Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Дуучин Б.Амархүү “монгол бүсгүйтэй гэрлэнэ” гэсэн амлалтаасаа буцлаа

“Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Universe Best Songs-2012” наадмын шүүгчээр нилээн сайн ажиллаж байгаа. Их гүрэнд монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа залуухан, царайлаг түүнд сэтгэл алдрах бүсгүй цөөнгүй. Тэрээр 2008 оны наймдугаар сард найз бүсгүй Ольгагаа монголчуудад танилцуулж, шар хэвлэлээр дуулиан болгож байсан цаг саяхан. Гэвч зарим сонин хэвлэлээр Б.Амархүүг нэг орос бүсгүйгээсээ салж байна хэмээх мэдээлэл гарсан. Харин үүний дараа дуучин Б.Амархүү энэ мэдээллийг бататган “Би Монгол бүсгүй сууна” хэмээн ам гарч байсан удаатай. Гэвч тэрээр энэ амлалтаасаа буцжээ. Учир нь дуучин Б.Амархүү хуучин найз охин болох Ольгатайгаа эргэн нийлсэн төдийгүй гэрлэх санал тавьж сүйн бөгж солилцсон байна.
0 Сэтгэгдэл NO: