ЦЭЦЭГНҮҮД

Цэцэг тарих тухай

Байшинд тарьсан цэцэг, ургамал нь хэзээд хүний сэтгэлийг баясган сэргээдэг билээ. Өрөөний цэцэг гэр орны чимэг болохоос гадна агаарын солилцоонд чухал хэрэгтэй юм.

Цэцэг тарих, арчлахад нэлээн зүйлийг мэдэх шаардлагатай. Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах ёстой. Өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй байдаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь их сайхан болно.
Таримал цэцгийг ширээ, цонхны тавиур, хана, шал, тусгай тавиур дээр ч байрлуулж болно. Харин өдрийн гэрэл муу нэавтэрдэг өрөөнд цонхны тавиур дээр олон цээг шигүүлэн тавихад нэвтрэх гэрэл улам багасдаг учрыг бодолцож өөр газар тавих нь зүйтэй.

Цэцэг тавих ханын тавиурыг өөрсдөө төмөр утас зэрэг хөнгөн материалаар цэцгийн сав суулгах цагирагтай хийх нь зай ашиглалт, гоёмсог байдалдаа тохиромжтой байдаг. Тэр тусмаа тавиураа харагдахгүй болтол давж унжиж ургадаг ногоон ургамал тарьчихвал хичнээн үзэмжтэй билээ.

Номын тавиур дээр цэцэг тавьж болох боловч тавьсан ном нь цөөхөн байвал улам сайн.

Цонхны тавиур дээр хоёр эгнээгээр цэцэг тавибал шилэн талд нь намхан цэцгүүдийг, ард нь өндөр цэцгүүдийг байрлуулбал нарны гэрэл хүртэхдээ тохиромжтой.

Цэцгийг хэтэртэл нь услах явдал хатахаас илүү хортой гэдгийг анхаарч, жижиглэн хэмхэлсэн өндөгний хальсыг элсэн чихэртэй хольж бордоо болгох хэрэгтэй. Мөн мах угаасан ус, бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл нь мөн.

Цэцэгтэй яаж харьцана, цэцэг таньтай тийн харьцана

Тасалгааны ургамал эзнийхээ сэтгэлийг сэргээн, тайвшруулахаас гадна орчныг чимж, агаарын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эртний хятдууд лянхуаг зуны, тоорыг хаврын, удвалыг намрын, сарнайг өвлийн билэгдэл хэмээн үздэг байж. Цэцэгтэй яаж харьцана, цэцэг тантай тийн харьцана гэсэн эртний үг ч бий. Сарнайг цэцгийн хаан гэдэг бол алтанзулыг хатан цэцэг хэмээн нэрийддэг.

Цэцэг бүр өөр өөрийн гэсэн билгэдэлтэй бөгөөд нил цэцгийг дурсамж хадгалдаг, цахилдгийг сайн мэдээний, цээнийг гоо сайхны, шимтэглэйг аз жаргалын цэцэг хэмээн гэртээ тарих нь элбэг байдаг.
Хавар болж хэн хүнгүй л гэр орон, албан тасалгаандаа цэцэг ургуулахаар зэхэж байна. Та өөрөө цэцэг ургуулах туршлагагүй, дэлгүүрээс ургасан цэцэг худалдан авах гэж байгаа бол худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавих тохиромжтойг нь сайн лавлаарай.

Өрөөний цэцэг гэр орны чимэг болохоос гадна агаарын солилцоонд чухал хэрэгтэй. Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах бөгөөд өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй харагддаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь тохиромжтой. Урагшаа харсан цонхон дээр халгай болон сарнайн төрлийн цэцэг тохиромжтой байдаг бол модлог болон алаг эрээн навчтай ургамлууд сүүдэр газар сайн ургадаг.

Арчилгаа

- Тасалгааны ургамалыг хэт услах нь огт услахгүй байснаасаа илүү хортой. Усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг. Цэцгийг нэг өдрийн өмнө тосож хонуулж, өөрийнх нь темпратуртай адил болсон усаар өдөр бүр, зарим тохиолдолд өнжөөд нэг усална.

- Өндөгний хальсыг үйрүүлэн элсэн чихэртэй хольж бордоо болгон ашиглавал цэцгийг өнгө алдаж гундахаас хамгаалдаг.

- Тасалгааны ихэнх цэцэг өвөл амардаг тул усалгааг багасгах хэрэгтэй.

- Мах угаасан болон бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл.

- Цэцгийг хугацаанаас нь эрт гандуулахгүйн тулд усанд нь глицерин, хүнсний давс, наштрын спирт, цагаан цуу (уксус), архи, сахар, нимбэгний хүчил зэргийг хийдэг.

- Тамхины утааг цэцэг "тэвчдэггүй". Энэ нь түүний амархан үхэх шалтгаан ч болдог. Эзнийх нь бие муудвал цэцэг ч мөн гандаж, гунихардаг. Тиймээс хэрэв та цэцэг тарихаар шийдсэн бол хариуцлагаа өндөрсгөж, хорт зуршлаасаа салаарай.

Цэцэг тарих хамгийн энгийн аргууд:

1. Эхлээд үржүүлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 үеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Үндэслүүлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахын тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бүр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч үндэс нь гардаг. Энэ үед авч шороонд суулгана.

2. Навчаар ургуулдаг цэцэг байдаг бөгөөд ийм цэцэгний боловсорч гүйцсэн навчийг тайрч аваад усанд хийж дээгүүр нь бүтээнэ. Үүнийгээ салхилуулж, ус нэмж байвал сайн ургах бөгөөд үндэс нь гарахаар шороонд суулгана.

3. Цэцэгний ишнээс 3-8 см урттайгаар хурц хайчаар хайчилж аваад доод хэсэгт байгаа навчийг нь авч хаяна. Харин дээд хэсгийн том навчийг хагас болгон хайчилна. Энэ нь ишээр дамжин орж ирэх усны уурших талбайг багасгаж байгаа хэрэг. Дараа нь цэцэг тарих савныхаа ёроолыг нь жижиг, жижиг нүхлэн чулуу буюу модны нүүрс дэвсэн чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх мөчрөө суулгана. Гэрэлтэй дулаан газар байлгаж, хааяа услах хэрэгтэй. Ингээд л шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхэлнэ.

Цээнэ охидод аз жаргал авчирдаг

• Франц, Испани, Италийн өмнөд эрэг орчмоор ургах “Каулерпа таксиолие” хэмээх ургамал нь хурдан үржиж, хүчилтөрөгчийг ихээр залгилан, ойр орчныхоо амьд бүхнийг устгадаг өөдгүй “алуурчин” араншинтай гэнэ.

• 1966 онд Америкийн судлаач Клив Бакетер хүмүүсийн худал үнэн ярихыг ялгагч багаж зохион бүтээхээр ажиллаж байхдаа нэгэн гайхалтай зүй тогтлыг илрүүлжээ. Долгионы бичлэг хийгч аппаратыг тасалгааны цэцэгт залгахад багаж долгион мэдэрч байжээ. Хэд хэдэн цуврал туршилтын дүнд ургамал эзэндээ дасдаг, гаднын хүнийг мэдэрдэг, хүний муу, сайныг ялгаж чаддаг, хажууд нь амьтан хороохыг, бас цус үзэж чаддаггүйг тогтоожээ.

• Гэрт кактус тарихаас аль болох зайлсхий. Кактус ямар ч үзэмжтэй сайхан дэлбээлж ургалаа ч гэрт байгаа л бол хурц өргөс нь элдвийн муу энергийг устгаж, тэмцэж чаддаггүй. Тэр ч бүү хэл маш нарийн хорт энерги үүсгэж, тэр нь өвчин зовлон, азгүйтэл, мөнгөний алдагдал авчирдаг байна. Тиймээс гэрийнхээ цонхон дээр тавьсан кактусаас илүү албан тасалгаан дахь кактус харуулын үүрэг гүйцэтгэдэг, илүү ээлтэй гэнэ.

• Цээнэ бол дэлхийн олон оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан. Эмэгтэй хүнд ээлтэй цэцэг. Насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл цээнийн ягаан цэцэг томоор зуруулан зочдын өрөөндөө өлгөж болно. Дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг байна.



Хэрээ нүд – Аsparagus -Аспарагус

Монгол нэр нь Хэрээ нүд цэцэг сонирхогчид Үүлэн цэцэг гэхээр илүү сайн мэдэх байх. Англи нэр нь Аsparagus. Оросоор Аспарагус, Спаржа гэж нэрлэдэг. Энэ цэцгийн уугуул нутаг нь халуун дулаан уур амьсгалтай эх газар. Ургамал судлаачид одоогоор 300 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна.

Өрөөний дундаж дулаан 15-18 ° C өвөлдөө доод тал нь 10 ° C, дээд тал нь 10-14 ° C байх нь тохиромжтой. Чийглэг орчинд дуртай бөгөөд халаагуур галаас хол байлгах хэрэгтэй. Агаарын хэт хуурайшилт халуунаас болж цэцэгэлт зогсож навч шарлаж унадаг.

Та Гоодаль цэцгийг мэдэх үү?



Монголд нилээн түгээмэл байдаг Гоодаль нь Aethiopican Calla буюу цагаан цэцэгт Гоодаль юм. Уг гарвал нь Өмнөд Африкийн баруун эрэг. Уг эргээс гаралтай энэхүү цэцэг нь Атлантын далайн хүйтэн сэрүүн агаарын нөлөөн дор байдгаас шалтгаалан чийгтэй, сүүдэрхэг орчинд ургадаг. Өөрөөр хэлбэл нэг их хурц наран дор тавилгүй, сайн услаад байх юм бол ургаад л байна гэсэн үг. Байгальд эсвэл дулаан газар гадаа цэцэрлэгт тарьвал 1.5 м хүртэл өндөр ургадаг, гэрт бол савныхаа хэмжээнд тааруулаад л ургана даа. Уг цэцэг маань нэг иймэрхүү дүр төрхтэй:



Aethiopican Calla төрөлд багтдаг бас нэг төрлийн Гоодаль нь Ногоон Дагина Гоодаль буюу Green Goddess Calla юм. Ургах нөхцөл нь цагаан цэцэгт энгийн гоодальтай адил учир нэг төрөлд багтаадаг, ялгаа нь гэвэл цэцэг нь ногоон өнгөтэй бөгөөд цагааныг бодвол арай жижиг, байгальд 1 м орчим өндөр ургадаг.



Тасалгааны цэцгийн усалгаа

Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, өрөөний дулаан ба гэрэл, мөн чийгшил, ямар саванд ургамалаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндөрийн хэмжээ, зэрэг олон зүйлээс шалтгаална.
Тухайн ургамлууд бүтэцээсээ шалтгаалан янз бүрээр ус шаарддаг. Зарим нь их хуурай, хатсан нөхцөл шаарддаг бол зарим ургамал чийгийг илүү шаардах гэх мэт.

Нимгэн нарийхан навчтай цэцэг зузаан далбагар, том навчтай цэцэгнээс илүү их ус шаарддаг. Зузаан том навч нь бусад жижиг навчтай ургамлуудыг бодвол их хэмжээний усыг иш навчандаа хадгалж байдаг. Sansiviera буюу Мөнхрөө гэдэг хурц үзүүртэй, зузаан урт навчтай цэцэг, Peace lily гэдэг том нимгэн навчтай цэцэгс адилхан хэмжээний ус шаарддаг байна.

Шүүслэг ургамал /скуллент/, кактус, луугийн мод зэрэг нь ус бага шаарддаг бол, цэцэглэдэг цэцэгүүд мөн ногоон ургамлууд буюу Coleus, Ficus, Wandering Jew нь усыг ихээр шаарддаг байна.
Тухайн ургамал ямар орчинд байгаагаас шалтгаалан усны хэрэглээ янз бүр байна. Гэрэлтэй дулаан өрөөнд байгаа ургамал харанхуй сэрүүн нөхцөлд байгаа ижил төрлийн ургамлаас илүү их ус шаардана.

Бүх ургамлын өсөлт хөгжилт хавар зуны улиралд сайжирч, намар өвлийн улиралд зогсонги байдалд ордог. Ийм учраас хавар зуны улиралд илүү их ус шаардагддаг байна.

1.4-6 см диаметр саван дахь хөрс 8-10 см диаметртэй саванд тарьсан хөрснөөс түрүүлж амархан хатдаг бөгөөд ойр ойрхон услах шаардлага гардаг байна. Цэцэг тарихдаа жижиг цэцэг ургамлыг гоёл чимэглэлийн зориулалтай том саванд тарихаас татгалзах хэрэгтэй.

Учир нь хэт том сав нь хөрсийг тодорхой хэмжээнд хатахад саад болдог байна. Нүхтэй сав нь нүхгүй савыг бодвол хурдан хугацаанд хатаж чийгээ алддаг. Шавар сав нь пластик болон керамик савыг бодвол хурдан чийгээ алддаг. . Цэцгийг шавар вааранд тарих нь сайн бөгөөд хэвийн, эрүүл ургаж байгааг мэдэхэд ч хялбар байдаг гэнэ. Хэрэв цэцэг тарьсан шавар ваарны гадаргуу дээр цагаан өнгөр тогтсон байвал та хэтэрхий хатуулаг ихтэй усаар цэцгээ услаад байна гэсэн үг. Мөн эрдэс бодис нь ихдэж байвал бас цагаан өнгөр тогтдог байна.

2. Хэрвээ та шинэ цэцэг гэртээ авчирвал нэг удаа ханатал нь услаад орхих хэрэгтэй. Дараачийн усалгааг 10 хоногийн дараанаас хийж болно. Энэ нь тухайн цэцэг шинэ орчиндоо дасах хугацаа юм. Олон хоногоор гадагш явах болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна

3. Чийг хэмжигчэд итгэж болохгүй. Учир нь бордоо нь бүтцэндээ давс агуулсан байдаг тул хэмжигчийн заалтыг буруу заахад хүргэдэг.

4. Зөөлрүүлсэн ус их хэмжээний давс агуулсан байдаг тул ийм усаар услахгүй байх хэрэгтэй.

5. Бүлээн усаар услахаа мартав. Хэт хүйтэн усыг үндэс шингээж авахдаа муу байдаг. Энэ нь ургамлын үндэсийг гэмтээнэ. Тасалгааны хэмтэй 18°с-20°с хонуулсан усаар л ургамлыг усална. Ялангуяа халуун өдөр хүйтэн усаар цэцгийг услаж болохгүй.

6. Цэцэгээ өглөө эрт услах нь хамгийн тохиромжтой. Энэ нь шөнийн дулаан агаарт хөрс навч бүрэн хатаж амжаагүй үе нь юм.

7. Бордоо, хайрга, хөвд зэрэг нь чийгийг удаан хадгалдаг сайн талтай

8. Крантны ус шохой ихтэй байдаг тул хэсэг хугацааны дараа хөрсний гадаргуун дээр цагаан өнгийн шохойн бүрхүүл үүсдэг. Тийнхүү хуримтлагдсан шохойг тухай бүрт нь хаман авч хаяж байх хэрэгтэй.

9. Зэвтэй усаар услаж болохгүйг мөн анхаарах хэрэгтэй.

10. Та 5 – 7 хоногоор гадагшаа явахаар шийдсэн бол цэцгийн суурь тавагаа усаар дүүргээд цэцгээ нарны гэрлээс хол тавих хэрэгтэй.

11. Ургамлыг услах үед илүүдэл ус суурь тавган дээр хуримтлагддаг. Илүүдэл усыг байнга асгаж байх хэрэгтэй. Хөрс байнга их чийгтэй байснаас болж ургамлын үндэс ялзарч, навчин дээр хүрэн толбо гардаг.

12. Хаврын эхэн үед ургамлыг хүйтэн усаар шүршиж болохгүй.

13. Зөөлөн бүлээн усаар ургамлын навчийг шүрших нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна аалзан хачиг үржихээс сэргийлнэ. Халуун орны ойгоос гаралтай цахирмаа, филидендрон, кодиум, цэцгүүдийг өдөр болгон шүршинэ.

14. Усанд навч нь мэдрэмтгий ургамлуудыг шүршиж болохгүй. Жишээ нь: Үслэг / нил, цэцэг/ үрчгэр /стрептокарпус,пеперим/ тунгалаг навчтай /кладиум/

Усалгаа ихэдсэнийг яаж мэдэж болох вэ ?

1. Хөрс нь чийгтэй мөртөө навч нь хатах. Энэ нь үндэс усаа шингээж дийлэхгүй байгаагийн дохио.
2. Цэцгийн цоморлиг нахиа унах
3. Шинэ навч харлаж муудах, унах
4. Хөрсөн дээр хөгц мөөгөнцөр үүсэх
5. Мөлхөө ургамлын навч борлож шаржигнах, ойм голоороо борлох, хатах,
6. Усалгааг хэтрүүлж болохгүй. Энэ нь үндсэнд ус төдийгүй агаар хэрэгтэй учир усалгааг хэтрүүлбэл агааргүйтэж үхдэг.
7. Хэт усалсан ургамлын хөрснөөс хөгц үнэртэж, навч нь зөөлөрч унжсан, навчны захаар хүрэн толбо үүссэн тохиолдолд хөрсийг нь солиод үзээрэй.
8.Зузаан том навчтай цэцэгнүүд навч болон ишиндээ их хэмээний усыг хуримтлуулсан байдаг тул ойрхон ойрхон шүршиж болохгүй.Ус ихэдсэнээс болж навч унана. /удамбор,мөнхрөө.гажнайгана/

6. Усалгаа багадах буюу услах болсоныг яаж мэдэх вэ ?

1.Навч шарлах, улбар шар өнгөтэй болох /далдуу мод/
2.Ургамал тэр чигтээ шарлах Ficus, Schefflera
3.Мөчир салаа хатах моджиж үхэх
4.Ургамал зэвхий ногоон өнгөтэй болох Spider, China doll, Fern
5. Харин ногоон өнгөр тогтсон байвал хэтэрхий чийгтэй, өөрөөр хэлбэл усалгаа нь ихдэж байгааг эсвэл бордоо, хөрс сийрэгжүүлэлт хангалтгүй байгааг илэрхийлдэг байна.
6. Хөрс савныхаа хананаас хөндийрөх, хагарах, шинж тэмдэг үзэгдэх
7. Чийгтэй хөрс хар хүрэн өнгөтэй харагддаг бол хатсан хөрс цайвар бор өнгөтэй байдаг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 516
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 0
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 498
    » Хүйс
    Эр: 191
    Эм: 283


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0