Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Эргэцүүлэл бодол
Эргэцүүлэл бодолХүн өдөр тутам янз бүрийн бодол толгойд орж ирдэг түүнийгээ та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Анх би 2004 онд АНУ-ийг эрх чөлөөний орон гэдэг утгаараа явах сэтгэл төрж байж билээ.Бараг 7 жил болсон байнаа.
Саяхан би амралтаараа 6 сард Монгол орондоо амралтаараа ирээд 9 сард АНУ- руу буцсан юм. Улаанбаатар хотоос бараг 20 цаг нисэж АНУ-ийн Chigago-д утаатайгаас утаагүйд, хотод буулаа. Chigago-оос 200 ml яваад Springfield IL гэдэг мужид би амьдардаг юм. Энд цэвэрхэн нам гүм тайван хот байдаг юм.
Энд монгол хүмүүс залуус цөөхөн амьдардаг юм, энд амьдарч байгаа монголчууд зарим нь түрээсээр байр хөсөлж амьдарч байна, түрээсээр амьдрахад ч зүгээр, түрээсгүй байр хөсөллөө гэхэд бас хүндрэлтэй байдаг л даа.
Нилээд хэдэн хүмүүстэй уулзаж ярилцлаа, ажлаа хийгээд амьдраад явахад болохгүй юм алга сайхан газар. Монголдоо очмоор л байна, очлоо гэхэд цалин багатай амьдрах орчин нөхцөл нь таагүй байдаг, мөн ажлын байр байхгүй, шударга бус байдал, мөн утаа униар гээд маш их асуудалтай, энд бухимдах асуудал байхгүй болохоор амьдрахад амар юм гэж ярьцгаана. Гэхдээ би Монгол орноо муулаагүй юм шүү энэ миний бодол....
Солонгос, хятад, вьетнамчууд хоолны газар, дэлгүүр хими цэвэрлэгээ гэхчлэн ажиллуулаад аятайхан амьдарч байна. Манайхан янз бүр л амьдардаг. Компани байгуулсан нэгэн байхад Гуйлгачин архичин болсон зарим нь бий. Олон сайхан гэр бүл энгийн амьдардаг Монголчууд архи хэтрүүлэн хэрэглэвэл яадаг билээ яг тэр муу зангаа энд бас гаргадаг сурагтай. Бүх юмыг хууль журмын дагуу хийгээд мөрөөрөө аятайхан байгаад байвал мөрдөж цагдаад байх нь гайгүй . Хоёр улсын дунд 8 жил уулзаагүй ээж охин, 6 жил уулзаагүй аав хүү 2 ч байна, аав нь хүүгээ санан уйлах нь сэтгэл эмзэглүүлэм.
Манай монгол шиг модоо тайрдаггүй юм байна, байшин барилга нь модныхоо цаанаас харагдахгүй шахуу юм. Байшин харагдах нь чухал биш, үнэндээ эрүүл агаар хэрэгтэй. Манайхан шиг тарьсан бут ургамлаа аймар хашаагаар хамгаалахгүй, зүгээр л ургадаг мөрөөрөө ургана, хэн ч таслахгүй. Байгууллагууд нь манайхан шиг шорлосон төмөр хашаа байхгүй, машины зогсоол л их байдаг. Зам дээр нь эрээн алаг гарц дохио. Мэдээж замын осол мэтээр иргэдээ алдаад байя гэж бодохгүй улс гэхдээ та жаахан л алдаа гаргавал торгуулийн хуудас араас тань үргэлж нэхэх болно.
Манай дарга нар гадаад улс руу нисэх дуртай хүмүүс, ганц юм хараад үүнийг нэг эх орондоо Улаанбаатартаа хийх юмсан гэж чин сэтгэлээсээ боддог болов уу. Одоо гүүрэн гарцыг барьж байгаа байх гэсэн... Ер нь Бээжинд дүүрэн байдаг гүүрэн гарцыг манайд барих нь их хэрэгтэй байгаа юм даа. Саяхан Хятад улсад болсон нэгэн 2 настай хүүхэд харамсалтайгаар амиа алдлаа энэ бол жигшмээр гэмт хэрэг юм. Улаанбаатарт зам хөндлөн гарах нь аюултай тоглоомд амь насаа тавин тоглож байгаа мэт шүү.
АНУ-д бүх юм чөлөөтэй ч, юм болгон хуулийн дагуу хэм хэмжээндээ л зохицон амьдарна. Тэгэхээс биш задгай эрх чөлөө гэж ер нь хаана байхав. Аюулгүй амар амгалан улс бас бишээ, аюултай газраа аюултай, амгалан газраа амар тайван сайхан улс. Америкт буй монголчууд эндхийн ажил амьдралын хэв маягт дасан зохицож амьдарч явна.
Гэхдээ зарим нэг нь монголоо хэт муулах, монгол ёсоо орхигдсон, хоцрогдсон хэмжээнд үгүйсгэх нь өөрийгээ соёлт ертөнцийн их хүн хэмээн бодсон санагдав. Монгол ёс заншил гэж байхгүй бол би монгол, монгол хүн байна гэж хичнээн хашгираад яахин бөлгөө. Хятад, Солонгос гээд л алинаас нь юугаар ялгарах уу? Ёс заншил, соёлоо хадгалан байж ертөнцийн чихнээ бид монголчууд хэмээн дуугарах биз .Монгол ёс заншлын агуулга нь хүмүүжил сургалтын асар их нөлөө байгаа билээ. Зөв хэвшил төлөвшүүлэх, ажил хийж сургах гэсэн сурган хүмүүжүүлэх их ухаан оршиж байгаа юм. Даанч зарим хүмүүс нь ойлгохгүй нь гүнээ харамсалтай.
Нэг хүмүүн Монгол Улс 20 жилийн дараа байхгүй байж мэднэ хэмээв. Иймэрхүү үзэлтэй хүн Монгол улсын харьяатаас эртхэн гармаар юм, хашир нь дээр. Муу ч сайн ч дотор нь хөдөлмөрлөж байж байгаад монгол улсаа сэргээн босгох хэрэгтэй, тийм л итгэл үнэмшилтэй мянга мянган залуучууд Монгол улсад маань хэрэгтэй. Илтгэх ярих чадвартай нь нэмэгдэж байгаагаас илүү сэтгэл тавьж ажилладаг нь багасч байгаа цаг.
Архи гэж нэг муухай эд Монгол хүмүүсийг баллаж байна даа, АНУ-д ч мөн адил, Монголчуудын шинэ жилийн баяр эхлээд соёлтой сайхан залуус, найрын эцэст хэрүүл муудалцаан үүсгэнэ, мэдээж хүн болгон биш л дээ.
Эх орны хөгжил түгжрэлтэй байгаа учир манай залуус гадагшаа булчингийн нүүдэл хийж байна, бүгд харж байгаа буцааж оруулахдаа оюуны нүүдэл болгон оруулах ажилах боломжыг хангах тал дээр төр засаг анхаармаар юм.
Гадаадад ажиллаж байгаа залуу таньд ажлын байр олдож байгаа нь мэдээж, та ажиллахгүй бол амьдарч чадахгүй. Хэрвээ та монголдоо,чадвартай бол эх орондоо өсөн өндийж арай өөр түвшинд ажиллах боломж нээлттэй байна гэдгийг эцэст нь хэлмээр байна. Хэзээ нэгэн цагт эх орондоо ирээрэй.
Би ч бас эх орондоо очих байх......
Утаат баатар мэдээж бодоход сайхан биш, Монгол улс минь сайхан. Эх орон гэж унасан газар угаасан уснаас эхэлнэ.
Admin LimitleSS 2011.11.07 өдөр бичлээ.
0 Сэтгэгдэл NO: