Дарханд газ дэлбэрч, олон айл осолд өртжээ


Дархан-Уул аймагт өчигдөр орой газ дэлбэрсний улмаас орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтжээ. Оройн 21.20 цагаас Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах багийн 22, 54-р ангийн бие бүрэлдэхүүнийг очиход Дархан-Уул аймгийн 12-р багийн шинэ хорооллын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд 5 литрийн баллонтой газ дэлбэрсэн байжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй бэртсэн байна. Түлэгдсэн хоёр эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Дэлбэрэлт болсон айлын гэрт “Дашваанжил” компанийн хоёр ширхэг газ байжээ. Гэтэл хэрэглээгүй байсан нэг газ нь дэлбэрсэн байна. Дархан-Уул аймагт амьдардаг иргэдтэй утсаар холбогдож, энэ талаар тодруулахад “Дэлбэрэлт есөн давхар байранд болсон. Тухайн үед ойр хавьд нь маш их дуу чимээ гарсан. Долоон давхрын хэд хэдэн айлын хана цуурсан. Дэлбэрэлтийн улмаас дулааны шугам, паар задарсан тул өнгөрсөн шөнө байранд нэг ч хүн үлдээлгүй, бүгдийг нь өөр байранд аваачсан” гэлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн сэтгүүлчдээс бидэнд өгсөн мэдээллээр дэлбэрэлт болсон байрны эсрэг талд байрлах Шуудан холбооны байрны нэг давхрын цонхнууд хагарсан байжээ. Дэлбэрэлт болсны дараа орцонд их хэмжээний ус алдагдаж, газын хий нэлэнхүйдээ тархсан тул өчигдөр орой тус байрны оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Дэлбэрэлт болсон айлын паар задарсны улмаас халуун ус битүү цацагдаж байсан тул Онцгой байдлынхан нэлээд хүнд нөхцөлд ажиллаж, шөнийн 01 цагаас аюулгүй болгожээ.

Дөнгөж сая бидний авсан мэдээллээр байрны оршин суугчдыг одоогоор 15-р сургууль болон 22-р цэцэрлэгт байрлуулж байгаа ажээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0