Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
”Дижитал”-ын Баавар хар тамхи хэрэглэдгээ хүлээжээ

Сүүлийн үед урлаг соёлынхон хар тамхины хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэгвэл Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хип хоп дуучдын холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр, н.Алтай нарын дөрвөн залууг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь саатуулжээ.
Энэ дагуу Ш.Батбаярын гэрт нэгжлэг хийхэд хар тамхины төрлийн зүйл олдсон байна. Бааварын хувьд одоогоор цагдан хоригдож байгаа бөгөөд цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хар тамхи хэрэглэдэг болохоо хүлээсэн гэнэ.
Харин түүний гэрээс олдсон хар тамхины төрөл, зүйлийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний төвд өгчээ.
Уг хэрэгт холбогдсон 37 настай Алтай гэгч нь "мөс" гэж нэрлэх мансууруулах төрлийн бодисыг насанд хүрээгүй хүүхдуүдэд худалдсан байж болзошгүй байгаа ажээ.
1 Сэтгэгдэл NO: