Бидний амьдрал бол цэвэрхэн цаас гэсэн үг

Цагаан цаасан дээр юу ч байж болно юу ч бичигдэж болно энэ бол хүмүүн таны амьдрал............

Амьдрал гэдэг яг л секунд-ын зүү мэт эргэлдсээр л бас нүд ирмэх зуур л өнгөрөх нас юмдаа ........

Амьдралаа гэж хэтэрхий богинохон мөртлөө дэндүү гашуун хоолой хорсгом Герман виски шиг амттай юм… Хэзээ ч билээ нэг удаа уншиж байсан юм байна ” Амьдрал хүнийг алхам тутамд нь ухааруулдаг багш” гэж тиймээ амьдрал намайг сургасаар л байна.

Өдөр бүр шинийг ухаарч алдаагаа давтаxгүйг хичээж амьдрах юм би! Ойр дотнийхоо хүмүүсийг би баярлуулахыг хичээнэ гэхдээ л болж өгөхгүй юмдаа. Гомдоочдог юм уу бүү мэд.. Энгийн ялиxгүй зүйлээс болж тэдэндээ элдэв үг би хэлж орхих юм. Бид хэн нэгнийгээ гомдоож харанхуй буланд ганцаар суулгаж ганцаардал гомдол гэдгийг мэдрүүлэх гэж энэ хорвоод төрөөгүй.

Амьдралд тохиолдох бэрxшээлүүдийг даван туулах хажууд нь байж мөрийг нь түшиx гэж төрсөн. Бусдад инээд баясал бэлэглэж урамын үгээр тэтгэх гэж бид энэ хорвоод мэндэлсэн. Аав ээжийн ариун хайраас анд нөхдийн журамт нөхөрлөл, зүрхэнд багтах ганцхан нэгний зүйрлэшгүй нандин хайр.

Гадаа хүйтэн ч дулаан өрөөнд буйдан дээр тухлан суугаад л өвөр дээрээ NOTEBOOK ээ тавиад л бичиж сууна. Бичиж байх зуур их зүйлийг бодогдуулам..

Сайн эцэг эхийн буянд өдийг хүртэл гэдэс цатгалан, сэтгэл амар харийн, алс нутаг АНУ-д амьдарч байна. Санxүү нябо мастер чиглэлээр суралцдаг нэгэн.
Энэ жил төгсөнө.

Нас минь хэдийнээ хорь-ийн тал гараад гуч дөхөж яваа би өвлийн улиралд дуртай нэгэн. Өвлийн улирал ойртож байна гадаа сэрүүн орж байна. Дуртай улирал минь өвөл, хүйтэн ч гэсэн өвөл яагаад ч юм надад таалагддаг юм магадгүй би тийм хүйтэн хүн юм боловуу? хэхэ....

Өвал би хамгийн анх түүнтэйгээ учирсан юм. Одоо тэр минь байхгүй байна л даа, гэхдээ тэр маань хэсэг би ганцаараа баймаар байна гэж хэлсэн юм тэгээд аав ээж дээрээ очсон. Тэрийгээ байхгүй үед би энэхүү өгүүллэгээ бичье гэж бодлоо.Цаашид бичсээр байх болно. Гэхдээ би тэрэндээ би хайртай.

Хүн гэдэг чинь ганц олдох нас дээрээ утга учиртай амьдрах хэрэгтэй.
Хүн гэдэг чинь 2 амьдрахгүй шүүдээ төрөх үнэн үхэх үнэн гэдэг шиг. Ганц олдох залуу насан дээрээ би цэвэрхэн цагаан цаасан дээрээ өөрийхөө бүхий л зовлон жаргалаа бичиж сууна би.Зарим нь миний бичсэнийг уншаад намайг гайхаж байж магад юу бичээд байгаа нь бол зайлуул гэж бодох л байх.
Энэ бол амьдрал дээр хүн болгонд тохиолдох зүйл хүн хүний амьдрал эрээн бараантай байдаг хойно.Би ном унших дуртай.

Энэ сайтыг хөтлөх болсон нь миний бас амьдралын нэг нэгээхэн хэсэг юм. Залуу байна хийж бүтээе гэсэн бодол минь их байдаг. Бас энэхүү сайтын анд найз нартаа ч баярладаг.

Би энэ сайтаас тэр хүнийг олж уншаасай гэсэндээ биш үнэхээр би тэр хүнд хэр хайртай вэ? гэдгээ өөрөөсөө мэдэх гэж л бичиж байгаа билээ. Би тэр хүнийг явсан цагаас л түүнийг би миний амьдралд учирсан бусдаас хамгийн ухаалаг, хамгийн ариун нь байснийг ухаарч байдаг өдөр болгон… гэхдээ тэр маань буцаж ирэх байх гэхдээ тэр минь намайг хэзээ нэгэн цагт ойлгох байх.....

амьдрал үргэжилсээр л...........

****** ********** ******** ******

Амьдрал зовлон биш гэж үү? Энэ та нараас шалтгаална. Амьдрал өөрөө өөртөө бол цэвэрхэн цаас. Тэр та нарын зурсан тэр юм л болж хувирдаг. Та нар түүн дээр зовлон зурж болох юм, жаргал зурж болох юм. Ийм эрх чөлөө байдгаараа та нарын агуу чанар илэрч байдаг. Та нар энэ эрх чөлөөгөө өөрийн амьдралын там болгож хувиргахад ашиглаж болох юм.

Эсвэл өөрийн амьдралаа гоо сайхан, ивээл, жаргал таашаал, ямар нэг тэнгэрлэг юмаар дүүрэн зүйл болгож хувиргаж болох юм. Энэ чинь та нараас шалтгаална. Хүн бүрт бүрэн эрх чөлөө бий... Зовлон яагаад ийм их байдаг юм бэ гэвэл, хүмүүс тэнэг тул цаасан дээр юу зурахаа мэддэггүйд байгаа юм. Сонголт та нарынх. Үүнд л хүний агуу чанар байдаг. Энэ бол бурханы өгсөн агуу бэлгүүдийн нэг. Өөр ямар ч амьтанд эрх чөлөө олгогдоогүй.

Амьтан бүрт бэлэн программ өгөгдсөн байдаг. Хүнээс бусад бүх амьтад программчлагдсан байдаг. Нохой ямагт нохой байхаар заяагдсан байдаг, тэр өөр хэн ч болж чадахгүй, түүнд ямар ч эрх чөлөө байхгүй. Тэр программчлагдсан, бүх юм нь нэгэнт тогтчихсон. Түүнийг тамгалчихсан. Одоо тэр тэр тамгынхаа дагуу л явах болно: тэр ямагт нохой байх болно.

Түүнд сонголт байхгүй. Ямар ч альтернатив байхгүй. Тэр бүрэн гүйцэд тогтчихсон амьтан. Хүнээс бусад бүх юм программчлагдсан. Сарнай сарнай байх ёстой. Бадамлянхуа бадамлянхуа байх ёстой. Шувуу далавчтай байна. Амьтан дөрвөн хөлөөрөө явна. Хүн туйлаас эрх чөлөөтэй. Үүнд түүний гоо сайхан, агуу чанар нуугдаж байдаг. Эрх чөлөө бол Бурханаас өгөгдсөн агуу бэлэг. Ганцхан та нар л программчлагдаагүй, тамгалагдаагүй.

Та нар өөсрдийгөө бүтээх ёстой, өөрөө өөрсдийнхөө бүтээгч байх ёстой. Тэгэхлээр энэ нь та нараас шалтгаална. Та нар Будда байж болно, Муссолини байж болно. Та нар алуурчин юм уу, гэгээрсэн хүн байж болно. Та нар өөрсдийгөө ухамсрын гайхамшигт цэцэг болгож болно. Эсвэл робот болгож болно.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 8
    Зочид: 8
    Гишүүд 0