Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Ц.Мянганбаяр 3-7 жилийн ял эдэлж болзошгүй

“Монгол газар”, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нарыг өнгөрсөн сараас эхлэн УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ.
Тэднийг Усны тухай хууль зөрчсөн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж шалгаж эхлээд байгаа юм.
Хэрэв Ц.Мянганбаярын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-7 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.
Юутай ч тэрбээр докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн захиргаанд хандив, нэмэр өргөж явна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр Усны тухай хууль зөрчсөн, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэгт буруутгагдвал ял эдэлнэ. Харин түүний хөрөнгийг битүүмжилсэн эсэх тал дээр хуулийнхан тайлбар өгөхгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл NO: