ЦЭЦЭГНҮҮД

Цэцэг худалдан авахдаа анхаарах зүйлс


1. Хүмүүсийн цэцэг худалдан авахдаа гаргадаг нийтлэг алдаа бол хэн нэгэнтэй зөвлөлгүйгээр ганцаараа шийд гарган цэцгийн дэлгүүрт очоод шууд худалдан авалт хийдэг явдал юм.

2. Цэцэг сонгох эхний сонголт маань гэрт маань цэцэг тавих зай хир билээ гэдэгээс эхлэнэ. Дараачийн алхам бол байнга гэрэлтэй байх газар цонхны тавцан дээр тавих эсвэл таазнаас дүүжлэх үү гэдэгийг бодолцох хэрэгтэй. Тасалгааны цэцэг нь таны гэрт чимэглэл болохоос гадна таны ая тухыг алдагдуулахгүй байхыг тооцох хэрэгтэй болов уу.

Жишээ нь танай гэр бүл 4 гишүүнтэй гал тогооны ширээ тойроод 4 сандал тавиад хоол идэх гэтэл ширээний голд цэцэг тавьсан байвал таньд ямар санагдах вэ?

3. Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлаггүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал гэрлийг ихээр шаардахаас гадна өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.

4. Өндөр үнэтэй цэцэг их арчилгаа шаарддаг тул таньд энэ бүхнийг амжуулах цаг зав гарах үгүйг сайн тооцоорой. Хэрвээ таны өндөр үнээр авсан цэцэг тань арчилгаа муу хийсэнээс үхвэл та алдагдалд орно гэдэгийг анхаараарай.

5. Гэрийхээ өрөөний цонхны байрлалыг сайн мэдэж авах нь чухал.таны бүх өрөөний цонх урд болон зүүн зүг рүү харсан бол нарны гэрэл дээд болон дунд түвшинд тусна. Баруун тийшээ харсан цонхтой бол нарны гэрэл дунд зэргийн түвшинд тусдаг бол хойд зүг рүү харсан цонх хамгийн гэрэл багатай байдаг.

6. За та одоо цэцэгээ хаана байрлуулах ямар цэцэг авахаа сонгосон бол дэлгүүр явцгаая. Цэцгийн дэлгүүрүүд цэцгийн саван дээр тухайн цэцэгийн нэр, хөрсний бүтэц, усалгаа, арчилгаа гэх мэт мэдээллийг саван дээр наасан байдаг. Үүнийг анхааралтай унших хэрэгтэй.

7. Цэцэг худалдан авахдаа худалдагчаас асууж авсанаас цэцэг сайн мэддэг хүн дагуулж явсан нь дээр. Учир нь цэцэг худалдаж буй хүн нэгдүгээрт бараагаа зарахын тулд танд юу гэж ч хэлж магадгүй хоёрдугаарт худалдагч нарын ихэнх нь цэцэг сайн мэддэггүй цагаар ажилладаг оюутанууд байдагийг бүү март.

8. Цэцэг сонгохдоо өтгөн саглагар өндөр ургасан цэцэг сонгосоноос залуу шинэхэн эрүүл шилбэ навчтай цэцэг сонгох нь дээр. Залуу ургамал илүү олон жил танайхыг чимэх болно.

9. Хэрвээ таны худалдан авсан цэцэгний сав жижиг санагдвал гэртээ авчирсаны дараа савыг томруулан хөрсийг солих хэрэгтэй. Таньд сануулахад авчирсан дороо цэцэгийг шилжүүлэн суулгаж болохгүй. Дор хаяхад 7 хонуулж байж солих хэрэгтэйг бүү мартаарай. Учир нь тухайн орчиндоо цэцэг дасах хугацааг хүлээх хэрэгтэй.

10. Худалдан авсан цэцэгнийхээ навчийг чийгтэй зөөлөн материалаар арчиж навчин дээр хуралдсан тоос шороог цэвэрлээрэй. Унжиж хазайсан жижиг навчнуудыг модоор тулгуур хийж уяаарай. Ингэх нь өөрөө бие даан ургах хүртэл хэрэгтэй. Бананы хальсаар навчийг цэвэрлэхэд их тохиромжтой байдаг.

11. Цэцэгс тань сайхан ургах болтугай.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай. Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ.

Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм. Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул,өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг.

Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм. Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе.

Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов… Жирэмсэн болснийхоо дараа бүр хэцүү байдалд оров.

Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм.Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал нь тэгширсэн, эхнэр нөхөр, хүүхэд шуухад, эд баялаг гээд дутуу юмгүй айл байв. Нөгөөх нь өрх толгойлсон ядарсан эмэгтэй, ядуу амьдралтай, хэдэн өлсгөлөн хүүхэдтэй ийм айл байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирчээ. Тун удалгүй, ядуу эмэгтэй маань эхлээд “заяны хань зам дээр” гэгчээр ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожсон гэнэ.

Харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ: нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.

Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө. Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

Цэцэгний ид шидийг харуулсан зүйр цэцэн үгс Оросод олон байдаг. Жишээ нь: “Цветок в дом-мужик вон из дома”. “Цэцэг гэрт ороход эр нөхөр орон гэрээсээ зайлдаг”- гэсэн утгатай. Гэхдээ энэ нь цэцэг тийм “өөдгүй хүншгүй зантайдаа” биш, хамаг учир эрчүүдэд өөрт нь байдгаас ийм байдал үүсдэг бололтой. Бодоод үзье л дээ: ихэнх тохиолдолд, гэрийн эзэгтэй л цэцгээ арчилж усалдаг, эрчүүд бол бараг үгүй.

Тэгээд ядаж дуугүй байхгүй, “энэ олон цэцгээр яах гээд байгаа юм, дахиад л бас нэг хог аваад ирэв үү… энэ муухай цэцгээ хаяач ээ”-гэх зэргээр үглэнэ. Тамхины үнсээ цэцгийн саванд хийнэ, тамхиа шороонд нь зоож орхино /энэ бол цэцэгний хувьд тэвчишгүй доромжлол/… ийнхүү эрчүүд өөрсдөө цэцэгний дургуйг хүргэж гомдоодог. Гомдсон цэцэг таныг шавхуурдаад авч чадахгүй ч гэсэн, тань руу хортой бодис байнга цацаад байж дөнгөнө. Тэр бодис нь хүнийг ууртай, муухай ааштай болгох, архинд оруулах гэх мэтээр үйлчилдэг аж. Ялангуяа, кактус эрчүүдийг архинд дуртай болгодог бодис цацдагаараа алдартай цэцэг. Ийнхүү, эхнэртэйгээ муудалцсан, эсвэл архинд орсон нөхөр нь орон гэрээсээ дайждаг хэрэг.

Шимтэглэй /герань/ бол хэрүүл шуугианд их дургүй цэцэг тул хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ. Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг. Харин, мөн айл бүрт байдаг “мөлхөө” цэцгийг урт ургуулахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ цэцэг урт ургахаараа хүнийг депрессд оруулдаг ажээ. Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ: Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?”- гэх мэтээр магтаж байжээ.

Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна. Нэлээд олон жилийн өмнө цэцэгний тусламжтайгаар гэмт хэрэгтнийг барьсан тухай мэдээлэл дэлхий даяар түгэж байсныг та уншиж байсан болов уу? Европын нэгэн оронд, жаахан охидуудыг хүчирхийлээд алж хаядаг нэгэн гаж донтон хэрэгтэнг барьж чадалгүй олон сар болсон ажээ. Нэгэн удаа номын сангийн уншлагын танхимд нөгөөх гаж донтон алуурчин нь удаахь хэргээ үйлдсэн байв.

Хөөрхий охины цогцсыг юмны цаагуур нуусан байсан тул, түүнийг бүр орой болсон хойно олсон болохоор, чухам хэзээ, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхой бус байлаа. Цонхны тавцан дээрх хэдэн цэцэгнээс өөр гэрч байсангүй. Цагдаагийнхан цэцэг судлаач эрдэмтэдтэй нийлэн ажиллаж цэцэгнүүдээс “мэдүүлэг” авчээ.

Үүний тулд цэцэгнүүдэд маш нарийн мэдрэгчүүдийг холбоод, хэрэг гардаг өдөр тус уншлагын танхимаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь танхимд оруулж цэцэгнүүдтэй “нүүрэлдүүлсэн” гэнэ. Гэтэл нэгэн тохитой томоотой профессорыг орж ирэхэд цэцэгнүүд маш их айж цочирдож, “орилж хашгирч” байгааг мэдрэгчүүд илтгэв. Энэ өдрөөс эхлэн тэр сэжиг бүхий профессорыг цагдаагийнхан өдөр шөнөгүй нууцаар даган мөрдөж байлаа. Гурван сарын дараа түүнийг үйлдэл дээр нь баривчилсан юм.

Эцэст нь, уншигч танд зөвлөхөд: Хэрэв та дэлгүүрээс шинэ цэцэг авбал түүнийгээ ядаж 14 хоног балкон дээрээ, эсвэл хүн унтдаггүй өрөөнд байлгавал дээр. Учир нь цэцэг үржүүлэгчид цэцгээ түргэн ургуулахын тулд янз бүрийн бордоогоор хэт ихээр тэжээдэг. Ингэж тэжээлгэж байсан цэцэг хар тамхичин шиг болчихдог учраас танайд ирсэн хойноо “допингоо” нэхэж гарна. Тэгээд өгөхгүй болохоор уурлаж уцаарлан, хорт бодиснууд ялгаруулан таныг хордуулж хариугаа авна. Иймээс цэцэгнийхээ “уурыг гартал” өөрсдөөсөө хол байлгаж “допинггүй амьдралд” дасгах хэрэгтэй. Мөн цэцэгтэйгээ ярьж, магтаалын үг хэлж байхаа мартуузай

Мөнхрөө – цэцэг



Африк тив энэ цэцгийн уугуул нутаг. Үүнээс гадна Австрали, Хятад ,Япон Хавайн арлуудаар мөн тархан ургадаг. Суккулент буюу шүүслэг ургамлын төрөл зүйлд ордог. Биологийн хэллэг нь Sansevieria Монгол нэршил нь Мөнхрөө , оросоор Сансевиерия гэж нэрлэдэг. Үүнээс гадна байгаа байдал гаднах төрхөөр нь Snake Plant буюу Могой цэцэг, Mother in Law’s Tongue буюу Хадам ээжийн хэл гэж нэрлэх нь ч бий.

Энэ цэцгийг ургуулахад их амархан бөгөөд арчилгаа ч их бага шаарддаг бөгөөд цэцэг эхлэн таригч нарт хамгийн сайн тохирох цэцэг юм. Мөнхрөөгийн навч шулуун, махлаг байх ба хээ нь маш олон төрөл янз байдаг.

Навчны үндсэн өнгө нь хар ногоон бөгөөд зарим төрөл нь навчны ирмэг тойрсон алтан шаргал эмжээртэй байдаг. Зарим төрлийн мөнхрөө нь урт нарийн иштэй цагаан, ногоон өнгийн цэцэгтэй байдаг. Агаарыг маш сайн цэвэршүүлдэг 10 цэцгийн нэгэнд мөнхрөө орно.Мөн албан тасалгаа оффис, зочид буудал, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад чимэглэлийн зориулалтаар их ашигладаг.

Хөрс ба сав


Кактус, суккулент ургамалд ус сайн нэвчдэг. том ширхэгтэй элс хольсон хөрсний хольцыг сонгоно.Кактус бүрийн хөрсний бүтэц өөр байдаг боловч, ерөнхийдөө доорх хольцоор хөрсийг бэлдэхэд болно.

Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг. Шавар эсвэл шаазан сав хамгийн тохиромжтой.

Энэ ургамал маань их өндөр ургадаг тул бат бэх дунд зэргийн хэмжээтэй шавар эсвэл шаазан сав их тохиромжтой байдаг. Хэт өтгөн ургасан мөнхрөөний үндэс жижиг хуванцар савыг зад татах тохиолдол бий.

Усалгаа

Усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг онцгой анхаар.Хөрсний өнгөн хэсэг 1,5 см орчим хатсаны дараа услагааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж үзэж болно. Усыг ихдүүлбэл навч болон үндэс гэмтдэг.

Услагаа багадвал навч үрчийх унжих байдал ажиглагдана. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа услана. Өвөл сардаа нэг удаа услахад болно.

Гэрэл

Энэ ургамал нь халуун орноос гаралтай тул нарны гэрэлд дуртай боловч өдрийн хурц нарны тусгалд удаан байлгах нь тохиромжгүй. Хагас сүүдэрлэг юм уу нарлаг орчинд дуртай. Гэрэл багадахад дургүй.

Дулаан

Зундаа 18с-23с дулаан тохиромжтой бол өвөлдөө 13с –с доошгүй дулаан орчиыг бүрдүүлэх ёстой. Өрөөний дулаан их байх тусам сайн ургадаг. Сэрүүн нөхцөлд тэвчээр муутай цэцэг юм. Дулаарсан үед гадаа савтай гаргаж тавьж болно. Гадаа гаргаж тавьсан үедээ хүйтэн бороонд удаан байлгаж болохгүй.

Арчилгаа

Навч хэт өндөр ургаж биеэ даахаа больж хажуу тийш унах үед нь та тулгуур хийж уях хэрэггүй бөгөөд хөгширсөн навчийг угаар нь хайчилж авах хэрэгтэй. Удалгүй шинэ навчнууд нөхөн ургах болно та санаа зоволтгүй. Навч зөөлөрч зузаарах байдал ажиглагдвал угаар хайчилж авах хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах ба бордоо

Бордооны бүтэц нь , 20-20-20 байх ба азотын бордооны хэмжээ бага байхаар бодож бордоог найруулна. Сард нэг удаа бордоно. Бордоог их бага шаарддаг ургамал юм. Жил бүр шилжүүлэн суулгаж болно. Үндэстэй навчийг салгаж үрслүүлэхээс гадна хавраас намрын улирал дуустал навчийг хувааж үндэслүүлж болно.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0