна
Солонго болоод
Тэнгэрийг чимнэ
Чи яг дурлал шиг
Нар, бороо бас зүүд шиг
Тэгээд би санаа алдаад
Хүлээлтээ итгэл гээд
Тэр л мөчүүдийг үргэлж хүлээдэг
Дахилт:
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Сэтгэлд минь мандаад
Зүрхэнд солонгорно
Нар мэт халуун дурлал минь чи
Бороо шиг тунгалаг хайр минь чи
Байгаа болохоор
Би жаргалтай
Anemone ft Маргад Эрдэнэ - Бэхэн Цэнхэр Өдрүүд
0 Сэтгэгдэл NO: