Эргэцүүлэл бодол / Монгол орон монгол миний нvдээр /

Үүл мэт нүүн өнгөрөх он жилүүдийн үтэр хурдан урсгалд хэдэн жил амс хийгээд сөгдөж мөргөх Монгол орондоо өлмий тавьж, магнай тэнийн учран золголоо. Монгол миний нүдээр Монгол орноо нэг сар илүү харснаа өгүүлье.

Үйлсийн сайхан Улаанбаатарт маань хүн амьтан, хашаа байр, машин тэрэг улам ихсэж, түм түжигнэн бум бужигнасан олон хөлийн нүсэр газар болжээ. Яармагаас Нисэх хүртэлх Сонсголонгийн дэнжийг хашаа гэр бүрхсэн нь хамгийн эхлээд нүдэнд тусав.

Яагаад ийм олон айлтай болсныг сониучханаар асуухад "Увс Ховдынхон амьдралын эрхээр" нүүдэллэн ирсэн юм гэсэн товч хариу сонсов. Нисэхээс хот орох Яармагийн зам нилээд муудсан шиг санагдсан ч хэд хоносны дараа хамгийн сайхан зам нь байсан юм. Замаар явж зорьсон газраа хүрдэг болохоор зам нь хот газрын хөгжлийг харуулдаг мэт санагдаж билээ.


Миний Монгол Орон дэхийд байхгүй сайхан нутаг даа.
Алаг цоорхой энэ замаар явах машины даац үнэхээр ихэссэн байв. Оросын цөөн тооны машинууд хөндлөн зөрдөг байсан эл зам дээр тив дэлхийн бүх төрлийн машин давхих болж, ерөнхийдөө Орос ахын машины халааг Солонгос машин авч байгаа нь илт байна. Хаа сайгүй тааралдах СитиТакси хэмээх Солонгосын Аксент маркийн авсаархан машинуудыг манайхан "золибон шар" гэж нэрлэдэг гэнэ. Золибон шар такси орж ирснээр хот нэгэн аяст өнгөө засчээ. Хээр талыг чимэх шар цэцэг лугаа нийслэл хотыг чимэх хурдан унааг оруулж ирсэн хийморилог монгол хүүг малгай сөхөн хүндэтгэе.

Шинэ байшингууд олноор нэмэгдсэн боловч, хуучин байсан барилгууд ихэд салбайн муудсан байна. Хотынхон хогоо энд тэнд овоолж хаядаг болсон нь нилээд бохир болсон мэт санагдлаа. Дээр нь ядуу барлагууд нь хогоо онгичон ухна. Тэр нь салхинд хийснэ. Хачирлаад хэлбэл хийссэн хог хэн нэгний нүүрэнд наалдах дөхнө.

Газар сайгүй эмх замбараагүй барьсан түц, гарааж, мухлагууд гудамж талбайгаар дүүрсэн тул дундуур нь явахад нэг л сэтгэл тавчидна. Саруул талын уужим монгол хүн гэж бас саруул сайхан хотыг байгуулж байсан юм болов уу гэсэн бодол тээж явлаа. Хотын үзэмж алаг цоог болсон өнөө үед зар суртачилгааны өнгөтэй, өнгөгүй самбарууд мөн их болжээ. Тэдгээрийн зарим нь сэтгэлд хүрэм сайхан болсон байсныг энд бас дурдъя.

Монголчуудын хувцаслалт ганган хэвээрээ, гэхдээ стиль нь хятад талдаа хэлбийсэн юм шиг санагдсан. Нэгэн жишээ хэлье. Манай цагдаа нарын малгай нэг л хятадын цагдаагийн малгайтай адилхан харагдаад байлаа. Сүүлд нь учир мэдэх хүнээс асууваас "Баярын өмнө хятадаас бэлгэнд ирсэн пурашкагаар энэ жил гангарсан дуулдсан" гэсэн хариу сонсов. Малгай доошоо харсан сав, муу ёр гээд дээдэс маань бэлгэнд авдаггүй байсан. Ядуугаасаа болж, гар сарвайсан болгоны өмнө алга тосож байна уу даа. Хятадууд нэг л элэг доог хийгээд байгаа юм шиг. Дотор нь байгаа улс анзаарахгүй байж магад, гэхдээ гадна удсан миний нүдэнд тун хурдан тусаж байх юм.

Улсын наадмын урд өдөр унаган нутгийн зүг рүү хөлгийн жолоог заллаа. Улаанбаатараас гараад удаагүй байтал морьтой машинтай наадамчдын цуваа хотын зүг хөвөрсөөр байв. Төв аймгийн нутаг сайхан гарсан агаад зам дагаад адуутай айлууд зэлээ татаж гүү барьжээ. Жаахан яваад нэг савтай айраг барьсан хүн юмуу, эсвэл тарвагны боодог гар дээрээ барьсан хүүхдүүд замын машиныг даллан зогсоохыг оролдоно.

Гэр гуанзууд нилээд олширч, бүүр суурин болон тохижсон харагдав. Төрөл бүрийн байшин барьж, энд тэнд нь зар суртачилгаа хадсан харагдана. Улс орон зах зээлд орохоор овсгоо шаардаж, олсон бүтээснээ уралдан зардаг болсон нь үүнээс илт харагдана. Төв аймгийн Лүн сум өнгөрөхөд газрын гарц тарчигдаж, замын цоорхой улам ихсэв. Элсэн тасархайгаас Хархорины зам салсанаар засмал замын чанар бүр муудлаа.

Сураг сонсовоос аймгийн зам ангийн дааж авсан хэсэг гэнэ. Зам анги нь байлаа ч ажил хийдэг хүнгүй, зуны дэлгэрт цаг тагш хар юм, тарвага зурам хөөгөөд бүүр ажил нь зогсдог гэж хэлцэнэ. Аймгийн төв орлоо, ихэд өөр болсон байв. Улаанаараа эргэсэн шороо, урагдаж салбайсан барилгын сүгнүүд миний багадаа үзээгүй үзмэрүүд нилээд аривжиж дээ. Шинээр бий болсон нь зах зээлийн газар аж.

Төмөр чингэлэг, сэрийсэн төмөр лангууны араг ясаар дүүрсэн, түүний баруун талаар нь шуурхай такси болох мотоциклтонгууд ярайн харагдана. Аймгийн төвд бас л машины даац хэтэрчээ. Лангуугаар явж, хятад голдуу барааг нилээд сонирхлоо. Хоттой харицуулбал бараа бүрийн үнэн дээр дор хаяад нэг хоёр зуун янчаан нэмэгдсэн байх юм. Аргагүй биз, тээврийн зардал ашиг хоёр нь түүндээ дүйх байх. Хотоос өндөр хүчлийн шугам ирдэг ч гэсэн тог байхгүй, орон сууцны айлууд ус байхгүй бас л нилээд баргар байдалд амьдарч байх юм.

Тэр өдөртөө сумын төв орлоо. Хуучны авсаархан сумын төв, хог новш гээд байх юм алга. Хүн ам нь сийрээд эл хуль болсон мэт санагдав. Хот орон газар нүүх, айраг цагаан дээр гарч гэдэс цайх энэ тэр гээд дор бүрдээ таран явсан бололтой. Онгийн хүрээний буурин дээр нэг сайхан сүм дөрвөн цагаан суварга баригдсан нь нүдэнд дулаахан сэтгэлд өег байсан юм. Хүрээний буурин дээр үлдсэн хөгшчүүл маань дахиад нэг гучин жилийн настай байсан бол сэтгэл нь ханах байсан даа.

Онгийн хүрээний Да ламтай уулзан хөөрөг зөрүүлж, хэдэн үгний солио хийлээ. Манай нутгийн ёс гээд Майдар эргэдэг болсон байна. Хөгшчүүлийн гар дээр шүтэгдэж ирсэн хоёр сайхан шүтээнийг хийдээс хулгай аваад ташийн шоог болчихжээ. Сүүлийн үед костюм пиджаак өмссөн хоёр залуу зурагтай сайхан ном тараагаад айл болгоноор ороод гардаг болсон дуулдана. Бэргэн дүү гал асаахаар унинд хавчуулсан цаас тэр номны тал байж нүдэнд туслаа. Эргүүлж, тойруулж үзтэл үнэхээр олон зурагтай хүний сонирхол татахаар хэвлэсэн ертөнцийн эзний сургааль байх юм.

Айлд орж ирсэн, эрэх эргүүлж суугаа Далай гуайгаас энэ номыг уншсан уу? Есүсийг шүтэж байна уу? гэж асуулаа. Цийлэгнэх нүдний нулимсыг арчин эрхээ эргүүлэнгээ "Зургийг үзсээн хүүхээ, энэ гадаадын бурхан гэдэг чинь сахал үсэндээ баригдсан, шалдан нүцгэн амьтан байдаг юм уу даа. Модны мөчирт тэлүүлээд хавичуулагдчихсан юм билээ, их л зовсон амьтан байдаг юм байна лээ хүүхээ, юуг нь шүтэж барих вэ, гэхдээ бурхантайгаа хамтадгаа л залбирчихья" гэж байв. Ер нь Монголчууд ямарваа нэгэн юмыг хүлээж авахдаа иймэрхүү л байдаг болов уу.

Битүүтийн амралтаад гарч хэд хонолоо. Уг нь сайд дарга нар ирж рашаан уудаг байсан олон сайхан муурын байшинтай тун дэгжин гоё амралтын газар байлаа. Одоо тэгэхэд орын төдий дөрвөн цонхгүй байшин үлдээд тэр гэх юмгүй алга болжээ. Будаг нь шалбарч төмөр нь зэвэрсэн, "Байгаль орчноо хайрлан хамгаалья" гэж бичсэн хэдэн төмөр самбар, гэр театрын төмөр арга яс л үлдсэн байв.

Хоржигнон урсдаг Бүтүүтийн голын ус нь ширгээд хайраг нь цайсан байлаа. Рашаан болгоны бичээтэй байдаг нэр нь алга болжээ. Нутгийн хүн тулдаа зуун талд бөөрний рашаан байх ёстой баруун талд нь нүдний рашаан байх ёстой гэж тэмтчин явж заримыг нь олов. Майхнаа татаад удаагүй байтал саахалт айлын хүүхэд өөрөөсөө арай намхан бетонд цайны сүү хийгээд ирлээ. Хэдэн чихэр өгөхөөр уут саваа уудлахад нүд нь гар даган билчиж хүүхэд насыг санагдуулав.

Атгасан чихрээ өгөлгүй "За нэрээ хэлнээ?" гэхэд сандарсандаа "нэрээ мартчихжээ" гээд атга тэнийлгэх гээд оролдож байгаа нь бүүр ч өхөөрдмөөр байв. Амралтын 3 дахь өдөр хэсэг залуус ирж хөгжим хашигчуулан пивоны сав харсан зүгтээ шидлэн байгаа нэг л галзуу мэт харагдав. Сахиул айлаас сургийг нь сонсвол "Єлтийн алтны уурхайн ажилчид жил болгон ирж архи уун зодоон хийгээд хамаг юм хэмхчээд алга болдог" гэж хэлэх юм. Удалгүй улаан зээрд халамцуу залуус ирж танилцаад цагдаа нарын баяраар салхинд гарч яваа Алтны уурхайн цагдаа нар болохоо хэллээ.

Сумын төвийнхийг нохой шиг бууддаг тухай сонин сэтгүүлээр дамжуулан уншдаг байсан болохоор танхай залуусыг харж дотроо жихүүцэн байлаа. Yлдсэн улс шөнөдөө тэдэн дээр ирнэ гэнэ. Шөнө дунд унтаж байтал хэсэг хүмүүс ирж дуулж хуурдаад сэрээлээ. Удалгуй зодоон болцгоож үүр цайтал хэрэлдэцгээж хүүхэд бахирч, хүүхэн чарлаж үнэн танхайрч хоноцгоолоо. Хүн гэдэг амьтанд даруулга гэдэг юм хэрэгтэйсэн дээ л гэж бодож хэвтэв.

Аль гуч гаруй жилийн тэртээ цэцгийг нь хөлөөрөө түүж, цэнгэг усыг нь алгаараа ууж өссөн миний нутгийн жалга болгоныг алт малтаад жаахан улайлагчихсан болохоос биш яг л байдгаараа. Гармаар гарсан морьтой хүн дайвдаг Онгийн голын татарга нь багасаад тасрах төхсөн байв. Байгаль дэлхий хүртэл ингэтлээ хилэгнэж өөрчлөгдөнө гэж сонин юм шүү. Єнгөрсөн жил цас оролгүй харын зуд гэж айхтар юм болж, амьтан хүн хамаг малаа барсан гэнэ. Бор цай уух борчуул ч мөн хөдөөгүүрээ үзэгдэх аж.

Дүүгийнх арваад гүү барьж, 20 орчим үнээ саадаг хөдөөний жирийн амьдралтай нэгэн айл. Харын зуданд нэрвэгдээд гурван гүү, таван үнээтэй үлдсэн байна. Алсаас ирсэн ахыгаа бодож гурван гүүгээ татаж, айргаа исгэлээ. Хангай нутгийн хамар цоригсон хярамгүй сайхан айраг залгуулсан дүүдээ битүүхэн баярлаж суув. Айл амьтан, төрөл садны ахан дүүсээс бурхан болоочийг нь эс тооцвол бүх л юм хэвээрээ шахуу. Салхинд гандсан дээл, үрчлээ нь нэмэгдсэн бор царайтай, үс нь бууралдсан ахмадууд "За хүүхээ, зөөгөөрөө болоод л байна даа" гэж гаансныхаа бохийг гутлын өлмийд тогшиж өгүүлэх нь нэг л гунигтай юм шиг харагдаж байв. Урьд нь би ер ухаарч нэгэн ажигладаггүй байсан юм болов уу, үүнийг?

Уулзаж, учирч явсан нөхдөөс нилээд олон нь пүүс компанийн захирал болжээ. Тэдний ерөнхий хандлага нь "дотооддоо үйлдвэрлэл явуулж, зах зээлээ хангана, эсвэл гадаадын зах зээлд Монголын бүтээгдхүүнийг гаргана" гэсэн чиглэлтэй байв. Зөөврийн худалдаагаар дотоодын хэрэгцээг ханган, олcон жаахан хатуу валютаа гадгаш нь гаргахгүй байх сэтгэлгээ нийтийн сэтгэлгээ болж тогтсон мэт санагдав. Энэ зөв хандлага дээр хүмүүс ч доривтой юм хийсэн байх юм. Ямарч байсан Улаанбаатарын алаг дарам газрууд бүгд эзэнтэй болж, газрын үнэ цэнийг манайхан сайн ойлгосон байна.

Миний багын нэгэн найз Ж. Эрдэнэцогт "Орхон" гэсэн нэртэй 00-ийн цаас үйлдвэрлэж байна. 200-хан төгрөгний үнэтэй энэ цаасыг Монголын хаана нь ч гэсэн хүн авах бололцоотой. Гэхдээ өөр төрлийн иймэрхүү цааснууд байдаг байх шүү. Yvгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадсан нь Монголчуудын ахуйн соёлд нэгэн асуудлыг шийдсэн том алхам болсон байна. Бас нэгэн дээд сургуулийн найз Г. Болд гадаадаас ихэд авсаархан технологи оруулж ирээд үйлдвэрлэл явуулж эхэлжээ. Гараас гарсан бүтээгдхүүнийг нь барьж үзэхэд итгэхийн аргагүй сайхан санагдсан. Цементээр гантиг адил хэлбэртэй барилгын өнгөлгөөний материалууд хийж чадсан байв.

Байгалийн гантиг нь чулуу болохоор шахалт байхгүй нягтширал муутай учир зузаахан зүсэх шаардлага гардаг, түүнийгээ дагаад үнэ өртөг нь өндөр болдог юм байна. Байгалийн гантигийг оролж чадах, түүнээс 2-3 дахин нимгэн, 10 дахин их даацтай, гантиг мэт харагдах энэ өнгөлгөөг арван хэдэн янзаар хийгээд тавьчихсан, захиалгаа аваад үйлдвэрлэж байна. Хэрвээ барилга байшингийн хана, явган хүний зам энэ бүтээгдхүүнээр хучигдаж ирэх юм бол Улаанбаатарын өнгө үзэмж эрс сайжрах нь мэдээж.

Ийнхүү тоочих жишээ олон байлаа. Хэдийгээр хүн ардын ихэнх нь ядуу ч улс орон маань хөгжих зам руугаа буцалтгүй орчихсон, түүний наад захын үр өгөөж ийнхүү харагдаж байх юм. Гадаадад байгаа нөхөд маань боломжоороо Монголдоо хөрөнгө оруулах (үйлдвэрлэл шүү!) цаг нь иржээ...

Бас нэгэн олзуурхууштай зүйл нь үйлчилгээ их сайжирсан байв. Нэгэн найз минь ийнхүү ярилаа. "Зах дээр мебель жижиг ширээ хайгаад явж байлаа. Манайхан бол баруунаас огт ялгарах юмгүй гэрийн тавилга хийдэг болсон. Тэгээд яг авах гэсэн жижиг ширээний өнгө нь таалагдаагүй болохоор дуртай өнгөө хэлээд үзтэл, хүссэн ёсоор чинь хийчихээд маргааш дөрвөн цагт танай гэрт хүргээд өгье гэж хариулав.

Итгэж ядаад гэрийнхээ хаягийг өгөөд салсан юм. Товолсон цагтаа ширээгээ бариад ирэхээр нь гайхсан шүү." гэж байв. Энэ бол үйлчилгээн дэх итгэлцээний сайн хэлбэр. Хотын төвийг чимэглэсэн нэгэн сайхан зүйл бол хороолол бүрд нэг хоёроороо байх "Миний Дэлгүүр" гэдэг өөртөө үйлчлэх дэлгүүрийн сүлжээ юм. Мон-Хангай компанийн явуулж байгаа үйлчилгээ болох уг дэлгүүрийн сүлжээ нь Америкийн "Seven Eleven"-тэй тун адил тоноглогдсон ажээ. Нэг ч гэсэн цэвэр боловсон газраас баталгаатай хүнсний бараа авахыг хэн ч гэсэн бодно. Бас үйлчилгээнд гарч байгаа маш том алхам.

Хүмүүсийн амьдралын түвшин дээшлээд уг дэлгүүрээр нийтлэг үйлчлүүлдэг болоход түц, мухлагууд аяндаа шахагдан цөөрөх байлгүй. Чингис зочид буудлын баруун талд "Sky" нэртэй нэгэн худалдааны төв ашиглалтанд орсон байлаа. Солонгос эзэнтэй гэгдэх энэ дэлгүүрт ороход барааны сонголт, нэр төрөл, чанар сайтай, дэлхийн томоохон хотуудын худалдааны төвтэй энэ зэрэгцэх цэвэр үзэмж, үйлчилгээтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Барааны үнэ нь мэдээж манайдаа арай өндөр болов уу.

Бас нэгэн ажиглагдсан авууштай зүйл бол хүмүүсийн харьцааны соёл илт дээшилсэн байв. Нисэхийн гааль, паспортын байцаан өнгөрүүлэх, дэлгүүр, зочид буудал, зоогийн газар, замын цагдаа гээд л. Харин замын цагдаа нар уймраа явдаг микрогийн жолооч нарт бол халгаатай санагдсан. Хаа л бол хаа тэднийг зогсоочихсон байцааж байх юм билээ. Yйлчилгээн дээр нэг хэлэх юм бол барааны савлалт бас л сэтгэлд хүрэхгүй байв. Дотор газрын дороо урагддаг уут ихэссэн ч эдэлгээ даахгүй хог болох нь их. Монголын амьдралыг зэрвэсхэн харж, сэтгэлийн үгээ сийрүүлэн бичлээ.

Сан Франциско, Кальфорн
2001.08.10

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 8
    Зочид: 8
    Гишүүд 0