Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Гэмт хэргийн мэдээ / Настай охиныг шатаасан 16 настнууд /
Баянзvрх дvvргийн есдvгээр хорооны нутагт 20 настай охины амийг хєнєєж, цогцсыг нь шатаасан онц ноцтой хэрэг гарч, иргэдийг сэрдхийлгэсэн.Хэргийг vйлдсэн 16 настай Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарыг шvvх хурал энэ сарын 15-нд буюу мягмар гарагт Баянзvрх дvvргийн шvvхэд 12 цагт бо-лохоор товлогджээ.
Хаалттай явагдах шvvх хуралд улсын яллагчаар Г.Мижиддорж, ємгєєлєгчєєр Б.Ганбаатар, Г,Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагва-цэрэн нар оролцох аж.
Тэднийг Эрvvгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.15-д зааснаар шунахай сэдэлтээр уулгалан довтлох, урьдчилан vгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хvний амь хєнєєсєн, 153.2-т зааснаар буюу энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай аргаар vйлдсэн, хэргийн улмаас хvний амь хохирсон гэх vндэслэлээр буруутгаж байгаа юм.
Одоогийн мєрдєж байгаа Эрvvгийн хуулиар насанд хvрээгvй хvvхэд гэмт хэрэг vйлдсэн тохиолдолд єгєх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.
1 Сэтгэгдэл NO: