Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Дарханд шувууны биш гахайн томуу илэрсэн гэв

Дархан-Уул аймагт шувууны ханиадны вирус болох H5N1 илэрч эрүүл мэндийн салбарыг сандраасан тухай нэгэн сайтад мэдээлжээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Энхжаргалаас утсаар тодрууллаа.
-Танай аймагт шувууны томуу илэрч, ЭМЯ болон амйгийн эмнэлгийн ажилчид шуурхай ажиллаж байгаа тухай мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн үү?
-Манай аймагт шувууны томуу илрээгүй. Ташаа мэдээлэл байна. Харин Дархан сумын нэгдүгээр багийн иргэн М-ийн гахай “гахайн үржил- амьсгалын хам шинж” өвчнөөр өвчилсөн болохыг лабораторийн шинжилгээгээр батласан. Энэ мэдээллийг буруу мэдээлсэн бололтой.
-Энэ өвчин нь хүнд халдварлах уу, хэр аюултай вэ?
-Хүнд халдварлахгүй, амьтнаас амьтанд халдварладаг юм. Тиймээс манай байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч өвчтэй гахайг тусгаарлах, халдвар хамгаалалтын дэглэм тогтоох, иргэдийг эрсдлээс сэргийлэх зэрэг шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Өвчний голомтод буй уг айл арван гахайтай юм билээ.
Халдварыг дэлгэрүүлэхгүйн тулд Дархан сумын Засаг даргын захирамжаар уг айлуудад хорио цээр тогтоож, шаардлагатай тооны гахайг нядлаж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа. Аюулын хувьд мал амьтанд халдварлах магадлал өндөр тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хийсэн.
0 Сэтгэгдэл NO: