ЦЭЦЭГНҮҮД

ЯМАР ЦЭЦЭГ ХАМГИЙН ЭРХЭМ БЭ ?

Хайртай хосуудын хувьд эрт дээр цагаас үнэнч хайрын бэлгэдэл хэмээн тооцогдож ирсэн Цагаан уул цэцэг хамгийн үнэтэй нь. Энэ цэцэг Альпийн ууланд манайд бол өндөрлөг газар ургадаг учраас их ховор. Европын Альпийн бүс нутагт нэгэн ийм домог байдаг.

Эдельвейс гэх Цагаан уул цэцгийн олж барьсан хүнийг нөхрөөрөө сонгох хүсэлтэй гоо бүсгүйн зурагт дурласан нэгэн залуу байжээ. Бүсгүйн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Домгийн баатар Цагаан уул цэцгийг олоод авчрах үед гүнж хөгширсөн байжээ. Альпийн Эдельвейс (Leontopoium alpinum) цэцэг нь Альпийн бүсийн шохойлог хөрсөнд ургадаг. Латин нэр нь Leon-арслан, podion-сарвуу гэсэн хоёр үгнээс бүтсэн. Цэцэг нь арслангийн сарвууг санагдуулахаар хэлбэртэй. Нэг үгээр түүнийг Арслангийн сарвуу гээд нэрлэхэд болохгүй гэх зүйлгүй. Альпийн оршин суугчид цэцгийг гэрийн нөхцөлд ургуулж сурсан гэнэ.

Зуун наст зуу насладаг уу?



Өмнөд Америк, Арабын хойгоос гаралтай энэ олон наст ургамалын 350 гаруй төрөл байдаг. Зарим нутаг оронд тухайлбал, Намибийн цөлд зуун наст ер бусын ой үүсгэдэг. Хамгийн том зуун настыг Байнеса гэх ба Африкт ургах бөгөөд өндөр нь 18 м, иш нь 3 метрийн голчтой. Алое буюу зуун наст нь ихэнхдээ элдэв сонин хэлбэрийн навчтай олон наст ургамлын хэлбэрээр тааралдана. Эдний дундаас хамгийн их дэлгэрсэн нь мод хэлбэрийн гэрийн таримал төрөл юм. Гэрийн нөхцөлд энэ ургамал цэцэглэх нь удаан учраас хүмүүс зуун наст гэж нэрлэжээ.

Эрт дээр үеэс зуун настыг газар дундын тэнгисийн дагуу чимэглэлийн ба эмийн ургамал гэж ургуулж ирсэн байна. Испаничууд түүнийг Америкт анх авчирсан нь тэндхийн нөхцөлд сайн таарч урган дэлгэрсэн байна. Эрт дээр цагт энэ ургамал урт нас, удаан жаргал авчирдаг хэмээн хүмүүс шүтдэг байжээ. Зуун настын өтгөрүүлсэн шүүс (арабууд түүнийг сабур буюу тэсвэр хатуужил гэж нэрлэдэг) ба навчийг идээ бээртэй шарх, хорхой шавьжны хазалт болон түлэнхийний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн байна. Тэрээр нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй ба ургамлын амин дэм нь хүчтэй эм болдог. Ханиад хүрэхэд зуун настын шүүсийг хамарт дусаан ашигладаг. Буйл өрөвсөхөд зуун настын шүүсээр амаа зайлдаг гэнэ. Эцэж турахад бие тэнхрүүлэх журмаар түүнийг уудаг ажээ.

ORCHIDEE ЦЭЦГИЙН ТУХАЙ

Orchidee цэцгийн гэр бүл нь хамгийн олон сорттой ургамлын гэр бүлд ордог. 25.000 орчим сортын Orchidee байдаг гэж үздэг ба жил болгон дахин өөр шинэ сортууд олддог байна. Түүнийг цэцгийн хатан хаан гэж нэрлэх нь ч бий.
Orchidee гэдэг нь грекийн orchis гэдэг үгнээс гаралтай ба "төмсөг" гэсэн утгатай үг аж. Яагаад гэхээр гол үндэс нь төмсөг хэлбрийн 2 бөндгөр зүйл байдаг байна.

Orchidee цэцэг дэлхийн бараг өнцөг булан бүрт ургадаг ба гэхдээ ихэвчлэн халуун оронд элбэг байдаг. Нью Гениа-д 2500 сортын Orchidee ургадаг гэнэ.
Ихэвчлэн Orchidee цэцгийн үндэс нь газраас ил цухуйж ургадаг онцлогтой. Харин хүйтэвтэр газрын Orchidee цэцгүүд өвөлдөө үндэсээ газар луу буцааж татдаг байна.

Хэрэв өрөөндөө, гэртээ Orchidee тарихыг хүсвэл таны сэтгэлийг баясгах болно. Түүний өвөрмөц сонин хэлбэр, өнгө таны болон таны зочдын хүртэл сэтгэлийг татна. Зарим хүмүүс гоё цэцэг арчилгаа их шаарддаг гэдэг. Энэ нь Orchidee цэцгийн хувьд шал өөр. Хамгийн бага арчилгаа шаарддаг цэцгийн нэг хэлж болно. Мэдээж юу ч хийхгүйгээр юманд хүрнэ гэж байхгүйн адил бусад цэцгийн адил бага зэргийн арчилгаа болох хааяа услах "ажил" мэдээж гарна. Хамгийн гол нь Orchidee их ус шаардаад байдаггүй онцлогтой.

Хамгийн "шаналгаатай" гэмээр үе бол харин цэцэглээд цэцэг нь унасны дараа ахин цэцэглэхийг нь хүлээх... Энэ хооронд 1 биш нилээн хэдэн сар үргэлжлэнэ. Харин цэцэглэсэн үедээ цэцэг нь тийм хурдан унахгүй.
Orchidee цэцгийг арчлах богино зөвөлгөө гэвэл их гэрэлтэй газар гэхдээ нар шууд тусах газар биш, өрөөний чийгшэлт сайтай, хүйтэн биш газар байлгах хэрэгтэй. Цонхны тавцан хамгийн зөв газар бөгөөд гэхдээ зүүн ба баруун тийшээ харсан цонхны тавцан хамгийн тохиромжтой. Урд зүг рүү харсан цонх хэт их нарны тусгалтай учир зохимжгүй. Тэгж их бордох бас хэрэггүй. Тэгж их бордоо хэрэглэх хэрэггүй ба бага хэмжээний бордоо хангалттай. Зуны урин дулаан үед гадаа тавихад ч гэмгүй.

Цэцэг нь унасны дараа цэцэгтэй байсан хэсгийн доогуур хайчилэх хэрэгтэй.
Ихэнх хөгжилтэй орнуудад Orchidee-д зориулсан Orchidee-н шороо байдаг ба тэр шороог хэрэглэх хэрэгтэй. Orchidee цэцгийн үндэс их агаар хэрэгтэй ба энгийн хар шороо нь энэ агаарыг оруулж чаддаггүй.

Тасалгааны цэцгийн усалгаа

Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, өрөөний дулаан ба гэрэл, мөн чийгшил, ямар саванд ургамалаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндөрийн хэмжээ, зэрэг олон зүйлээс шалтгаална.

Тухайн ургамлууд бүтэцээсээ шалтгаалан янз бүрээр ус шаарддаг. Зарим нь их хуурай, хатсан нөхцөл шаарддаг бол зарим ургамал чийгийг илүү шаардах гэх мэт. Нимгэн нарийхан навчтай цэцэг зузаан далбагар, том навчтай цэцэгнээс илүү их ус шаарддаг.

Зузаан том навч нь бусад жижиг навчтай ургамлуудыг бодвол их хэмжээний усыг иш навчандаа хадгалж байдаг. Sansiviera буюу Мөнхрөө гэдэг хурц үзүүртэй, зузаан урт навчтай цэцэг, Peace lily гэдэг том нимгэн навчтай цэцэгс адилхан хэмжээний ус шаарддаг байна.

Мөнхрөө



Луугийн мод



Шүүслэг ургамал /скуллент/, кактус, луугийн мод зэрэг нь ус бага шаарддаг бол, цэцэглэдэг цэцэгүүд мөн ногоон ургамлууд буюу Coleus, Ficus, Wandering Jew нь усыг ихээр шаарддаг байна.
Тухайн ургамал ямар орчинд байгаагаас шалтгаалан усны хэрэглээ янз бүр байна. Гэрэлтэй дулаан өрөөнд байгаа ургамал харанхуй сэрүүн нөхцөлд байгаа ижил төрлийн ургамлаас илүү их ус шаардана. Бүх ургамлын өсөлт хөгжилт хавар зуны улиралд сайжирч, намар өвлийн улиралд зогсонги байдалд ордог. Ийм учраас хавар зуны улиралд илүү их ус шаардагддаг байна.

1.4-6 см диаметр саван дахь хөрс 8-10 см диаметртэй саванд тарьсан хөрснөөс түрүүлж амархан хатдаг бөгөөд ойр ойрхон услах шаардлага гардаг байна. Цэцэг тарихдаа жижиг цэцэг ургамлыг гоёл чимэглэлийн зориулалтай том саванд тарихаас татгалзах хэрэгтэй. Учир нь хэт том сав нь хөрсийг тодорхой хэмжээнд хатахад саад болдог байна. Нүхтэй сав нь нүхгүй савыг бодвол хурдан хугацаанд хатаж чийгээ алддаг. Шавар сав нь пластик болон керамик савыг бодвол хурдан чийгээ алддаг.

Цэцгийг шавар вааранд тарих нь сайн бөгөөд хэвийн, эрүүл ургаж байгааг мэдэхэд ч хялбар байдаг гэнэ. Хэрэв цэцэг тарьсан шавар ваарны гадаргуу дээр цагаан өнгөр тогтсон байвал та хэтэрхий хатуулаг ихтэй усаар цэцгээ услаад байна гэсэн үг. Мөн эрдэс бодис нь ихдэж байвал бас цагаан өнгөр тогтдог байна. .

2. Хэрвээ та шинэ цэцэг гэртээ авчирвал нэг удаа ханатал нь услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь тухайн цэцэг шинэ орчиндоо дасах хугацаа юм. Олон хоногоор гадагш явах болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.

3. Чийг хэмжигчэд итгэж болохгүй. Учир нь бордоо нь бүтцэндээ давс агуулсан байдаг тул хэмжигчийн заалтыг буруу заахад хүргэдэг.

4. Зөөлрүүлсэн ус их хэмжээний давс агуулсан байдаг тул ийм усаар услахгүй байх хэрэгтэй.

5. Бүлээн усаар услахаа мартав. Хэт хүйтэн усыг үндэс шингээж авахдаа муу байдаг. Энэ нь ургамлын үндэсийг гэмтээнэ. Тасалгааны хэмтэй 18°с-20°с хонуулсан усаар л ургамлыг усална. Ялангуяа халуун өдөр хүйтэн усаар цэцгийг услаж болохгүй.

6. Цэцэгээ өглөө эрт услах нь хамгийн тохиромжтой. Энэ нь шөнийн дулаан агаарт хөрс навч бүрэн хатаж амжаагүй үе нь юм.

7. Бордоо, хайрга, хөвд зэрэг нь чийгийг удаан хадгалдаг сайн талтай

8. Крантны ус шохой ихтэй байдаг тул хэсэг хугацааны дараа хөрсний гадаргуун дээр цагаан өнгийн шохойн бүрхүүл үүсдэг. Тийнхүү хуримтлагдсан шохойг тухай бүрт нь хаман авч хаяж байх хэрэгтэй.

9. Зэвтэй усаар услаж болохгүйг мөн анхаарах хэрэгтэй.

10. Та 5 – 7 хоногоор гадагшаа явахаар шийдсэн бол цэцгийн суурь тавагаа усаар дүүргээд цэцгээ нарны гэрлээс хол тавих хэрэгтэй.

11. Ургамлыг услах үед илүүдэл ус суурь тавган дээр хуримтлагддаг. Илүүдэл усыг байнга асгаж байх хэрэгтэй. Хөрс байнга их чийгтэй байснаас болж ургамлын үндэс ялзарч, навчин дээр хүрэн толбо гардаг.

12. Хаврын эхэн үед ургамлыг хүйтэн усаар шүршиж болохгүй.

13. Зөөлөн бүлээн усаар ургамлын навчийг шүрших нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна аалзан хачиг үржихээс сэргийлнэ. Халуун орны ойгоос гаралтай цахирмаа, филидендрон, кодиум, цэцгүүдийг өдөр болгон шүршинэ.

14. Усанд навч нь мэдрэмтгий ургамлуудыг шүршиж болохгүй. Жишээ нь: Үслэг / нил, цэцэг/ үрчгэр /стрептокарпус,пеперим/ тунгалаг навчтай /кладиум/

5. Усалгаа ихэдсэнийг яаж мэдэж болох вэ ?


1. Хөрс нь чийгтэй мөртөө навч нь хатах. Энэ нь үндэс усаа шингээж дийлэхгүй байгаагийн дохио.
2. Цэцгийн цоморлиг нахиа унах
3. Шинэ навч харлаж муудах, унах
4. Хөрсөн дээр хөгц мөөгөнцөр үүсэх
5. Мөлхөө ургамлын навч борлож шаржигнах, ойм голоороо борлох, хатах,
6. Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.
7. Хэт усалсан ургамлын хөрснөөс хөгц үнэртэж, навч нь зөөлөрч унжсан, навчны захаар хүрэн толбо үүссэн тохиолдолд хөрсийг нь солиод үзээрэй.
8.Зузаан том навчтай цэцэгнүүд навч болон ишиндээ их хэмээний усыг хуримтлуулсан байдаг тул ойрхон ойрхон шүршиж болохгүй.Ус ихэдсэнээс болж навч унана. /удамбор,мөнхрөө.гажнайгана/

6. Усалгаа багадах буюу услах болсоныг яаж мэдэх вэ ?

1.Навч шарлах, улбар шар өнгөтэй болох /далдуу мод/
2.Ургамал тэр чигтээ шарлах Ficus, Schefflera
3.Мөчир салаа хатах моджиж үхэх
4.Ургамал зэвхий ногоон өнгөтэй болох Spider, China doll, Fern
5. Харин ногоон өнгөр тогтсон байвал хэтэрхий чийгтэй, өөрөөр хэлбэл усалгаа нь ихдэж байгааг эсвэл бордоо, хөрс сийрэгжүүлэлт хангалтгүй байгааг илэрхийлдэг байна.
6. Хөрс савныхаа хананаас хөндийрөх, хагарах, шинж тэмдэг үзэгдэх
7. Чийгтэй хөрс хар хүрэн өнгөтэй харагддаг бол хатсан хөрс цайвар бор өнгөтэй байдаг

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0