Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Гэрлийн унтраалганы бүтээлч загварууд
Та цахилгааныг хэр хэмнэдэг вэ? Хүн байхгүй өрөөнийхөө тогийг унтраах, үзэх-сонсох-ашиглах хүн байхгүй байхад компъютер, тв, хөгжим зэргээ асаахгүй байх нь наанадаж гэрэл цахилгаанд зарцуулах мөнгөө хэмнэх цаанадаж улс орны эдийн засагт чухал хувь нэмэртэй болохыг та юу эс андахав.Энэ удаа бид уншигчиддаа тог цахилгааныг хэмнэх аргуудын бүтээлч бөгөөд хөгжилтэй загваруудаас толилуулах гэж байна. Танд инээдэм хайрлахын зэрэгцээ нэгийг бодогдуулах нь гарцаагүй.
Үлээхэд асдаг гэрлийн унтраалга

Крис Хайнесын зохион бүтээсэн “Turn me on” гэрлийн унтраалга нь салхины мэдрэгчтэй бөгөөд өрөөгөө гэрэлтүүлэхийн тулд та энэ чихрүү үлээх ёстой.
Сүнсний хэлбэртэй унтраалга

Энэ бол цахилгаан зарцуулалтаа хянахад туслах Тио нэртэй гэрлийн унтраалга. Хэрвээ та гэрлээ асаалттай чигээр нь 4-өөс илүү цагаар орхисон бол тэр шар өнгөтэй болж, сандарсан төрх үзүүлдэг. Харин 8-аас илүү цаг ингэж орхиж гэмээнэ хонгорхон бяцхан Тио улаан өнгөтэй болж ууртай нүд, дурамжхан төрхөөр таныг угтах болно.
Виагра гэрлийн унтраалга

Эйнав Якубовичийн бүтээсэн Виагра гэрлийн унтраалга нь “адил нэртэй бүтээгдэхүүн”-ээ рекламдахад зориулагджээ.
Өлгүүртэй гэрлийн унтраалга

Скотт Амрон цахилгаан хэмнэх ер бусын зүйлүүдийг туршдаг нэгэн. Түүний шинэ бүтээл нь Off light гэрлийн унтраалга бөгөөд жирийн унтраалганаас хамаагүй илүү үр ашигтай байхыг амлаж байна. Учир нь хэрэглэгч үүнийг аль болох унтраалттай байлгахыг хүсэхээр өлгүүрийг тэр бүтээлдээ оруулсан юм.
Гэрэл чинь асаалттай байна уу? Уучлаарай, тэгвэл та энд юм өлгөж болохгүй.
Хөхний толгой-гэрлийн унтраалга

Энэ бол бидний харж буй хамгийн этгээд гэрлийн унтраалга. Гэрэл хүртэл ийм байж болохыг төсөөлөөгүй явж.
Цээж барималд нуугдсан гэрлийн унтраалга

Хэрвээ та ирээдүйд энэ гэрлийн унтраалгыг ашиглан өрөөгөө гэрэлтүүлэх боломж гарвал хэн нэгэнтэй гэрлийн унтраалгыг хаана байгааг олоход нь мөрий тавьж болох юм. Бараг л 100 хувьд нь та хожино гэдэгт итгэлтэй байна.
Гэрлийн унтраалга-Банк

Цахилгаан хэмнэх гэсэн ойлголтонд шинэ утга нэмэх Карл Цаны зохион бүтээсэн “Energy Savings” гэрлийн унтраалга. Гэрлээ асаахдаа зоосоо хийнэ, харин нэлээн хугацааны дараа та овоо мөнгө “санаандгүй”-гээр цуглуулснаа олж мэдээд гайхах байх.
0 Сэтгэгдэл NO: