Амьд хөгжимд сонирхолтой, Харилцааны соёлтой, Урд нь сайт блогт админ модератор байсан туршлагатай хүмүүсийг www.Egshig.com-д админаар авна.
Гэмт хэргийн мэдээ
Улсын хєрєнгєнєєс 15 тэрбумыг "бусадтай хувааж" завшсан генералыг Монгол Улсын шvvх єршєєчихлєє. Тєрєєс хараат бусаар оршдог гэж итгэхийг хvсдэг Шvvхийн нэр хvндийг хvртэл энэ нєхєр Онцгой байдлынхны ємсдєг нормын хятад хар гутлаараа гишгээд хаячихав.Тэрбээр тєрийн мєнгийг хэрхэн хулгай хийж, яаж vрэх, эцэст нь яаж "Уснаас хуурай гарах" вэ гэсэн шинэ арга замыг нээн, хойшдоо тєсвєєс хулгай хийх хойчийн залгамжлагчиддаа том тус хvргэж байх шиг байна. Vvнийг сийрvvлбэл "Саяар нь биш, бvр тэрбум, тэрбумаар нь хулгай хийх хэрэгтэй.
Ганцаараа идэж болохгvй, аль болох олон хvнд, гэхдээ тєрийн єндєр албан тушаалтнуудад тарааж єгєх хэрэгтэй" гэх мэт мєрvvд бууна. Биелvvлж чадах юм бол баяжина. Гоё vлгэр байгаа биз. Ингэж баяжсан улсууд гудамжаар зєндєє л алхаж байна. Иргэдийн мєнгийг халааснаас нь ухаад авчихаагvй, "Их сав"-нд орсон хойно нь авсан болохоор ингэж маадгар алхдаг биз. Тэрнээс биш, хvний халаас руу гараа хийх юм бол дор нь зодоод алчихаа ард тvмэн мэдэх байлгvй.
15 тэрбум тєгрєг гэдэг бол vнэхээр тоглоомгvй, маш их мєнгє. Бидний баян тарган гэжбоддог Америкт ч ийм мєнгєтэй хvн дээдсийн амьдралаар амьдарч чадна. Гэтэл ийм их мєнгєє хулгайд алдчихаад толгойг нь илээд явуулчихдаг явдал энэ тєрийн нvvрэн дээр хэд, хэд гарлаа. Иргэний шvvх гэдэг ойлголтын талаар ч нухацтай ярих цаг болсныг энэ явдал харууллаа. Шvvх бvрэлдэхvvний гаргасан шийдвэрийг ч хvчингvй болгож чадахуйц эрх мэдэлтэй, хvчирхэг Иргэдийн тєлєєлєгчдийн шvvх бидний vлгэр жишээ болгох дуртай АНУ-д байдгийг бид "Эрин Брокович" киноноос vзсэн билээ. Энэ тогтолцоог Монголд нэн даруй бvрдvvлэх цаг болсон гэдгийг шvvхээс гарсан удаа дараагийн шийдвэр харуулж байна. Тэгэхгvй бол ард тvмэн сэтгэл дундуур vлдсээр эцэстээ хулгайлуулсан хєрєнгєє эргvvлж авах тэмцэлд шуударч магадгvй юм шvv.
Иргэдийн тєлєєлєгчдийн хvчирхэг шvvх тогтолцоо бvрдээгvй цагт зєвхєн тєрєєс ч биш, хувийн байгууллагыг залилсан ч болно гэж тэд бодож байгаа. Гэхдээ гол нь их мєнгє байх хэрэгтэй гэдгийг ч тэд мэднэ. Дээр дурьдагдсан шиг мєрдэстэй, "гонжоом"-той хулгайчууд шvvх засаглалын талаар ч гэсэн "10000 тєгрєг хулгайлбал зургаан жилийн ял авна. Зургаан тэрбум тєгрєг хулгайлбал зургаан cap хоригдоод гарна" гэсэн шинэ хэлц vг гаргаж байна. Гэхдээ "цаг цагаараа байдаггvй, цахилдаг хєхєєрєє байдаггvй" гэж нэг сайхан vг бий. "Хэрэг хуучирдаггvй" ч гэж vг байдаг. Иргэний, шударга шvvх засаглал бvрдсэний дараа та нарыг даа, болгож єгнє дєє.
1 Сэтгэгдэл NO: