Ажил бүтэхгүй бол цэцэг тарь

Орчин үеийн янз бүрийн багаж хэрэгсэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөдөгийг сайн мэдэхгүй ч тэдгээрээс гарах хорт бодисийг ногоон ургамал устгадаг. Мөн тасалгааны янз бүрийн өнгө хэлбэртэй ургамлуудыг ашиглан интерьерийн өвөрмөц содон сэтгэл татагам шийдлийг гаргаж ажил дээрээ тав тухтай эерэг уур амьсгал оруулах хэрэгтэй.

  Ялангуяа үйлчилгээний газрууд тасалгааны сонин содон бүтэцтэй ургамлаар хүлээн авалтын өрөө уулзалтын өрөө зэрэг газраа тохижуулбал эерэг дулаан уур амьсгал бүрдүүлж ажил хэрэг амжилттай урагшлах болно гэдэг итгээрэй.

  Ургамалтай болон бусад ногоон байгууламжтай газар ажиллаж сурч байгаа хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг.

  Саяхан Техасын их сургуулийн судлаачид нэгэн ямар нэг амьд ургамалгүй өрөөнд ажилдаг хүмүүсийн хажууд өрөөндөө ядаж нэг ногоон ургамалтай хүмүүс ажил дээрээ сэргэлэн, ажилдаа сэтгэл хангалуун байдагийн зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмж өндөр байдагийн тогтоожээ.

  Тэдгээр ажилдаа дуртай байдаг хүмүүс цонхон дээрээ цэцэгтэй юмуу ногоон ургамлуудаар хүрээлэгдсэн, ногоон байгууламжтай ойрхон байдаг ажилдаг. Цонхгүй болон цонхноос хол ажиллагдаг байсан ч хажуудаа ногоон ургамалтай хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун байхаас эхлээд компанихаа талаарх сэтгэгдэл нь арай гэгээлэг байх хүртэл олон талын ач холбогдолтой байдаг гэнэ. Тэд дүгнэлтийг тухайн албан газрын ашиг орлог боловсорлын түвшин байр суурийг харгалзаж 450 гаруй оффист дээрх судалж тогтоожээ. Тэдний тогтоосноор ногоон ургамал агаар цэвэршүүлж тайвшрахад тусалдаг байна.

  “Нүд дүүрэн өндөр байшин харагддаг цонхтой байснаас олон ногоон ургамалтай байсан дээр. Ногоон байгууламж цонхноос хамаагүй чухал юм. Тэгээд ч цэцэрлэгжүүлсэн газар үнэхээр тааламжтай байхаас яахав.

  Ургамлууд танай оффисд зөвхөн эрүүл орчинг бий болгодоггүй бас сайхан харагдуулдаг.

  Хэрвээ таны ажил уйтгартай санагдаж эхэлбэл ажлын өдрийн ихэнхийг сууж өнгөрөөдөг газраасаа хоёр метрийн зайд буюу өөрийн хувийн бүсдээ ногоон ургамал тавих цаг болжээ.

  Албан тасалгаандаа ургамал тавихад ажлын идэвхи, хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж стресс багасгаж ажиллах эрч хүчийг төрүүлнэ.

  Тасалгааны ургамалууд хүчилтөрөгчийг нэмэгдүүлж оффис дахь хивс, тавилга, будаг зэрэг бусад синтетик бүтээгдэхүүнээс гарах хорт бодисыг устгах чадалтай. Ургамлууд ажилчдыг “Том барилгын синдромоос” сэргийлдэг байна.

  Ургамлын навч үндэс цэцэг бүр агаар дахь хорт бодисыг өөртөө шингээн шүүж хуурайшиж, тоос босохоос сэргийлдэг. Хамгийн ашигтай нь комьпютер зэрэг электрон хэрэгслүүдээс ялгарах хорт туяаг бууруулдаг.

  Ажил албан өрөөний багахан хэсэгийг байгалийн биет ургамал ургамал эзлэх нь Барилгыэн синдром гэдэг өвчнөөс сэргийлдэг гэнэ. Дээрх өвчнөөр Европод хүмүүс өвдөж эхэлсэн тухай Норвегоос мэдээ иржээ. 15-20 тасалгааны ургамал 139 метер талбайг шүүх чадалтай байдаг.

  Хэлэлцээр хийхээр ирэх түншүүд хаалгаар ороод ирхэд л ногоон ургамал сайхан цэцэгс зочид төлөөлөгчидийг угтавал амар тайван, итгэл үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлнэ. Ногоон байгууламжаар танай компани имиджээ илэрхийлж, мэргэжилийн байр сууриа ч тодруулж болно.Тасалгааны ургамал, цэцгийн аЧ тус

• Ногоон өнгө хүний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээдэг тул ногоон ургамал таныг тайвшруулна.

• Тасалгааны ургамал орчноо чийгшүүлдэг. Тиймээс агаар чийгшүүлэгчийн тань мөнгийг тасалгааны ургамал хэмнэх болно.

• Тоосжилтыг багасгадаг.

• Ургамлын ялгаруулдаг финацит хэмээх дэгдэмхий бодис нь гаднын ихэнх төрлийн нянг устгадаг шидтэй.

• Орчны шуугианыг өөртөө шингээдэг тул дуу чимээ тусгаарлах, багасгахад ашиглаж болно.

• Цахилгаан бараанаас ялгарч буй сөрөг энергийг саармагжуулан таны эрүүл энхийн манаанд байнга зогсдог. Тасалгааны ургамал орчны агаарыг эрүүлжүүлэн шүүдэг гэдгийг бараг бүх мэддэг.

Харин та цэцэгс ажлын бүтээмжийг нэмдэг гэвэл итгэх үү? Америкийн Техас мужийн их сургуулийн эрдэмтэд 450 албан газар судалгаа явуулсны эцэст ийм үр дүнд хүрчээ. Амьд байгалиас хол хөндий ажилладаг хүмүүстэй харьцуулахад ажлын байрандаа ядаж ганц ч болтугай тасалгааны ургамалтай хүмүүс ажилдаа сэтгэл хангалуун, ажлын бүтээмж өндөр байдаг гэнэ. Тэдний удирдлагатаа хандах хандлага ч эрс өөр байдгийг судалгаагаар тогтоосон байна.

Судалгаанд оролцогчдын ихэнх нь "Цэлгэр том цонхтой өрөөнөөс ургамалтай байсан нь дээр. Ногоон ургамал цонхноос үнэ цэнэтэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн аж. Ажил тань уйтгартай, нэгэн хэвийн санагдаж эхэлбэл цэцэг тарихыг зөвлөе. Ингэхдээ ширээнээсээ хамгийн ихдээ хоёр метрийн зайд байрлуулаарай.

Албан тасалгаандаа ургамал тавихад ажлын идэвх, хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж, стресс багасган ажиллах эрч хүчийг төрүүлдэг.
Түүгээр барахгүй цэцэгс амар тайван, итгэл үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлдэг тул гэрээ хэлэлцээрийн ширээний хамгийн оновчтой чимэг.
Цэцэг хүнд эрч хүч, аз жаргал бэлэглэдэг.

Эмэгтэй хүн болж төрсөнл бол та заавал хийх ёстой бурван зүйл байлагийн нэг нь цэцэг тарих юм. Тасалгаандаа цэцэг тарьж ургуулснаар агаар чийгшүүлэх орчны дуу чимээг намасгахаас гадна цахилгаан хэрэгслийн хорт туяа, тамихны утааг өөртөө шингээн авч хүчилтөрөгч ялгаруулдаг. Цэцэгийн өнгө нь хүний хараа болон мэдрэлийн системийг тайвшруулдаг. Мөн эзэндээ сайн энергий хуримтлуулж, сэтглийн эрч хүч бэлэглэдэг. Цэцэг болгон өөрийн бэлэгдэлтэй, нарийн утгатай учир доорх зүйлийг мэдэхэд илүүдэхгүй шүү.

1. Унаган хэл

Хүүхдэд хамгийн ээлтэй цэцэг. Ялангуяа хүүхдийн өрөө тасалгаанд тарьснаар эерэг энергий өгч, сэргэлэн цовоо байхад нь онцгой нөлөөтэй. Унаган хэл нь халуун, хүйтэнд маш тэсвэртэй учир байнгын усалгаанаас илүү арчилгаа шаардахгүй.

2. Цахирмаа

Цахирмааг эмэгтэй хүний цэцэг гэлцдэг. Дөнгөж цэцэглэж, булцуунаасаа дэлбээлж буй цахирмааг харсан бүсгүй тэр жилдээ азтай байдаг. Цахирмаа зөвхөн үүрээр дэлбээлдэг болохоор тэр торгон агшныг алдалгүй олж харахад жаахан хэцүү. Энэ цэцэгийг эмэгтэйчүүд албан тасалгаандаа эсвэл галын өрөөндөө тарихад тохиромжтой. Өөдрөг, өнгөлөг алхахыг хүсвэл заавал цахирмааг сонгоорой.

3. Үст хайтан

Албан тасалгаанд байхад үст хайтан маш тохиромжтой цэцэг. Ажлын өрөөнд чинь байснаар орчны агаар дахь тоос шороо шингээн авч эрүүл сайхан нөхцлийг бүрдүүлдэг.

4. Вигоны

Бүсгүйчүүд, охидод ээлтэй энэ хүү гоёлын цэцгийн хүнд өгөхөд маш өвөрмөц бэлэг болно. Төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн байяраар ээждээ барих хамгийн сайхан бэлэг мөн. Гоёмсог улаан цэцэгтэй вигоны орчныхоо дуу чимээг өөртөө шингээж, сэтгэлийг сэргээдэг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0