Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Гэрт битгий хог чирч ирээд бай
Субботник хэлбэрээр ганц удаа нийтээрээ босч хогоо цэвэрлэдэг үе өнгөрчээ. Хот суурин хөгжих тусам байнга арчилж зүлгэж байдаг тогтолцоо нэхэгддэг юм байна. Цэвэрлэгчийн цалин мянган доллараас доошгүй байдгийн учир энд бий.Том суурин газар руу ачаа тээш оруулахад тэндээс хэдэн хувь нь хог болохыг тооцоод төлбөр авдаг, авсан төлбөрөө өөр юунд ч таталгүй зөвхөн хог худалдан авахад зориулах нь зөв. Энэ нь гадаадаас импортолдог барааны хожим хэрэггүй болдог сав баглаа төдийгөөр тогтохгүй. Дотоодод гэхэд хөдөөнөөс мах ачсан портерийг зогсоогоод тэндээс ясыг нь хаяулах буюу төлбөр авч болно.
Улаанбаатарт яс боловсруулдаг газар байхгүй санагдана. Төмс гэхэд л хальсыг нь иддэг гуйлгачин энд нэг ч байхгүй тул тодорхой хэмжээний хог чирч гэрт ирж байна гэсэн үг. Нэг хувин нүүрснээс хэр зэрэг үнс гардаг бол. Энэ мэтчилэн НӨАТ маягийн эргэлдэж явдаг эх үүсвэртэй болоод авбал "Хүүхдийн мөнгө" тарааснаас ч ач холбогдолтой. Хүүхдүүд гэрээ цэвэрлэж хогоо зараад маруужингийн мөнгөтэй болцгоог зайлуул. Далимд нь бид гэрт гадаа ялгаагүй арай цэвэрхэн, илүү соёлтой болох ч юм билүү.
0 Сэтгэгдэл NO: