Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Европын холбооноос Н.Энхбаярын баривчилгааны талаар эрх баригчдаас асуулга тавьжээ

Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх газар, Улс төр стратегийн үндэсний төвөөс хамтран өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд нийгэмд үүсээд буй цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгаа, ардчиллын алтан хараацай С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг, Монголын гадаад өрийн тухай асуудлыг ярьж байлаа.
Энэ дундаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгааны тухайд Монголын Ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа “Ардчилал, шударга ёсыг эрхэмлэгч орны олон түмэндээ сонордуулах нь. Монголын ард түмэн бид 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг сонгосон билээ. Харамсалтай нь та бидний сэтгэл зүрхээрээ дээдлэн сонгож, хөхиүлэн хамгаалж ирсэн ардчилал, шударга ёс улам бүр алдарч, олигархиудын дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрлээ. Улс орон, ард түмэн маань манан буданд төөрлөө. Ардчилал, шударга ёс, хүний эрх алдагдаж байгаа хамгийн том илрэл нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хуулийн байгууллага баривчилсан явдал юм. Түүнийг зүй бусаар, балмад хэрцгий аргаар хүч хэрэглэсэн нь шударга бус үйл явдал боллоо. Монголын ард түмний олонхын саналыг авч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл сонгогдон ажиллаж байсан хүнийг балмад аргаар баривчлан хорьсон Монгол орны өнөөгийн нийгмийн төлөв байдлыг дэлхий нийт гайхан харж байна. Ардчиллыг туйлбартай дэмжигч Европын холбооноос дээрх хэрэг явдалтай холбогдуулан эрх баригчдад асуулга тавьж, тайлбар шаарджээ. Хоёр хоногийн өмнө манай улсын эрх баригчдаас энэ баривчилгааны талаар Европын холбооноос асуулга тавьсныг ВВС-ээр мэдээлсэн билээ. Түүхээс үзэхэд Монгол Улсын тэргүүнийг Монгол байтугай харь орны дайснууд нь ч дөрвөн мөчөөс нь чирч гулдарч, хорьж байсан удаагүй билээ. Найман зуу гаруй жилийн түүхтэй монгол төрийг гутаан доромжилсон энэхүү баривчилгааг дээрээс зохион байгуулсан харагдаж байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр хэвлэлийн бага хурал хийж буй төлөөлөгчдийн зүгээс С.Зориг агсны үхлийн шалтгаан нь өнөөг хүртэл илрэхгүй байгаа нь эрх баригчдын хийж буй үйлдэл гэж байлаа. Тэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрэхгүй байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй боллоо гэж байсан юм.
0 Сэтгэгдэл NO: