Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Дэльфиний Түүх - Уран сайханы кино 2011
Америкийн кино зохиолч, найруулагч Charles Martin Smith-ийн найруулсан гэр бүлийн сэдэвт "Dolphin Tale" хэмээх киног эрхэм үзэгч та бүхний амралт, чөлөөт цагт зориулан хүргэж байна. Киноныхоо нэртэй адил нэртэй номноос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү кино Winter хэмээх лонхон хамарт далайн гахайны тухай бодит, сэтгэл хөдлөм түүхээс сэдэлтэйгээр бүтээгджээ. Флоридагийн эргээс аврагдаж, Clearwater Marine Aquarium хэмээх далай тэнгисийн гэмтэж бэртсэн амьтдыг аварч хамгаалах зорилготой ашгийн бус байгууллага руу хүргэгдсэн энэ далайн гахай нь сүүлгүй болсон бөгөөд түүнд хиймэл сүүл хийж өгсөн байна.2011 оны 9-р сарын 23-нд нээлтээ хийсэн энэ кино шүүмжлэгчдийн зүгээс ихэвчлэн эерэг саналыг хүлээн авчээ.
Кинонд: Хавчинд сүүлээ алдсан лонхон хамарт далайн гахай болон нэгэн хүү хоёрын нөхөрлөлийн тухай өгүүлнэ.
0 Сэтгэгдэл NO: