Бидний мэдэх, биднийг мэдэхгүй ӨМНӨД ХӨРШ

Гэхдээ энд хятадууд монголчуудыг хэрхэн ойлгож, хүндэлдгийг ойлгуулсан нэг зүйл бол тэд бидэнд ямар “ханз нэр” өгсөн явдал юм. Тэд биднийг Монгу гэж нэрлэдэг. Энэ нь тэдний тайлбар толиос харахад “ мангуу тэнэг “ гэсэн утга агуулдаг юм. Харин Америк, Франц гэх мэт улсуудад тэд ханзнаасаа хамгийн шилдгийг нь зүслэн өгч, хөөрхөн, сайхан гэх мэт үгс оноожээ.

Монгол гэсэн нэрийг улсдаа өгсний нууцыг эрдэмтэд олон жил хайж, үнэнийг тогтоох гэж явааг хальт дуулж байлаа. Зарим нь Мон гэдэг гол байсан гэж хүртэл бичиж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ хятадууд биднийг Монгу буюу мангуу тэнэгүүд гэж дуудсанаар ирсний угшил юм биш биз!!! Ер нь манайх нүүдэл суудал гэсээр өв соёлоо маруухан авч үлдсэн нь тодорхой. Ямартаа л “ Монголын нууц товчоо “ –гоо хүртэл эх хэлээрээ биш хятадаар хөрвүүлсэн байсныг бид эргүүлж орчуулж байхав дээ.

МӨНГӨӨ ШИДЭЖ ӨГ, БИЕД НЬ БҮҮ ХҮР :

Хятадууд уг гарвал сайтай улс огтхон ч биш. Тэд манжуудад дарлагдсаар ирсэн түүхтэй. Манж үндэстэн манайхыг ч 220 жил дарлахдаа хятадын хар ажилчдыг багагүй нэвтрүүлсэн гэдэг. Хятадууд манжуудыг “ Та дээшээ суу, би хийчихье” гэсээр ажил хийх, амьдрах чадварыг үгүй хийж, улмаар үгүй хийсэн гэдэг. Манайхан хүнд юм өгөхдөө шидэж өгдөггүй уламжлалтай. Дэлгүүрийн худалдагчид мөнгө шидээд өгвөл буцаагаад чулуудхаас ч сийхгүй. Харин хятадууд хүнд юм өгөхдөө шидэх “хобби” –той. Мөн худалдагч нарт нь мөнгөө алган дээрээ тавиад аажуухан өгөхөд булаагаад авах нь эвгүй. Тиймээс хятадуудтай цэмцэрхээд байх явдалгүй. Мөнгөө шидэж, өгөөд л булааж аваад л байхад хангалттай.

Хятадууд нэг зүйлд их дургүй. Энэ бол тэдний биед хүрэх. Хичнээн шоргоолж шиг олуулаа байлаа ч тэд араас нь алхаж яваа хүн гараараа биед нь санаандгүй хүрэхэд цочин, эгдүүцдэг. Манайхан бол “ Уучлаарай “ гэж хэлсэн болчихоод өнгөрөх зүйл дээр тэд тун дургүй ханддаг.

МОНГОЛЧУУД БИДНИЙГ ҮЗЭН ЯДДАГ ЮМ УУ? :

Монгол цустай хэнбугай ч хятад гэхээр толгойтой үс нь өрвийдөг. Гэтэл хятадууд биднийг үнэндээ сайн мэддэггүй. Монгол гэж ямар улс байдаг, хаана оршдгийг ихэнх иргэд мэдэх ч үгүй дуулаа ч үгүй. Тэгэхээр мэдэхгүй, дуулаагүй хүмүүсийгээ тэд хэрхэн үзэн ядах билээ. Биднийг Япон юмуу солонгосчуудтай байнга андуурна. Эрээний хужаа нар л биднийгээ андахгүй болохоос төв, өмнөд хятадад монголчуудыг мэддэг хүн нэн цөөн. Саяхан нэгэн хятад сурвалжлагч бүсгүй манай улсад ажилаад, эх нутагтаа буцахдаа нэлээд дуулиан тарисан материал бичсэн юм. Монголчууд тэднийг үзэн яддаггийг сурвалжлагч анх удаагаа мэдэрч, тэр сэтгэгдлээ ний нуугуй бичсэн хэрэг. Үүнийг хятадууд уншаад ихэд гайхаж, бас зэцүүүцсэн биз. Тэр бичлэгийг уншсан нэгэн багш монгол оюутнаасаа “ Танайхан манайхныг үзэн яддаг юм уу? “ гэж асуусан гэнэ. Залуу, хүний нутагт сурч байгаагийн хувьд “ Тийм ээ “ гээд хэлчихсэнгүй. “ үгүй яалаа гэж дээ. Би таныг үзэн ядахгүй байгаа биз дээ “ гэх мэт үг хэлээд өнгөрчээ.

МУУ ХҮНИЙ ДУУ ЧАНГА :

Хятадууд их чанга ярьдаг хүмүүс. Бид “ Муу хүний дуу чанга “ гэдэг нь тэдэнтэй ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Хэл нь дөрвөн хөгтэй болохоор тэд их чанга дуудаж байж, хөгөө зөв гаргаж ойлголцдог хэрэг. Харин манайхан хөг аялгаа хос эгшгээр илэрхийлчихдэг болохоор чанга яриад байх шаардлага бараг байдаггүй.

Ингээд чанга ярьдаг хятадууд УБ-н гудамжаар ярилцаад өнгөрөх нь орилолдож, хашгаралдаж байгаа юм шиг сонстоно. Ер нь тэд хоорондоо ярьж байгаа нь хэрэлдээд байгаа юм шиг их чанга дуутай хүмүүс л дээ. Үнэндээ бол хэлний онцлог нь л тэр аж.

ХЯТАДУУД МОНГОЛД ХЭРХЭН АМЬДАРДАГ ВЭ? :

Охидоо хужаа нарт алдлаа, хятад ажилчид монголчуудын ажлын байрыг булаалаа гэсэн яриаг бид өдөр бүр сонсдог. Монголд ажиллаж, амьдарч буй хятадууд үнэхээр тансаг, зоргоороо байдаг гэсэн үзэл тархсан. Гэтэл үнэн хэрэгтээ хятадуудыг үзэн ядаж, үргэлж нүд үзүүрлэдэг болохоор тэд тайван алхаж, эх хэлээрээ манай нутагт чанга ч ярьж чаддаггүй. Цайны газар ороод суувал монгол залуус дайрахаас ч буцахгүй. УБ-д байх тэдний хувьд үнэхээр осолтой болохоор үргэлж такси барих мөнгөө халаасандаа тэмтэрч явдаг гэдэг. Харин тэдэнд орчуулга хийж өгч буй залуугийн хувьд хятадуудтай яваа гэдэгээ аль болох нуухыг хичээнэ. Түүнийг хятадаар ярьдаг гэж мэдвэл хятад л гэж хэлнэ. Иймэрхүү туйлшарсан гэмээр үзэл байдаг ч бид тэрбумуулаа биш ердөө 2-хон сая болохоор өөрсдийгөө ингэж л хамгаалж байхаас өөр аргагүй санагдана. Харин хятадад монгол залуус хаан шиг амьдардаг гэвэл хилсдүүлсэн болохгүй ээ. Манайхан шөнийн цэнгээний газраар нь хэсч, маш хямдхан шар айргийг гүйзээлэхдээ яг л эх орондоо байгаа юм шиг аашилна. Тэнд чанга хашгирч хичнээн дураараа байсан ч монгол гэж гадуурхахгүй, мэдэх ч үгүй. Гэхдээ л хүний нутаг бол хүний нутаг гэдгийг ойлгож явах учиртай билээ.

ҮНЭГҮЙ СУРГУУЛЬ БУЮУ ӨМНӨДИЙНХНИЙ УРХИ :

Нэг л хүүхэдтэй болох эрхтэй өрх хүүг илүүд үзэж, охин хүүхэдтэй болохоос татгалзах болсон юм. Тиймээс өмнөд хөршид охидын тоо эрс цөөрч, гэрлэх насны залуус гэргийгээ олж чадахгүйд хүрэх болов. Эмэгтэйчүүдийн тоо нь эрчүүдээс эрс дутуу болж ирсэн нь энэ үед 30 сая хятад залуу “ илүүдээд “ байгаа гэдэг. Тиймээс хятадууд бодлогоо өөр тийш хандуулах болсныг үгүйсгэх аргагүй. Энэ бол гадаадын олон тооны эмэгтэй оюутанг эх орондоо үнэгүй сургах явдал. Манайхан “ үнэгүй юманд нугасгүй “ тул олдсон боломжийг ашиглах гэж өмнөд хөршийг зорино. Харин тэндээ очоод олон жил суралцах хугацаандаа, монгол оюутан битгий хэл энгийн нэгэн монгол эртэй таарч, гэр бүл болох боломж олдохгүй. Ингээд ойр тойрноосоо хүнтэй суух болоход өнөөх л хятадуудаас сонгох магадлал өндөр болох юм. Монгол бүсгүйчүүд хятад хүнтэй суух үнэхээр дургүйг хэлэх хэрэгтэй. Гэлээ ч цөөн хувь нь ч гэсэн тэдний “ тогооны хүн “ болж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ гадаад бүсгүйчүүд хятад залуустай гэрлэх тун дургүй байдаг гэдэг. Өрх бүрт өөрийн гэсэн жаргал, зовлон бий гэдэгтэй адил өмнөд хөршид ч багагүй асуудал байдгийн нэг нь энэ.

Үнэндээ монголчууд юуны учир “Хятад хүн”-ийг үзэн ядах болсон юм бол, европ америк, хөрш зэргэлдээ орос, япон, солонгос, энэтхэг, лаос мэтийн эдийн засгийн байдал дээр бүхэлдээ хятад орны тусламжид түшиглэдэг улс орнууд “хятад хүн”-д мөн адил тоомсоргүй ханддаг байх. Гэсэн ч эдгээр орны ард иргэд, боловсролын түвшин, шашин шүтлэгээсээ болоод дотоод сэтгэлдээ үзэн ядах юмуу зэмлэн хараадаг байх гэхдээ тэд яаж ч чадахгүй.

Монгол улсын нутаг дэвсгэр тийм ч бага биш, дэлхийд 18-т жагсдаг, гэвч хүн амаараа 137-д ордог бараг л Албани, Араб 2-ын дунд байна. Мэдээж эдийн засгийн тал дээр дурдаад ч хэрэггүй. Мөнгөн тэмдэгт болох төгрөг юаньтай харьцах харьцаа нь 140:1 байдаг.

Монгол хэдийгээр ядуу эх газрын орон боловч барааны үнээрээ хэний ч дор орохооргүй байдаг. Улаанбаатарт туйлын болхи, хятадын 2 одтой буудалтай эн зэрэгцэх буудалын үнэ нь дор хаяж 30 ам.доллараас дээш байдаг. Олон улсад нийтээр хэрэглэж байгаа гэр бүлийн буудал (guesthouse) монголд огт байдаггүй. Монголын гэр бүлийн буудал гэгч нь оршин суугчдын байрны дурын нэг айл өөрсдийн 2 өрөө юмуу 3 өрөөг 2 давхараар ор засч (нэг өрөөнд дор хаяж 8 ор байна) ороор нь түрээслүүлдэг ба ихэвчлэн 7-10 ам.доллар байдаг.

Эдийн засгийн хувьд гадаадыг түшиглэдэг Монгол улс, өнөөгийн хамгийн том худалдааны түнш хятадыг ямагт хардаж сэрдэж болгоомжтой ханддаг. Монголд байхдаа заавал санах ёстой зүйл бол “ар монгол” гэсэн үгийг ер хэлж болохгүй! Өмнөд Солонгосыг “Хойд солонгос” гэж хэлж болохгүй зөвхөн л “Өмнөд Солонгос” гэж хэлдэгтэй адил болно. Монголчууд “Ар Монгол” гэсэн нэрэнд туйлын эмзэг ханддаг. Учир нь энэхүү нэрлэл нь улсын бүрэн эрхийг илтгэсэн дээд зэргийн эмзэглэл юм.

Манай улс монголын тухай мэдээлэл маш бага цацдагтай адил, монголын хэвлэл мэдээлэлийнхэний хятадын талаарх мэдээлэл тун цөөн. Хөрш 2 орон үнэн хэрэгтээ танихгүй юм шиг л байдаг, сүүлийн үед монголын бие даасан нэгэн ТВ хятадын тухай тусгайлан танилцуулсан байна. Гэхдээ Хятадын засгийн газар, Монгол дах хятад ажилчид болон хятад бизнесмэн онцгойлон шүүмжилсэн байна. Энэ нэвтрүүлэг Монголын ард түмэн, хятадын нийгэмд буруу ойлголт хүчтэй төрүүлж, 2 орны иргэдийн хоорондын нөхөрлөлийг туйлын их хордуулж байгаа юм.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 5
    Зочид: 5
    Гишүүд 0