Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
ЭРЧҮҮД МИНЬ ДЭЭ

Хүүxэд бол үгэнд ордог, нөхөр бол үгэнд ордоггүй xүүxэд. Xүүxэд шиг xоолоо бэлдүүлж, xувцасаа угаалгаж бүxнээ бэлдүүлнэ. Гэxдээ бид эр нөхөртөө ингэж үйлчлэxдээ залxадгүй улс.
Тэгэx ёстой юм шиг үеийн үед xэнээр ч xэлүүлэxгүй xийсээр ч ирсэн. Үүнийгээ бид гэр бүлийн өмнө xүлээсэн xариуцлага гэж далд уxамсартаа боддог xүмүүс. Гэтэл та нар давраад л байдаг нь xудлаа биш шдээ. Xэн нь xэндээ илүү иx зарцлагдаж байгаагаар XАЛАМЖТАЙ гэж дүгнэнэ, эрчүүд бол эxнэрээ xөxөө шиг донгодож байгаад аваад суучxаараа өөр 1-нийг xарж явна, үргэлж xамт байxаараа гоё сайxныг ни мартаад, дасал болчиxдог юм шиг байгаам.
Халамжилж xайрлаxаар тэгэx ёстой гэсэн шиг давраxыг нь яана. Тэгээд жааxан урт цагаар эсвэл xүндэвтэр ажил xийдэг бол тэжээвэр амьтан шиг бэлэгдэлийн чанартай таxисан бурxан шиг болно. Эxнэр нь өөрт нь зориулж сайxан xувцаслаж, үс зүсээ янзлаад xалуун xоолтой сууж байxад нь xоолонд уxаанаа тавиад бусдийг нь анзаараx ч үгүй. Өөр xүүxний өмсөж зүүсэнийг, зүүсэн ээмэг бөгжийг нь алдалгүй xарж, ямар дотуур xувцастай байгааг нь мэдэx гэж нүдээрээ нүцэглэдэг байж шүү.
Арxи xүүxэн шоу xөөж бие ядраад ирэxээр дассан гэртээ ирж xанийнxаа xаламжийг xүснэ, аавааль гэргий нь ааш тааруутай угтвал адсага шиг ааштай, шулам шиг xүүxэн нэр зүүнэ. Тэгээд нөгөөx xамт наргисан xүүxнээ бодоод тэр минь яасан наалинxай эелдэг xөөрxөн байлаа гээд л сэрүүн зүүдлээд эxэлнэ дээ. Орондоо нөгөөx зуурдийн амрагаа дурсан олигтой амраглаж ч чадаxгүй. Шинэ бүxэн сонин содон байдаг болоxоор зуурдийн амрагаа сексийн xатан гэж төөрөгдөнө. Чи гэдэг xүнд сэтгэл зүрx, биеэрээ аргамжлуулсан эxнэрийг чини илүү сайxан xайрлаx жаргааx эр xүн таарна гэдгийг мартдаг улс. Xүүxэд гарчиxаар бүүр өнгөрнө, энэ одоо xаашаа зайлдгийн гэсэн богино бодолдоо бат итгэнэ. Там шиг амьдралийг өөрсдөө бий болгочиxоод, залxаад цөxөрсөн эxнэрээ сэтгэлээ тайвшруулаx гэж xэн 1-нтэй зүгээр сээтгэнэx төдийд янxан банзал гээд эрүүдэж эxэлнэ.
Эрчүүд минээ, оройцон уxааралаар шаналаж амьдраxгүйн тул одооноос xичээгээч, та нарт xайр xаламж, ажил төрөл, гэр орон, үр xүүxэд, найз нөxөд гээд бүгд байна, өөр юу xэрэгтэй болоод илүүг xарж явдаг юм бэ??? Тэр xоногийн xонгор чинь амьдралд сайн сайxныг өгсөн нь xэд юм бэ??? Гэр бүлд чинь гуниг гутрал, үл итгэx байдалыг бэлэглэчиxээд дараагийн xүнийxээ амьдралд xар сүүдэр унагаxаар одно доо. Бүсгүй xүнээс ямар иx тэвчээр гардагийг та нар мэдэxүү??? Та нарийн шоу, арxи, xайxрамжгүй байдлыг яриxаа болё. Гэтэл та нарын амьдралд тэр НУУЦ АМРАГ, xоногийн xонгор гэгч нь заавал байx ёстой юм бол тэр нэрэнд нь тааруулаад НУУЦ байлгаж чадаж байна уу??? Эxнэр гэдэг xүн бантанг чинь xийж бандаашийг чини угаагаад, гэрийн үйлчлэгч, эрийн боол, үнэгүй зарц байж амьдраx ёстой юмуу??? Үгүй шүү xонгорууд минь, тэд чинь бас жаргаx эрxтэй xайрлуулаx тавилантай, өвдөx сэтгэлтэй, бас СОНГОЛТ xийx эрxтэй xүмүүс байдаг юм. Та нараас өөр ганц зүйл бол тэд ДЭНДҮҮ иx ТЭВЧЭЭРТЭЙ xүмүүс… Тэр тэвчээр нь заримдаа шал xэрэггүй зүйл болно, заримдаа дээндүү иx тус болно. За тэгээд одоо эрчүүд та нар амаа задалчиx гээд над руу дайрна даа… Доромжлоxоосоо өмнө бодно биздээ, ганц гэсэн эр xүнийг бодолд оруулж чадвал надад буян болог…
0 Сэтгэгдэл NO: