Гэгээн Валентины баярын тухай 2 сарын 14 ны өдөр............

Гэгээн Валентины баярын хамгийн сайхан бэлэг бол мэдээж цэцэг. Монголчуудын хувьд баяр ёслолоос бусад үед тэр бүр цэцэг бэлэглэж заншаагүй ч ямартай ч цэцгийн сайхан баглаа чухал гэдгийг үнэлдэг. Танд дурлалт хосуудын өдрөөр болон ер нь цэцгийн баглаа бэлтгэж сурахад чинь зориулж зарим зүйлийг зөвлөе.

Та хүнд цэцгийн баглаа өгөхдөө дотор нь дотно сайхан үгтэй бяцхан зурвас хийж өгвөл өгсөн бэлэг тань удаан хугацаагаар дурсагдах болно. Та хэнд, ямар шалтгаанаар, эсвэл ямар үйл явдалд зориулж өгч байгаагаас тань хамаарч цэцгийн нэр, төрөл, өнгө, тоо, тэр байтугай баглаа боодол нь хүртэл ялгаатай байдаг. Бид үүнийг тэр бүр анхаардаггүй шүү дээ. Тэгвэл бэлэг өгөх соёл өндөр хөгжсөн улс орнуудад энэ бол тун чухал зүйл.

Гэгээн Валентины баяраар бэлэглэх цэцэг нь мэдээж хайр дурлалын бэлэг тэмдэг болсон улаан сарнай. Залуу хүмүүсийн бие биедээ өгөх цэцгийн баглаа нь гоёмсог хослол бүхий тод өнгөнүүдээс бүрдсэн байх нь чухал.
Залуу эр дурлалт бүсгүйдээ өгөх цэцгээ сайн бодож сонгоход илүүдэхгүй. Хайр сэтгэлийн илэрхийлэл болгож улаан сарнай, улаан алтан зул цэцгээр баглаа бэлтгэдэг. Цэцгийн мэргэжилтнүүд баглааг бэлтгэж байхдаа цэцгийн толгой нь босоо байна уу, унжсан байна уу гэдгийг их анхаардаг байна. Учир нь налж унжсан толгойтой цэцэг өөртөө итгэлгүй, тухайн асуудалд бэлэн биш байгаа хүний шинжийг илтгэдэг бол эгц, босоо толгойтой цэцэг нь уг хүнийг хэлсэн, зорьсондоо чин сэтгэлээсээ итгэлтэй, зоримог хандаж байгаагийн илэрхийлэл гэж үздэг ажээ. Харин цэцгийн толгой, хонхорцгийг доош нь харуулан бэлтгэсэн баглаа эсрэг утгыг илэрхийлнэ. Хэрвээ уруу харуулан боосон алтан зул юм уу нарцисс бэлэглэвэл “Бидний хоорондын харьцаа нэгэнт дууссан. Одоо би чамд хайргүй” гэсэн утгатай.

Францчууд шар сарнайг хуурамч явдал, мэхлэлтийн билэг тэмдэг гэдэг. Шар өнгөтэй цэцэгсээс хамгийн сайхан утгыг илэрхийлдэг цэцэг бол гоёлын буюу таримал /бэлгийн/ наранцэцэг юм. Ганц ширхэг, том гоё наранцэцгийг залуу тань танд бэлэглэвэл “Чи миний цорын ганц хайртай хүн, чи миний хувьд нар минь юм шүү…” гэсэн утгатай гэнэ.

Ер нь тухайн цэцэг сэтгэлийг тань илэрхийлэхээс гадна өгч буй хүнд чинь таалагддаг, түүний дуртай цэцэг нь байх хэрэгтэй. Учир нь цэцгийн баглаагаар дамжуулан уур хорслыг ч илэрхийлж болдог. Жишээ нь, цагаан сараана болон хөвсгөр лиш цэцэг дангаараа хүний дотоод гоо сайхан, авъяас билгийг нь хүндэтгэж байгаагийн илрэл болдог мөртөө ийм баглаан дээр үнэрт өвс юм уу шимтэглэй нэмсэн байвал та тухайн хүнд “Би таныг гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдгийг мэдлээ гэж хэлж байгаа хэрэг гэнэ. Өөрөөр хэлбэл гаднаасаа өөгүй сайхан мэт гял цал харагддаг ч сэтгэлийн буюу дотоод гоо сайхан нь үгүй хүнд цагаан сараана ба үнэрт өвсний холимог баглаа өгч болно гэсэн үг.

Мэргэжлийн стил, имидж бүрдүүлэгчид, алдартай загварын сэтгүүлийн зурагчид сайхан бүсгүйчүүдийн зургийг авахдаа тэдний үс болон нүдний өнгөөр цэцгээ сонгодог ажээ. Тэд зураг авалтанд орж байгаа бүсгүй нь хар үстэй бол түүний гарт час улаан сарнай, мандарваа, хурц тод өнгийн цахирмаа болон башир цэцэг бариулдаг. Час улаан цэцэгс нь хар үстэй бүсгүйг улам дур булаам харагдуулдаг байна. Хэрэв бүсгүй цайвар шаргал үстэй бол бүх зүйл эсрэгээр. Түүнтэй зөөлөн ягаан, цагаан, цайвар шар өнгийн цэцэгс илүү зохицоно. Сарнай, цээнэ эсвэл цахирмаа ер нь ямар ч цэцэг байх нь хамаагүй. Гол нь цэцэгс хурц тод өнгөгүй, амраг бүсгүйн чинь анхаарлыг сарниулахааргүй байх хэрэгтэй. Цайвар шаргал үст бүсгүйн гарт тод улаан эсвэл шаргал өнгийн цэцэгс байх нь зохимжгүй харагддаг байна. Харин хүрэн үстэй бүсгүйчүүдэд тал газар ургадаг жирийн болон зэрлэг цэцэгс илүү их таалагддаг гэнэ.

****************************************

Түүх Ромд эхэлдэг бөгөөд тухайн үеийн захирагч нь болох Клаудиус нь маш олон цуст болон шившигтэй ажилд нэр холбогддог аж. Харгис Клаудиус өөрийн цэргийн хүчиндээ цэрэг элсүүлэн авахад маш хэцүү байжээ. Иймд Клаудиус үүний гол буруутан нь гэрлэлт гэж үздэг байв. Тэрээр бас эр хүний сул чанарын гол нь хайр болон гэр бүлээ орхиж чаддаггүйд байдаг гэж үзээд, үүнийг шийдэх амархан арга олжээ. Энэ нь гэрлэлт болон хүмүүсийг хоорондоо сайн болохыг Ром даяар хоригложээ.Гэвч хайр гэдэг бол хатуу захирагчийн гаргасан зарлигаас ч хүчтэй учир ямар нэгэн аргаар өөрийн замыг олдог байжээ. Харин Гэгээн Валентин нь үүний нэг тод жишээ байв. Тэрээр Христосын Шашны нэгэн номлогч байсан бөгөөд тэрээр нууцаар хосуудын гэрлэлтийг адислаж өгдөг. Иймдээ ч түүний энэхүү үйлдэл нь ил гарсан бөгөөд Ромын захирагч түүнийг эхэндээ сүсэг бишрэлээс нь няцаах гэж үзсэн боловч Валентин харин урвуугаар нь Клаудиус-ыг өөрчлөх гэдэг байв. Тэрээр бүтэлгүйдсэн бөгөөд түүнийг хорьж, толгойг нь авах зарлиг гаргажээ.

Тэрээр шоронд хоригдож байх хугацаандаа нэгэн залуухан бүсгүйд хайртай болжээ. Тэр бүсгүй шоронгийн даргын охин байсан бөгөөд өдөр бүр Валентин дээр уулзахаар очдог байжээ. Бүсгүй хөөрхий хараагүй байсан ч, харин Валентины бүсгүйг хайрлах агуу хайр болон итгэл нь бүсгүйг хараагүйгээсээ яг Валентины цаазаар авхуулах өдөр чөлөөлөгджээ. Валентин өөд болохоосоо өмнө өөрийн хайртай байсан бүсгүйдээ захидал бичиж үлдээсэн бөгөөд тэр захиагаа: "Чиний Валентинаас" гэж хаягласан байжээ. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэл ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14-ны өдөр юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгожээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 546
    Энэ сард: 2
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 528
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 311


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0