Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Аварга загас хүний амийг аварчээ
Номхон далайд 106 хоногийг өнгөрөөсөн эр өөрийн амьд гарсан явдал нь аврага загасны ач хэмээн үзэж байна.Номхон далайн төвд байдаг Кирибата арлын цагдаа, 41 настай Тоакай Тейтой тавдугаар сарын 27-нд хадам ахынхаа хамтаар богино аялал хийхээр гарчээ. Тэд Кирибатагаас Маиана арал руу явж байсан бөгөөд замдаа загасчлахаар шийдэж, шөнө нь унтаж орхижээ. Өглөө сэрэхдээ тэд эзгүй далайд гарсан байсан ба удалгүй шатахуун нь дуусч, усны нөөц нь багассан байна.
Тэдэнд хүнс байсан ч усгүйжилт хамгийн том асуудал болж 52 настай ах нь долдугаар сарын 4-нд нас барсан байна. Ингээд тэрээр завин дээрээ салах ёсоо хийж, залбиран хоносон бөгөөд маргааш өдөр нь шуурга болж таван галлоны (ойролцоогоор 20 л) хоёр саваа цэвэр усаар дүүргэх аз тохиожээ.
Амьд үлдэх эсэхээ мэдэхгүй байсан Тейтой загасаар голоо зогоож, халуун нарнаас өөрийгөө халхлах шаардлагатай байсан юм.
Есдүгээр сарын 11-ний өдөр тэрээр ямар нэг зүйл завийг нь мөргөж байгаа чимээгээр сэрсэн байна. Завийг 1,8 м урттай аварга загас тойрон эргэлдэж завины их биеийг түлхэж байжээ. “Тэр намайг загасчдын онгоц руу чиглүүлж байсан. Намайг тэр зүгт харахад усан онгоцны хитэг харагдсан бөгөөд онгоцны багийнхан намайг дурангаар харж байлаа” хэмээн Тейтой ярьжээ.
Түүний биеийн байдал сайн байгаа ба дахиж хэзээ ч завиар аялахгүй гэсэн байна.
Эх далайд хамгийн удаан тасарч үлдсэн рекордыг 1992 онд мөн л Кирибатигийн хоёр загасчин 177 өдөр байснаар тогтоож байжээ.
1 Сэтгэгдэл NO: