Бидний тайван гэж боддог амьтад үнэн хэрэгтээ.

Хамгийн аюултай амьтад гэхээр хүмүүсийн толгойд махан тэжээлтнүүд ордог. Өвсөн тэжээлтнийг төдийлөн аюултайд тооцоод байдаггүй. Тэгвэл тэд ч бас ууртай догшин, аймшигтай хиртхийм байдаг ажээ.

1. Gelada сармагчны шүдэнд өртвөл юу ч үлдэхгүй

Gelada сармагчингууд өтгөн зогдор, догшин төрхтэй нэгэн. Тэд зөвхөн Этиопийн ууланд амьдардаг бөгөөд ихэнхдээ өвс ургамлаар хооллоно. Хэний ч айдсыг хүргэм хурц, том шүд нь тэдний биеэ хамгаалах гол зэвсэг. Уурласан үедээ маш хэрцгий, түрэмгий зан гаргаж хүн рүү хүртэл дайрах бөгөөд аймшигт шүдэнд нь нэг өртвөл амь үлдэх нь юу л бол.

2. Америк зэрлэг сарлаг (бизон) жуулчдад дургүй.

Нэг тонн хүртэл жинтэй энэ амьтан Хойд Америк дахь хамгийн том биетэй өвсөн тэжээлтэн юм. Нэгэн цагт уул талыг бүрхэн сүрэглэдэг байсан америк зэрлэг сарлаг хүний гараар сүйтгэгдэн мөхөлд хүрэх дөхсөн боловч дархан цаазлагдаж чаджээ. Өөрийнх нь тайван байдлыг алдагдуулахгүй бол зэрлэг сарлаг шиг аюулгүй тайван амьтан байхгүй. Гэвч уурыг нь хүргэж төсөөлж байсантайгаа түүнийг хэтэрхий их нийцүүлбэл яаж ч магадгүй аюултай амьтан. Жил бүр зэрлэг сарлагт өртөж нас барсан жуулчдын тоо чоно, баавгайнаас их байдаг гэнэ. Тугалаа хамгаалсан сарлаг хамгийн аюултай ажээ.

3. Горилл сүргээ хамгаалахаараа хамгийн аймшигтай.

Горилл бол шимпанзегийн дараархи бидний хамгийн ойрын төрөл билээ. Silverback буюу цагаан нуруутай, сүргийн ахлагч горилл нь 200 хүртэл кг жин татдаг, бараг насанд хүрсэн 10 эр хүний чадалтай тэнцэхүйд хүчтэй юм байна. Сүрэгт нь аюул занал учруулсан хэнийг ч болов тасдахаас буцахгүй. Хүчирхэг бахим гартай, хурц соёо шүдтэй, хүнээс хоёр дахин илүү хурдан горилл хэдий өвсөн тэжээлтэй ч ямар ч том амьтныг айлгадаг. Хүн тэдэнд юу ч биш дайсан.

4. Cassowary кун фу хийдэг.

Cassowary бол дэлхийн хамгийн том шувуудын нэг. Нисч чаддаггүй ба Австрали, Шинэ Гвинэйн ширэнгэн ойд амьдардаг. Эм нь эрээсээ арай том бөгөөд насанд хүрсэн Cassowary 1.5-1.18 мерт өндөр. Зарим эмэгчин нь 2 мерт ч хүрдэг төдийгүй 58.5 кг жин татна.

Толгой дээрх залааныхаа тусламжтайгаар бага давтамжтай долгион гаргаж маш хол зайд бусадтайгаа харилцдаг. Ойн гүнд нууцлаг байдлаар амьдардаг, маш ичимхий, жимс ногоогоор хооллодог түүнийг харсан хүмүүс огт аюулгүй гэж үздэг. Харин түүнийг уурлуулах аваас кун фу хийж буй маягаар өндөрт үсрэн дайрч, урт, хурц, хутга шиг савраараа зоодог. Хүнийг хутгаар сүлбэснээс ялгаагүй бэртээх ба дэгдээхийгээ хамгаалсан эрэгчин нь нэн аюултай.

5. Хирс хийстэл нь сүлбэдэг.

Африк, Азид 5 төрлийн хирс байдаг бөгөөд бүгд том биетэй, хүчирхэг, огцом уурладаг. Тэдний хамар дээрх эвэр ямар ч амьтныг үхтэл нь хатгаж чадна. Энэтхэгийн хирс бүр хаздаг гэнэ. Хирс 3 тонн жинтэй нүсэр биеэрээ хийстэл мөргөх бөгөөд том биедээ баймгүй хурдтай амьтан юм байна.

6. Зэрлэг гахай хэд хэдэн чононоос өөрийгөө хамгаалж дөнгөнө.

Зэрлэг гахай ургамал, ногоо идээд зогсохгүй жижигхэн өт хорхой, гүрвэл, мэлхий гээд сэг ч тоохгүй иддэг. Гэхдээ голдуу ургамал ногоогоор хооллоно. Эрэгчин бодон гахай нь 300 хүртэл кг жинтэй байдаг ба том хурц соёо нь ямар ч амьтны гэдсийг хүүлж орхино. Нэг бодон хэд хэдэн чононоос өөрийгөө хамгаалж дөнгөдөг. Эмэгчин нь торойнуудаа хамгаалсан үедээ яахаас ч буцахгүй.

7. Зэрлэг одос үхэр аюулд орсон нэгнээ хэзээ ч орхидоггүй.

Buffalo буюу зэрлэг одос үхэр нь арслан, цөөвөр чоно мэтийн махчинуудаар дүүрэн Африкийн тал нутагт амьдрах гэж тэмцдэг амьтан. Зарим амьтан хурдан хөлнийхөө ачаар амь гардаг байхад одос үхэр бол өөр. Түргэн ууртай, том биетэй, аварга хурц эвэртэй энэ амьтан аюулд орсон нэгнийгээ тэр чигт нь хаяад зугтдаггүй. Тэд ойролцоогоор 1.7 метр өндөр, 500-900 кг жинтэй, 3.4 метр урт биетэй. Махчин амьтан, анчдын хувьд одос үхэр хамгийн аюултай амьтдын нэг бөгөөд аюулд орсон нэгнийхээ төлөө сүргээрээ ч дайрдаг тул жил бүр 200 гаруй хүний аминд хүрдэг.

8. Зааныг бэлгийн идэвхжлийнх нь үед тусгаарладаг.

Зааныг хүмүүс номхон дөлгөөн хэмээн ярьдаг. Гэхдээ хамгийн аюултай өвсөн тэжээлтний нэг. Амьтны хүрээлэнд ч бусад амьтнаас илүү заан л хүрээлэнгийн ажилчдын амь насанд хүрсэн байдаг. Тэднийг нэг уурлуулвал нүсэр бие, хүчийг нь зогсоох маш хэцүү. Үр төл, орон зайгаа хамгаалахаас болж уурлахаас гадна муухай ааштай үедээ тун аюултай. Эр заан ороо нь орсон үедээ хамгийн аймаар. Иймээс амьтны хүрээлэнд эр зааныг бэлгийн идэвхжлийнх нь үед тусгаарладаг.

9. Цагаан хошуут зэрлэг гахайнаас махчингууд ч зайгаа барьдаг.

Мексик, Төв болон Өмнөд Америкийн ширэнгэн ойд амьдардаг жижиг биетэй уг гахай ургамал ногоо, жимсээр хооллодог. Маш хурц хос соёотой ба энэ зэвсгээрээ уураа хүргэсэн амьтныг ядах юмгүй хүүлж орхино. 500 хүртэлх тоогоор сүрэглэдэг ба Африкийн одос үхэртэй адилаар аюулд орсон нэгнээ үл орхиж явна. Сүрэг цагаан хошуут дайрвал амьд үлдэх цорын ганц арга нь мод руу авирах. Ирвэс, шилүүс ч тэднээс зайгаа барьж явдаг.

10. Усны үхэр матрыг нэг хазахад тал нь байдаггүй.

Усны үхэр хамгийн гэмгүй харагддаг атлаа хамгийн аюултай өвсөн тэжээлтэн. Арслан, ирвэс, матраас ч илүү хүний аминд хүрдэг. Эрэгчин нь 3 тонн гаруй жинтэй, газар усны алинд ч дайралт хийдэг. Мөн завь руу дайрна. Нүсэр биедээ баймгүй хурдтай. Матрыг нэг хазахад л тал нь байхгүй байдаг байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 2
    Зочид: 2
    Гишүүд 0