Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Гэр бүл салалт
Эрэгтэй эмэгтэй 2 хүн бие биендээ xайртайгаа xэлээд xань ижил болоод xүүxэд төрүүлээд 1 гэрт ороод за энэ бол товчxондоо гэр бүл болж байгаа нь тэр.Гэтэл яагаад салаад байдаг байнаа. Иx олон талын сэдэв энд xөндөгдөx байx л даа... xайр сэтгэл нь xөрөx, илүү сайxантай нь учираx, сайн таньж мэдээгүй , мөнгө төгрөг, санxүү, за тэгээд ар гэр, аx дүүгээс нь болоод ч юмуу шалтаг бол маш олон .
Гэxдээ би ойлгоxдоо гэр бүл гэдэг зөвxөн тэр 2 эсрэг xүйстэний асуудал биш гэж бодоод байгаан, ялангуя залуу xосуудын xувьд үр xүүxэд гэж маш том асуудал байна гэтэл өнөөдөр xүмүүс салаxаар шийдэxдээ энэ асуудалыг чуxалчилж авч үздэггүй нь нууц биш. Xэн нэгэн нь мэдээж xэлнэ сануулна xүүxдээ л бод гэж тэр xүн бол туxайн үедээ xарин тиймээ би мэдэж байнаа гэxдээ үүнээс өөр зам байxгүй болсон мэт тайлбарыг тавина.
Салалт бол аргагүй тоxиолдолд бас xэрэгтэй байxыг үгүйсгэxгүй .... гэxдээ үүнд таарсан шалтгаан нь бол нэн xовор гэж бодож байна НЭН XОВОР
Нийгэм xөгжиx тусам гэр бүл салатын шалтгаан xэнд ч xэрэггүй жааxан xүүxдийн тайлбар мэт санагдаx нь юуныx вэ? Өнөөдөр xэн ч байсан амьдралд алдана ононо энэ бол амьдралын xууль , xүнд яаx гэж оюун уxаан, бодол, санаа сэтгэл xөдлөл байдаг юм бэ?
Сайн мууг ялгаx гэж, бодож эргэцүүлэx гэж, учрыг нь олоx гэж байдаг бишүү ....?
Гэтэл яагаад энийгээ ашиглаxгүй байгаа юм бэ? Бүx зүйлийг бушууxан дуусгаx гэж, xурдxан чиx амраx гэж энэ бүxэнд ингэж xайнга xандаж болно гэж үү?
Нийгэмээ дагаад гэж xүмүүс иx ярьдаг болжээ ... Нэг талаас зөв ч нөгөө талаас нь бол бас арай өөр. Өмнө xүмүүс xайр сэтгэлээр амьдралаа xолбоод , өөрт нь заяасан авьяас чадвараар, өөрий сонирxолоор xамгийн гол нь өөрийнxөө мөрөөдлөөр амьдаргад байсан бишүү? тэр үед одоо бидэнд байгаа шиг ийм иx боломж байсан билүү? Боломж нь нээгдэx тусам ашиглаx чадвар нь сул дорой болоод байx шиг.
Тийм болоxоор салалтын шалтгаан бол ганцxан уxамсаргүй xүн л гэр бүлдээ салалт гэдэг зүйлийг авчирдаг юм байна гэж ойлголоо зөв үү буруу юу?
Гэр бүл сална гэдэг...
хүний амьдралд байдаг л зүйл мэтээр хүмүүс боддог боловч, сайн муу ч хэдэн жилийн хамтын амьдралаа үрэн таран хийж, гал голомтоо бусниулж хоёр тийш болно гэдэг тийм ч амар зүйл биш. Тэгээд ч хоёр дахь амьдралаа зохиогоод өмнөхөөсөө илүү сайхан амьдрах магадлал тун бага. Гэр бүл салснаар сайхан амьдрал эхлэнэ гэвэл энэ ч бас санаснаар бүтэх зүйл биш юм.
Болж өгвөл битгий сал. Яагад гэвэл дахин гэрлэх нь салахаасаа хэцүү байдаг гэж үг бий. Хүний амьдралд эр эм салах хоёр салж л байдаг, нийлж л байдаг. Эр эм салах олон шалтгаан бий. Хайр сэтгэлгүй байж ханилсан, үзэл бодол таардаггүй, насны хэт зөрүү, өсөж төрсөн орчин өөр өөр,хууран мэхлэлт гэд л. Ер нь, юм л бол “Би чамтай амьдарч чадахгүй нь сална” гэдэг үгийг битгий хэрэглээрэй. “Би чамаас сална” гэдэг үг нь нэг талаар айлган сүрдүүлж байгаа мэт боловч нөгөө талаар цаад хүнийхээ сэтгэлийг хүйтэн хөндий болгодог. Эхнэр нөхөр хоёрын сэтгэл зүрхэнд хэзээ ч эвлэрхээргүй ан цав гарч гэр бүл саллаа гэж бодъё. Энэ үед яах вэ? Юуны түрүүнд доох асуултуудыг өөртөө тавих хэрэгтэй.
Энэ хүнээс саллаа гээд би аз жаргалтай байж чадах уу?
Бид 2 саллаа гэхэд хүүхдээ яах вэ?
Эхнэр нөхөр хоёрын хувиа хичээсэн амьдралын золиос нь хүүхэд байх ёсгүй!… гэдгийг бүү март. Нэгэнт л санаа сэтгэл нийлэхээ байсан хоёр аз жаргалтай амьдрана гэж үгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй хоёр тийш болж таарна.
Мэдээж эцэс төгсгөлгүй хууран мэхлэлт, учир утгагүй хэрүүл маргаан гэдэг хүнийг залхаадаг. Эхнэр нөхөр бие биедээ заавал дайсан болж салах нь утгагүй юм. Цагтаа та хоёр бие биедээ дурлаж, сэтгэл зүрхэндээ хайрлаж, бас амраглаж, бие сэтгэлийн цэнгэл эдэлж, тэр ч бүү хэл дундаасаа үр хүүхэд хүртэл төрүүлсэн шүү дээ. Ийм амьдрал таарч тохироогүйн төлөө хэн хэндээ дайсан мэт бүү хандаарай. Нэг хэсэгтээ нэг нэгэнтэйгээ уулзах хэрэггүй, энэ салалтаар мэдээж зүрх сэтгэл нь шаналан өвдөх нь мэдээж. Түүнийг цаг хугацаа л анагаана.
Гэр бүл салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхэд л бол “хүүхэд” байх ёстой. Үүрэлцэж буй ачаа нь хэтрэх ёсгүй. Найзуудтайгаа байх, спортоор хичээллэх, гэрийн даалгавар хийх, эсвэл зүгээр л мөрөөдөх гэх мэт хүүхдийн ертөнцөд байдаг зүйлүүдийг хийх хугацаа тэдэнд хэрэгтэй. Хүүхэд ч бас ганц бие эцэг эхдээ туслах, тэдэнд насанд хүрсэн хамтрагч, туслах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хүүхэдтэйгээ байнга том хүн нөхөрсөг харилцаанд байна гэж найдах нь тийм ч зөв санаа биш юм. Дөнгөж салсан эцэг эхчүүд нийгмийн болон сэтгэл санааны хямрал ихтэй байдаг. Энэ нь хүүхдэд ч мөн үнэхээр хэцүү цаг үе юм. Юунд санаа зовж байгаа талаараа хүүхэдтэйгээ ярилцахаас илүү гэр бүлийн насанд хүрсэн гишүүд найз нөхдөөсөө дэмжлэг хай.
Гэр бүл салалтын дараах хямралыг даван туулахад нэгээс хоёр жил хүртлэх хугацаа шаардлагатай байдаг. Хүүхэд тусдаа байгаа эцэг эхээ үгүйлж, сэтгэл нь тавгүй тогтворгүй болох нь бий. Тэд эцэг эхдээ хоёуланд нь маш их хайртай боловч хэн нэгнийг нь дагаж, нөгөөг нь орхисондоо урвасан, үнэнч биш байдал гаргасан хэмээн гэмших, харамсах, ичих мэдрэмж төрөх нь бий. Мөн эцэг эхийн хоорондын өөрсдийгөө зөвтгөж, нэгнийгээ буруутгах байдалд хүүхдээ оролцуулахаас зайлхийх хэрэгтэй юм. Зарим хүүхэд ихэнх цагаа тэдэнд зориулж, аливаа зүйлд дэг журам, хүмүүжлийг өдрөөс өдөрт олгож байдаг эцэг эхийнхээ хажууд сахилгагүйтэх хандлагатай байдаг. Энэ нь эцэг эхээсээ хөгжилтэй байх, хамтарч тоглох, тэдэнд богинохон хугацааг ч сонирхолтой өнгөрөөхийг хүсэж буйн илрэл байж болох юм. Танд ямар нэгэн асуудал тохиолдох үед хүүхдийнхээ ирээдүйг харж өөрийн бодлоо ойлгуулж, ямар нэг зохицуулалтыг хийх хэрэгтэй.
Сахилга батжуулах
Өрх тэргүүлсэн эцэг эхчүүд хүүхдээ сахилга батжуулах дүрэм тогтоох нь хоёр талтай. Нэг хүнд өөрөө журам гаргаад түүнийгээ биелүүлэх нь голдуу амар байдаг ч нөгөө талаар тогтоосон дүрмээ хэрэгжүүлэхэд таны хэрээс хэтэрч,магадгүй та насанд хүрсэн өөр хүнийг туслаж дэмжихийг хүсч болох юм. Хэрвээ та сахилга батжуулах дүрэм нь тодорхой хэм хэмжээнд байх ёстойг мэдэхгүй бол өөр эцэг эхчүүдээс асуу. Гэртээ дүрэм, журам тогтоож зөрчсөн тохиолдолд яах талаар тодорхой болгох. Тэгээд шаардлагатай бол хэрэгжүүлэх. Хэлсэн шигээ байх. Жич: хэрвээ өрх толгойлсон бол хүүхэдтэйгээ ижил хүйстэй насанд хүрэгчийн дэмжлэг авах нь ашиг тустай.
Гэхдээ хэн бэ гэдэгт анхааралтай хандаарай. Тэд таны хүүхдэд анхааралтай хандана гэдэгт нь та найдаж болно гэдэгтээ итгэлтэй хүн байх хэрэгтэй шүү.
Тусдаа амьдарч буй эцэг, эхдээ очих
Тусдаа амьдардаг эцэг, эхчүүд хүүхдийнхээсанаж үгүйлсэн байдал, баярлаж хөөрч буйг хараад аль алинд нь хэцүү байж болох юм. Өдөр тутмын ажил, амьдрал дэг журмыг зохицуулж байдаг, илүү их хариуцлага хүлээдэг эцэг, эхийн харилцаа нь зөвхөн цагийг зугаатай өнгөрөөхөөр хамт буй эцэг, эхийгээ илүүд үзэж мэдэх юм. Хүүхэд эцэг эхийнхээ гэмийг мэдэхгүйгээр хоёуланг нь хайрлахыг хүсдэг юм. Хэрэв танд боломж байвал тусдаа амьдарч байгаа эцэг, эхтэй хамт байх хугацааг зохицуулж төлөвлөж өг. Ингэж холбоо тогтоож өгсөнөөр таны хүүхдэд үнэхээр таатай байх болно.
Та хоёрын салалт, гомдол, харамсал бол та хоёрын хоорондын томчуудын асуудал билээ.Харин та хоёр хэрхэн танилцсан, таны амьдралд хэрхэн орж ирсэн тухай хүүхэддээ ярьж өгч болох юм. Хүүхдээ тусдаа амьдарч буй эцэг, эхтэйгээ хамт байгаад буцан ирэх үед “гэртээ дасах” цаг өгөх хэрэгтэй. Зарим үед цөөн минут, заримдаа цөөн хэдэн цаг, хэдэн өдөр ч шаардлагатай. Зарим нь хэвийн, зарим нь дуугүй, гунигтай байдаг. Заримд нь уг “солилцоондоо” дасан зохицох хугацаа хэрэгтэй. Магадгүй тэдэнд нөгөө эцэг эхээ орхиж байгаадаа гунигтай болж, ингэсэндээ өөрийгөө буруутгаж байж ч болно. Тэд танд үнэнч биш байдлыг мэдэрсэн эсвэл тааламжтай биш айлчлалд гунигтай болсон ч байж болно.
Та тэднийг юу хийсэн талаар ярилцаж болох юм. Гэвч албадаж, асуултаар бүү дар, энэ нь тэднийг тусдаа амьдарч буй эцэг эхээ хамгаалахад хүргэж болох юм. Таны хуучин нөхөр, эхнэр хамтран амьдрагч чинь юу хийж байгаа талаар олж мэдэхийн тулд хүүхдээ ашиглахаас зайлсхийх, мөн эцэг эх хооронд хүүхдээ мессеж зөөхөд ашиглахгүй байх. Жич: Хэрэв таны хүүхэд буцаж хэвийн байдалд орохдоо хэдэн өдөр болж, огт дээрдэхгүй бол мэт санагдвал танд мэргэжлийн тусламж хэрэгтэй.
Ганц бие эцэг эхчүүдийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлзүйн байдал
Хүүхэд ганц бие эцэг эхтэйгээ ойр дотно, онцгой сайхан харилцаатай байсан ч ийм төрлийн гэр бүл дэх хүүхдийн сэтгэлзүй сөрөг бодлууд байх нь бий.Гэвч бүрэн бүтэн гэр бүлд өсөж буй найздаа атаархдаг хэдий ч бүх ямар ч гэр бүл өөрсдийн гэсэн асуудал,өгсөлт, уруудалт байдаг гэдгийг ойлгоход тусалдаг. Эцэг эхийнхээ аль нэгтэй амьдрахгүй болж гэдгээ мэдсэнээр тэдэнд энэхүү хамралыг даван туулах, сэтгэл шархлах, гомдол харамслаа илааршуулж, хүлээн зөвшөөрөхөд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байдаг юм.Тэд энэ үедээ сэтгэл санааны байдал, зан үйлийн элдэв ааш араншинг илэрхийлэх нь бий. Ганц бие эцэг эхтэй гэр бүлийн хүүхэд ихэнх тохиолдолд бүрэн бүтэн гэр бүлээс илүү их үүрэг хариуцлага хүлээж, бие даасан хүн болж чаддаг.
Тэдний ийм байдлаар бахархдаг гэдгээ тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Тэдэнд найз нөхөдтэйгээ тоглох хугацаа хэрэгтэй гэдгийг та ойлгодог байх. Хэрвээ та хүүхэдтэйгээ их ойр байдаг бол тэд гэрээсээ явах болсон үедээ таныг орхиж байгаа нь өөрийнх нь буруу юм шиг сэтгэгдэл төрнө. Тиймээс та өөрийн гэсэн амьдралтай, мөн тэднийг өсч том болж өөрсдийн сонгосноо хийхэд нь гомдохгүй, түүнийг дэмжиж, өөртөө итгэлтэй байх болно гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Шинэ харилцаагаа алхам алхамаар хий.Хэрэв та хамтран амьдаргчтай болохоор шийдсэн бол энэ нь таны хүүхдэд голдуу асуудал үүсгэдэг. Таны хүүхдийн хэдэн настай нь хамаагүй эсрэгүүцэл илэрхийлсэн зан үйл, сэтгэл санааны байдлаар илэрч болно. Тэдэнтэй ярилцаж, тэд ямар сэтгэгдэлтэй байгааг сонсож, хүүхэд чинь танд хамгийн хайртай хүн нь хэвээрээ гэдгийг ойлгуулах.
Анхаарах зүйлс
Ганц бие эцэг эхчүүдтэй өссөн хүүхдэд ямар нэгэн сөрөг үр дагавар дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй
Та хүүхдээ өөрсдийн амьдралдаа бахархалтай байхад нь тусалж чадна
Хүүхэд тусдаа амьдарч буй эцэг |эх нь хэн болох талаар мэдэх хэрэгтэй
Буруутай гэж бодохгүйгээр эцэг эхээ хоёуланг нь хайрлаж, харилцаа холбоотой байх хэрэгтэй
Ингэснээр та өөрийн гэсэн амьдралтай байж, хүүхэд тань таны амьдралын сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө амьдралын тусгаар тогнолыг бий болгох үедээ гэмшихгүй, харин баяртай байх болно.
1 Сэтгэгдэл NO: