Э.Номин Энэтхэгт сурч байна

Э.Номин өвлийн тэсгим хүйтнээс дайжиж, Энэтхэгт халууцаж явна



"Хайрын охин", "Бодол" зэрэг дуунуудаараа олны танил болсон залуу дуучин Э.Номин дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж, "Мамма Миа" уран сайхны кинонд дүр бүтээсэн билээ. Тэгвэл дуучин бүсгүй кино нээлтийг өнгөрөөгөөд алс хоын Энэтхэг улсад суралцахаар морджээ.



“Хайр минь юм уу”, “Хайрын охин” гэх дуугаараа олонд танигдсан залуу дуучин Э.Номин Энэхэгт сурч байна. Тэрбээр Ж.Неругийн нэрэмжит их сургуульд сурч байгаа ба амралтаараа эх орондоо ирдэг байна. Зуны амралтаа монголд өнгөрүүлэх дуртай Э.Номин өнгөрсөн зун гэхэд л “Мамма Миа” мюзикл уран сайхны кинонд тоглоод амжсан юм. Э.Номингийн аав Энэтхэг улс руу Элчин сайдаар томилогдсон учир тэд гэр бүлээрээ Энэтхэг рүү нүүжээ. Дуучин бүсгүй Энэтхэгийн Дели хотод Европ хэл, Соёл судлал-харилцаа гэх хос мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд одоо гуравдугаар давжааны оюутан юм.



"Номин талст"-ын хамтлагийн дуучин Д.Хаянхярваатай хамтран дуулсан "Бодол", "Чингис хаан" хамтлагийн Ц.Байдрагтай хамтран дуулсан "Нар ойрхон жаргадаг" зэрэг уран бүтээлээрээ рок попын ертөнцөд хөл тавьж буй залуу дуучин Э.Номинтой ярилцлаа.



-Багаасаа л урлагт элэгтэй байв уу, аль эсвэл гэнэтхэн л дуучин болохоор шийдэв үү?
-Багаасаа л дуулах дуртай, эршүүд сөөнгөдүү хоолойтой хүүхэд байлаа. Үргэлж л хашхираад л явж байдаг охин байсан юм.

Манайх гэр бүлээрээ Щвейцарт гурван жил орчим амьдарсан юм. Тэр үед дуулах боломж олдож байгаагүй. Монголд ирээд зурагт үзээд сууж байтал дуучин Маралжингоо "Nature Sound"-ийн элсэлт авч байгаа талаар ярилцлага өгч байгааг харсан юм. Тэгээд л гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд "Nature Sound"-д элсч, гурван сарын турш суралцсан. "Nature Sound"-ийнхан элсэгчдийг гурван сар бэлтгэсний эцэст төгсөлтийн концерт гэж хийдэг юм билээ. Тэр үед л Монголын олны танил хөгжмийн зохиолчид надад дуу бэлэглэсэн. Тэдний бэлэглэсэн дуунууд надад маш их урам зориг өгсөн.



-"Киви" хамтлагт орооч гэсэн Б.Ангирмаагийн саналаас өөрийг чинь татгалзсан гэж сонссон. Яагаад татгалзах болсон юм бэ?
-Тийм ээ, тэр бол үнэхээр сайхан боломж байсан. Биднийг "Nature Sound"-д бэлтгэл хийж байх үед Б.Ангирмаа эгч ирдэг байсан. Бэлтгэл хийгээд дуулж байхыг минь харсан байх л даа. 2007 оны эхээр "Киви"-гийн Халиунаа хамтлагаасаа гарч байсан юм билээ. Тухайн үед "Киви"-гийн гишүүн болохын хүссэн хүн олон байсан. Б.Ангирмаа эгч тэдэнд маш өндөр шалгуур тавьж байсан л даа. Хамгийн наад тал нь гэхэд бие хаа, царай зүс гээд л гадаад төрх сайтай байх ёстой.

Миний хувьд тэр саналаас яагаад татгалзсан бэ гэхээр би ер нь их даруухан талдаа. Тиймээс "Киви"-гийн гишүүн байх нь надад, миний зан чанарт арай тохирохгүй юм шиг санагдсан. Бас тэгээд олонд хэзээний танигдсан тэр хамтлагт орвол хичээл сургууль хэцүүднэ байх гэж бодсон. Ер нь бол арван жилийн хүүхдэд арай ахадсан юм шиг санагдсан л даа. Ийм санал тавьсанд нь, намайг тэгж их үнэлсэнд Ангирмаа эгчид маш их баярласан шүү

-Ер нь дуучин Номин гэж хэн бэ? Цөөхөн үгээр өөрийгөө тодорхойлооч?
-Би нэлээд даруухан, ичимхийдүү зантай. Хэрвээ ямар нэгэн зүйлийг эхэлбэл түүнийгээ эцсийг нь хүртэл хийхийг хүсдэг маань миний нэг сайн чанар гэж боддог юм.

-Өөрийг чинь багадаа нэлээд махлагдуу хүүхэд байсан гэж сонссон шүү?
-Яг нуулгүй хэлэхэд би багадаа их тарган хүүхэд байсан. Хүмүүс намайг "Сайн уу Номин" гэхээсээ илүүтэйгээр "тарган Номи"н гэдэг байлаа. (инээв)

Щвейцарт очоод л цэвэр хүнс хэрэглэж, дүүтэйгээ хөөцөлдөж гүйсээр байгаад турсан байх аа.

-Швейцарьт гурван жил амьдарсан болохоор "Je taime" дууг дуулахад хэдний бэрхшээл гараагүй байх, тийм үү?
-Тийм ээ. Би Щвейцарьт байхдаа Легаффа Блейн гэдэг дуучны дууг сонсох их дуртай байсан. Боломж олдвол түүний дууг дуулах юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд энэ тухайгаа Байдраг ах Б.Ангирмаа эгч нарт хэлсэн. Тэгээд л "Je taime" дууг дуулсан.

-Таны хувьд хүндэлж явдаг хүн тань хэн бэ?
-Юуны өмнө аав ээжийгээ л гэж хэлнэ. Бас Дашка багш, гавьяат дуучин Т.Ариунаа гээд л. Миний хүндэлж явдаг хүн олон доо.

-Өөрийн чинь бодлоор хайр гэж юу вэ?
-Хайр бол маш агуу зүйл гэж боддог. Гэхдээ энэ би тодорхойлж хэлэхэд нас минь залуудах байх аа.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хоолойны бэлтгэл хийж, гам их уншдаг. Залуусын адил найзуудтайгаа зугаалж, бас "Тэнгис" кино театрт кино үзэх дуртай.

-Номингийн хобби?
-Дуулах бол миний хобби. Тиймээс миний хувьд мэдлэг мэргэжил нэн түрүүнд тавигдах ёстой зүйл гэж боддог. Гадаадын олон хэлийг эх хэл шигээ эзэмших хэрэгтэй байна. Хэдийгээр би англиар ойр зуурын хэмжээгээр ойлгох ч гэсэн Монгол хэл шигээ төгс эзэмшихийг зорьж байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-"Хайрын охин" дуундаа "Cross" студиар клип хийлгэхээр төлөвлөөд байгаа.

-Үеийнхээ залууст хандаж юу хэлмээр байна?
-Хамгийн гол нь мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж цаг хугацааг алдалгүй хичээх хэрэгтэй. Залуу хүний хувьд нэг минут, секунд ч үнэ цэнэтэй байдаг. Тиймээс эрч хүчтэй байцгаая л гэж хэлмээр байна.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 1
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0