Дэлхийн мөхлийн талаархи 12 асуулт, хариулт


Ванга, Нострадамусын зөгнөл, Майя омгийнхны хуанли зэрэгт дурдагдсан 2012 онд дэлхий ертөнц сөнөж мөхөх тухай таамаг хүн төрөлхтөний дундуур бэдчин тэнэсээр байгаа.

АНУ-ын Сансар судлалын хүрээлэн буюу НАСА-гийн астробиологийн Институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дэвид Моррисон дээрхтэй холбоотойгоор CNN агентлагт сонирхолтой хариултууд өгсөн байна.

-2012 оны арван хоёрдугаар сард дэлхий яагаад мөхөх ёстой гэж?

-Уран зөгнөлч Зекари Ситчин эртний шумерууд ертөнцийн төгсөлийг урьдчилан таамагласан гэж зарласан. Тэр 1976 онд хэвлүүлсэн “12 дахь гариг” нэртэй бүтээлдээ эртний шумерын гар бичмэл дотроос орчин үеийн шинжлэх ухаанаар танин мэдэгдээгүй Нибиру гаригийн тухай гар бичмэл олсон хэмээн зарлаж билээ. Энэ гариг нь манай нарыг тойрон эргэдэг бөгөөд бүтэн тойрохын тулд 3600 дэлхийн жил шаардлагатай учраас өнөөг хүртэл түүнийг хэн ч олж хараагүй гэжээ. Саяхнаас энэхүү таамгийг өөр домгоор нотлохыг хичээсэн байна. Эртний Майячуудын хуанлигаар 2012 оны 12 дугаар сар нь манай ертөнцийн оршин тогтнох сүүлчийн сар бөгөөд түүнээс цааш ертөнц мөхнө гэжээ. Индейчүүд үүнийг арван хоёрдугаар сарын 20-23-ны хооронд гэж урьдчилан тооцоолжээ.

Индейчүүдийн урьдчилсан таамгийг сонирхох хандлагыг “2012″ гэсэн кино улам дэвэргэсэн юм. Киноны зохиомж нь дэлхий сөнөх тухай Майягийн хуанлийн товлосон хугацаатай тохирч байгаа юм. Гэсэн ч хүн төрөлхтөн олон саад бэрхшээлтэй тулсан хэдий ч жам ёсоороо оршсоор байх болов уу.

-Шумерчууд өөрсдийнхөө үйл хэргийг сайн мэддэг байсан бөгөөд нэг бус удаа одон орны үнэн зөв таамгийг дэвшүүлж байсан. Жишээ нь Улаан нүдэн гариг, Нептун, Плутон зэрэг гаригуудын нээлтийг урьдчилан таамагласан байдаг. Тиймээс Нибиругийн талаар алдаагүй байж болох биш үү?

-Нибиру гэсэн нэр вавилоны одон орончдын бүтээлд дурдагддаг бөгөөд Мардук бурхныг судлаачидтай мөн холбоотой. Энэ нь мөн ойролцоогоор манай тооллын өмнөх 668-627 оны хооронд бүтээгдсэн Вавилоны «Энума элиш» домогт гардаг, гэхдээ шумерын соёл иргэншил манай тооллын өмнөх XXIII- XVII зууны үед оршин тогтнож, өөрийн соёлын бүхий л өв дурсгалаа бүтээсэн гэдгийг санахад илүүдэхгүй. Нибиру гэсэн гаригийг шумерууд нээсэн гэсэн үзэл санаа нь Ситчины таамаг, бодол санаанаас урган гарсан ямар нэгэн үндэслэлгүй зүйл гэж бодож байна. Шумерын соёл иргэншил нь урлаг соёлын гайхамшигт бүтээлүүд, хөдөө аж ахуй, хотын дэд бүтцийн тэргүүний технологи, бичиг үсгийн онцгой чадвартай байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч харамсалтай нь одон орны талаархи шумерын нээлтүүдийг гэрчилсэн баримт бичиг бидэнд тун бага байгаа юм. Шумерууд Нептун, Уран, Плутоны тухай ямар нэгэн төсөөлөлгүй байсан юм. Тэд гариг эрхэс нарыг тойрон эргэдэг тухай огт мэдэхгүй байсан, харин гелео-төвийн тухай анхны төсөөлөл шумерын соёл иргэншил мөхсөнөөс хойш ойролцоогоор хоёр мянган жилийн дараа эртний Грект бий болжээ.

-1983 онд НАСА арав дахь гарагийг нээж “Икс” гэж нэрлэсэн, дараа нь Зено буюу Эрис гэж нэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн дэлхийн томоохон сонинууд шуугисан. Энэ Нибиру биш гэж үү.

-НАСА 1983 онд солонгон давхаргын хэт ягаан хэсгийн астрономийн судалгаа явуулах зорилгоор арван сарын хугацаатайгаар IRAS аппаратыг хөөргөсөн. Энэ аппарат урд өмнө бидэнд мэдэгдээгүй байсан цацрагийн эх сурвалжуудыг (350 мянга орчим) илрүүлсэн боловч тэдний аль нь ч Нибиру, Икс гариг болон манай нарны тогтолцооны хүрээн дэх өөр ямар нэгэн объектын аль нь ч биш байсан. Арав дахь гаригийн тухай цуурхал 1984 онд гарсан. Тэр үед шинжлэх ухааны IRAS хэвлэлд шинжлэх ухааны үл танигдах объектуудыг илрүүлсэн, энэ нь ямар нэгэн нээгдээгүй гаригууд байж болох юм гэж мэдээлсэн. Гэвч сүүлд нь газарт болон сансарт хийсэн урт удаан судалгаа шинжилгээний явцад эдгээр объектууд нь алс холын галактикууд гэдэгт НАСА-гийн ажилтнууд итгэсэн юм. Үндсэндээ Нибиру нь цэвэр уран сэтгэмжийн үр дүн. Орчин үеийн астрофизикийн хөгжлөөс харахад манай нарны тогтолцоонд “үл үзэгдэх” , “нээгдээгүй” 10 дахь гариг байх боломжгүй.

-Икс гариг гэсэн нэр томъёо янз бүрийн он жилүүдийн шинжлэх ухааны бүтээлүүдэд нэг биш удаа дэвшигдэж байсан. НАСА шинэ гариг нээгдсэн тухай баримтыг нуух гэж шургуу оролдож байна гэсэн хардлага байдаг?
-Икс гариг гэдэг нь шууд бус мэдээний үндсэн дээр таамаглаж байгаа, оршин буй нь эргэлзээтэй объектын илэрхийлэл. Зөвхөн тухайн объект бодитойгоор оршин буй нь хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд түүнд жинхэнэ нэр өгдөг, жишээ нь Плутон гэж нэрлэхэд л “Икс гараг” гэсэн нэр үгүй болно. Хэрэв сансрын биет оршин тогтнож байгаа нь батлагдаагүй буюу тэр гариг биш бол түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичихээ зогсоно л гэсэн үг. Ингээд л гүйцээ. Сүүлчийн “Икс гариг” гэхэд манай нарны тогтолцооны захад орших бичил гариг – Эрида болсон. Тэр Плутоны нэгэн адил сарнаас бага хэмжээтэй, тойрог зам нь дэлхийгээс 4 сая милээс хол учраас дэлхийд ойртох боломжгүй.
-НАСА өмнөд туйл дээр маш том дуран авай зоосон. Энэ нь Нибируг нууцаар хянахын тулд бүтээсэн эд биш үү?

-Тиймээ. Өмнөд туйлд бид асар том дуран авай барьсан. Түүнийг НАСА нууж хаасан юм байхгүй. Тэр Нибируг ажиглах зориулалт байхгүй. Энэхүү дуран авайг Үндэсний шинжлэх ухааны байгууллагын хүч хөрөнгөөр барьж байгуулсан туйл дээр телескоп ажиллахад өдөр шөнө саад болохгүй, мөн богино долгион хүлээн авалт хамгийн сайн байдаг учраас энэ байрлалыг сонгосон юм.
-Google Sky болон Microsoft Telescope программд оруулсан сансрын бүрэн хэмжээний зураг дээр сүүдэртэй хар хэсэг байгааг юугаар тайлбарлах вэ? Тэнд Нибиру нуугдаж байгаа гэлцэх юм

-Тэнгэрийн энэ хэсэг 2007-2008 оны өвөл дэлхийн аль ч хэсгээс маш тодорхой харагдсан учраас тэнд Нибиру нуугдсан байх боломжгүй. Тэнгэрийн энэ зураг дээр “хар цэг” яагаад гарсан талаар надад сонирхолтой байсан учраас би Google-ийн шинжлэх ухааны хэлтэст ажилладаг өөрийн танилаасаа асуусан юм. Түүний үгээр бол сансрын энэ хэсэг компьютерын техникийн алдааны үр дүнд арчигдсан, удахгүй түүнийг засаж залруулах юм гэсэн.

- Майячуудын одон орны таамаглалууд гол цэгийг ихэвчлэн оносон (үнэн зөв) байдаг. Эртний индейчүүд дэлхийн төгсгөл чухам яагаад 2012 онд болно гэж үзсэн юм бол?

-Дэлхийн мөхлийн тухай “таамаг дэвшүүлэгч”-дийн иш үндэс болж байгаа Майягийн цаг тооны бичиг нь ирээдүйг таамаглахад биш, өнгөрсөн цаг үеийг тооцох үндсэн дээр зохиогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Индейчүүдийн цаг тооны бичиг нь биднийхээс ихээхэн нарийн, он цагийн хэлхээг нарийн зөв гаргаж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрч болох боловч түүний тусламжтайгаар ямар нэгэн таамаг дэвшүүлж болно гэсэн үг бишээ. Майягийн цаг тооны бичиг 2012 он хүртэл зохиогдсоноос л шалтгаалж ертөнцийн мөхлийн тухай үзэл санаа үүссэн байх. Миний өмнө байгаа ширээний календарын эцсийн өдөр арван хоёрдугаар сарын 31-нээр төгссөн л байна шүү дээ.

-2012 онд нарны ихэнх гаригууд нэг шугамд жагсана, харин Дэлхий тэнгэрийн заадсын дунд орно. Энэ нь бидэнд ямар үр дагавар авчрах бол?

- 2012 онд гаригуудын ямар нэгэн “жагсаал” болохгүй. “Дэлхий тэнгэрийн заадас” дунд орно гэдгийг би ойлгохгүй байна. Тэнгэрийн заадас галактик нь пүршин бүтэцтэй, бид манай нарны аймаг түүний хамгийн захад, түүний “дунд”-аас 30 мянган гэрлийн жилийн тэртээд оршдог. Түүнээс гадна галактикийн төвийг тойрон эргэхдээ алслагдсан тэр зайд л оршдог.

-Дэлхий удахгүй Тэнгэрийн заадасын “хар нүх”-рүү сорогдон орно хэмээн зарим ном зохиолуудад бичигдэж байна. Бидэнд юу тохиолдох бол? Энэ дэлхийн төгсгөл биш үү?

- Хар нүх гэж хүмүүс Тэнгэрийн заадас доторхи тоосон үүлийн том цагирагийг нэрлэдэг. Уг чанартаа энэ нь галактикийн төвийг дэлхийн биднээс халхалж, бидний авах мэдээллийг хязгаарладаг. Дэлхийн мөхлийн тухай үзэл сурталчдад “хар нүх” гэсэн энэ үг нэр томъёо ихэд таалагдаж, гэнэхэн олныг айлгаж байна л гэж би бодож байна.

-Интернетэд бичиж байгаагаар 2012 онд Наран дээр урд өмнө байгаагүй шуурга эхэлж, үүнээс болж дэлхийн дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө. Хүн төрөлхтөнд юу тохиолдох бол? Дэлхийн соронзон орон түүнийг сансрын биетүүдээс хамгаалдаг бус уу?

-Үнэн хэрэг дээрээ Нарны соронзон идэвхжил ойролцоогоор 11 жил тутамд хамгийн их явагдана. Энэ үед бид наран дээрх томоохон дэлбэрэлт, нарны титмийг ажиглаж болно. Гэвч энэ нь дэлхийн амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин эдгээр үзэгдэл задгай сансарт болон Саран дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдэд аюултай. Гэвч НАСА-гийн мэргэжилтнүүд эдгээр хүндрэлийг эртнээс даван туулах чадвартай болсон. Заримдаа нарны шуурганаас болж манай хиймэл дагуул дээрх радио холбоо тасалдах, электрон хэрэгслийг гэмтээх явдал гардаг учраас бид ихэнх тохиолдолд урьдчилан хамгаалах тогтолцоог суурилуулдаг. Цаг хугацааны хувьд авч үзэхэд нарны сүүлчийн хүчтэй идэвхжилт 2001 онд болсон бол дараагийнх нь 2012 онд 11 жилийн дараа болно. Гэвч нарны идэвхжилтийн өмнөх бууралт (энэ мөн тодорхой хугацаанд явагдана) бага зэрэг өөрчлөлттэй явагдсан учраас идэвхжилт нэг жилээр “хоцорч” 2013 онд явагдагдах болов уу.

Тэгэхээр соронзон орны хувьд авч үзэхэд энэ нь биднийг бүрхүүл мэт, түүний дотор нарны нөлөөнөөс хамгаалдаг. Дэлхийн соронзон туйлыг өөрчлөх ямар нэгэн шалтгаан одоогоор мэдэгдээгүй байна. Бидэнд мэдэгдэж байгаагаар энэ үзэгдэл 400 мянган жилд нэг удаа явагдана.

-2012 онд Дэлхийг сансрын биет мөргөх тухай таамаг сонссон. Энэ үнэн үү?

- Сансрын биет болон сүүлт однууд дэлхийд байнга унадаг боловч том объектттой мөргөлдөх нь ховор үзэгдэл. Сүүлчийн тохиолдол 65 сая жилийн өмнө тохиолдож динозаврын мөхөлд хүргэсэн. Өнөөдөр НАСА сансрын объектуудыг нүд салгалгүй ажиглаж, тэдгээрийг мөргөхөөс нь асар өмнө дэлхийг чиглэн ирж байгаа хөдөлгөөнийг илрүүлэхийн тулд ажиллаж байна. Бид бага ч гэсэн аюултай зүйлийг олж хараагүй гэдгийг баттай хэлж чадна.

-Сүлжээнд дэлхийн зүг чиглэн ирж байгаа гаригуудын олон тооны гэрэл зураг, видео-бичлэг “зугаалж” байна. Энэ нотолгоо биш гэж үү?

- Эдгээр дүрс зургуудыг бүгдийг нь тайлбарлаж барахгүй, гэвч тэдний ихэнх нь фото-техникийн линз дээр үүссэн толбо, Нарны гэрлийн хуурамч дүрслэл байдаг. Тэдгээрийг дараахь шинж тэмдгээр амархан илрүүлж болно. Үүнд хуурмаг тусгал нь нарны шууд тусгал бөгөөд видео дээр объективын хөдөлгөөн давтдаг. Энэхүү хий үзэгдлийг нисдэг таваг хэлбэрээр ч харж болно. Хүмүүс өнөөг хүртэл энэхүү худал хуурмаг зүйлд итгэдэг гэдэгт би их гайхдаг.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0