Дарс хэрэглэх соёл

Дарсны төрөл, түүний хэрэглээ

-Дарсыг харагдах байдлаар нь цагаан, ягаан, улаан гэж гурав ангилдаг. Улаан дарсыг улаан махтай харин цагаан дарсыг загас болон шувууны цагаан махтай хамт хэрэглэвэл тохиромжтой. Ягаан дарсыг дурлалт хосууд уудаг гэсэн түгээмэл ойлголт бий.

- Мөн тухайн идэх хоолны чихэрлэг болон шорвог чанараас ч цугт нь уух дарсны төрөл хамаарна. Дарсыг амтаар нь хуурай, хагас хуурай, чихэрлэг гэж ангилна. Чихэрлэг гэдэг нь сахар бага хэмжээгээр орсон байдаг бол хуурайгийнх нь хувьд сахарын агууламж огт байдаггүй.

-Ихэнх улаан дарсыг онгойлгосноосоо хойш 20-30 минут, бүүр цаашилбал нэг цаг орчим тасалгааны дулаанд байлгасны дараа хэрэглэх ёстой. Ингэснээрээ улаан дарс агаартай исэлдэж усан үзмийн амт нь илүү тодордог. Онгойлгоод шууд уувал улаан дарс нь хуурай, гашуун амтагдана.

-Цагаан дарс нь хүйтэн чанартай бөгөөд зуны улиралд 10-11 хэмийн хүйтнээр нь уух зохистой. Тиймээс ч францчууд цагаан дарсыг цангаа тайлах зориулалттай хэмээн үзэх нь бий.

-Зарим төрлийн улаан дарсыг зүрхний хэмнэл алдагдсан үед өдөрт 100-150 граммаар тогтмол хэрэглэвэл биеийн байдал сайжирдаг гэдэг нь бат¬лагд¬сан. Улаан дарс зүрхний үйл ажиллагаанд сайн байдаг бол цагаан нь уушги болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.

-Түүнчлэн дарсыг нэгээс гурав хүртэлх усан үзийн сортынх гэж ангилдаг. гурван усан үзмийн сортынх гэж ангилдаг. Нэг сортын усан үзмийг тодорхой хугацаагаар торхонд дараад, дараа нь өөр сортын усан үзмийн мөн адил дарстай нийлүүлэх байдлаар гаргаж ирснийг хоёр, гурван усан үзмийн сортынх гэж нэрлэдэг. Гурван сорттой нь хамгийн тансагт тооцогддог.

-Зарим дарсанд спирт агуулагддаг. Спиртийн агууламж¬тай эсэхийг нь градусаар нь ялгадаг. 18-с дээш градусын хатуулагтай бол тэр дарсанд тодорхой хэмжээгээр нэмэлт спирт агуулагдаж байгааг нотолдог. Цэвэр усан үзмээрээ найрагдсан бол градус багатай байдаг.

Дарсыг уух ёсон

-Уухдаа мөрдөх дэг ёс бас бий. Хундагыг дүүргэлгүй тал юмуу дээд амсарт нь 2 см дутуу аягална. Амтат жүрж, нимбэг, бэрсүүт жүрж зэрэг жимс, давсалсан болон утсан мах, загас, дан ногооны зууш, өндөг, амтат бурам ширээн дээр байгаа тохиолдолд дарс хэрэглэхгүй. Хуурай дарсаар амттангаас өмнө дайлна. Зөөлөн дарсыг хатуу дарсны өмнө өгнө. Хямд дарсыг үнэтэй чамин дарсны өмнө тавина.

-Дарсыг уухаасаа өмнө бүх найрлагыг тараахын тулд хундагаа эргэлдүүлэгтүн. Тэгээд үнэрлэж үз. Үнэрлэхдээ хамраа хундаганд хийлгүйгээр наанаас нь жимс болоод ургамлын исгэлэн үнэрийг аваарай. Ингэвэл та тэр дарсыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг байна. Тиймээс л бид ханиад хүрсэн үедээ төдийлөн юм амталж чаддаггүй.

-Дарсыг хоёр аргаар үнэрлэж болно. Эхнийх нь маш түргэн хугацаанд үнэрлэчихээд, хойш суугаад төрсөн анхны мэдрэмждээ дүгнэлт хийсний дараа удаанаар, илүү сайн үнэрлэж үзэх. Эсвэл шууд удаанаар үнэрлэсэн ч болно. Дарсыг бага ч болтугай амссныхаа дараа үнэрлэх ёсгүй юм.

-Дараа нь дарснаасаа багахныг амсаад, түүнийгээ аман дотроо үл ялиг тамшаалах маягаар, сайн амталж уух хэрэгтэй. Тэрүүхэн үест бүх анхаарлаа дарсны амтанд төлвөрүүлээд үзээрэй. Ингэж уух нь дээд зэргийн таашаал төрүүлэх төдийгүй таныг дарсанд илүү ойртуулах болно. Амталж байхдаа орсон найрлага бүрийг тус тусад нь мэдрэхийг оролдоорой. Залгисны дараа амт нь хир удаан аманд танд хадгалагдахыг ч бас анзаараарай.

- Дарсаа амтлах, үнэрлэх үедээ та тамхи татах, бохь зажлах, чихэр идэхээс аль болох зайлсхийгээрэй. Эс тэгвээс та дарсны жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй.

-Шөлний дараа мадеер, хоёрдугаар хоолонд бургунд болон бордо өөрөөр хэлбэл улаан дарс, загасны дараа порто ууна.

-Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгүйгээр дарсыг хамгийн ахмад эмэгтэйд нь эхлэж хундгална. Мөн дарсны хундаганы хүзүүгээр нь салфеткаар ороож, дусаахгүй хундагална.

-Оргилуун дарсны хундага өндөр бөгөөд нарийхан тойрогтой байдаг. Учир нь хөөс сахрахаас сэргийлж буй хэрэг. Харин түүнээс арай намхан нь цагаан дарсных. Цагаан дарсны хүйтэн чанарыг алдагдуулахгүйн тулд ишийг уртавтар хийсэн байдаг. Дарсны хундагануудаас хамгийн намхан, өргөндүү тойрогтой нь улаан дарсны хундага юм. Улаан дарсыг үнэрлэж таашаал авах учиртай тул тойрогийг нь илүү өргөн хийдэг. Мөн дарсны төрлөөс шалтгаалж хэлбэр нь нарийвчлалтай байдаг.

Түгээмэл дарснуудын дуудлага

Alvarinho [ahl-vah-ree-nyoh]
Albariño [al-bah-ree-nyoh]
Armagnanc [ahr-mahn-YAK]
Barbera [bar-BEH-rah]
Beaujolais [boh-zhuh-LAY]
Bordeaux [bohr-DOH]
Brut [BROOT]
Cabernet Franc [KA-behr-nay FRAHN (FRAHNGH)]
Cava [KAH-vah]
Chardonnay [shar-dn-AY; shar-doh-NAY]
Chablis [sha-BLEE; shah-BLEE]
Fumé Blanc [FOO-may BLAHN; BLAHNGK]
Grenache [gruh-NAHSH]
Madeira [muh-DEER-uh]
Merlot [mehr-LOH; mer-LOH]
Muscat [MUHS-kat; MUHS-kuht]
Pinot Gris [PEE-noh GREE]
Pinot Noir [PEE-noh NWAHR]
Riesling [REEZ-ling; REES-ling]
Rioja [ree-oh-hah]
Rosé [roh-ZAY]
Sancerre [sahn-SEHR]
Verdicchio [vehr-KEEK-kyoh]
Viognier [vee-oh-NYAY]

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0