Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Эрээний хужаа нар монголчуудыг “эрлэг”-т илгээх дөхөж байна
Тэд үнэн дээрэнгүй болжээ. “Еэвэн сар” нь дөхөөд тэгсэн үү, ерөөсөө тийм зантай юм уу ямар ч байсан Эрээнд “Гэрийн нохойн сүүл өөдөө” гэдэг дүрэм үйлчилж эхлээд байгаа ажээ. Өртөгсөд нь мэдээж манай хэдэн наймаачид, хөөрхийс. Цагаан сарын бэлтгэлээ хангахаар явсан манайхан хүний газар ясаа тавих нь холгүй яваа юм байх. Яваад ирсэн хүн ядарснаа гайхахын зэрэгцээ тэнд яваа бусаддаа санаа зовох нь сэтгэл шимшрүүлнэ.Ялангуяа туршлагагүй наймаачид бүр ч ихээр аюулд өртдөг бололтой. Тэд тун санамсаргүйгээр барааг нь сонирхоод бариад авдаг ажээ. Ингээ л бол өнгөрөх нь тэр гэнэ. Хужаа нар “Заавал авбаа” гээд дайрчихдаг бөгөөд татгалзвал тал талаас нь зууралдаад цус, нөжтэй нь холин зад балбадаг болжээ. Аргагүй хүчинд автан авах болоход үнийг нь тэнгэрт тулгаад хөдөлдөггүй аргатай болсон аж. Эрээний хужаа нар монголчуудыг ингэж “эрлэг”-т илгээх дөхөж байна. Харамладаг, хамгаалдаг газар байтугай хүн ч байдаггүй гэнэ дээ, тэнд. Тэндхийн консул гэх нөхөр ер нь юу хийдэг юм бол?
Эцэст нь хэлэхэд "Эрээн явах албатай юм уу, элэг нэгтнүүд ээ?" гэхээс өөр үг олдохгүй юм даа.
0 Сэтгэгдэл NO: