Гурилын үйлдвэрүүдийн агуулахаас хөгц, мөөгөнцөр гарчээ


МХЕГ-аас 13 аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гурилын үйлдвэрүүдэд саяхан шалгалт хийжээ. Шалгалтаар үйлдвэрүүдийн технологи үйл ажиллагаа, түүхий эд, үйлдвэрлэсэн гурилын чанар аюулгүй байдалд Хүнсний тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хянасан байна. Уг шалгалтад Архангай , Баян-Өлгий, Булган, Дархан -Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод гурил үйлдвэрлэж буй нийт 50 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Манай улсын гурилын үйлдвэрүүд нь 2011 оны ургацаас 105.7 мянган тонн улаан буудай, 2010 оны ургацын үлдэгдэл 80.3 мянган тн, нийт 186,0 мянган тн улаанбуудайн нөөцтэй байгаа аж.



Шалгалтад хамрагдсан гурилын үйлдвэрүүдийн 58 хувь нь л дотоодын хяналтын лабораторитой байсан гэнэ. Харин бусад нь өөрийн шинжилгээний лабориторигүй байгаа нь чанарын шаардлага хангасан гурил үйлдвэрлэх нөхцөл багатайг харуулж байгаа аж. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дийлэнх нь үйлдвэрийн байр, агуулах нь чанарын шаардлага хангахгүй гэж гарчээ. Тухайлбал, гурилын үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах шаардлагын 32.3 хувь, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, ажиллагсдын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын 45.7 хувь, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн 26.8 хувь, үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, мат ериалын 28.4 хувь, үйлдвэрлэлийн технологи , тоног төхөөрөмжийн 25.8 хувь, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн шаардлагын 25.6 хувь, үйлдвэрлэсэн гурилын аюулгүй байдлын баталгаажуулалтын 39.4 хувь нь хангалтгүй байгаа нь тогтоогдсон байна.



Бүр тодруулбал, Архангай аймгийн “Хэрэгцээ” ХХК, Увс аймгийн “Арвин хотгор”, “Увс гурил” ХХК, Хэнтий аймгийн “Мөнх-Улз” компанийн үйлдвэрийн гадна орчин хог хаягдал ихтэй, зам талбай нь хатуу хучилтгүй, барилга байгууламжийн өнгө үзэмж муудсан, дотоод бүтэц, тохижилт хангалтгүй, үйлдвэр болон агуулахын цэвэрлэгээ хангалтгүй, халдваргүйжүүлэлт хийгдээгүй, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааваргүй байгаа нь Хүнсний тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна. Мөн Орхон аймгийн “Алтантошлой” ХХК-ийн барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдсан баримт дүгнэлтгүй, үйлдвэрийн байр нь халуун усгүй, “Хос тав” ХХК, Агротацсу ХХК, “Голден арвай” ХХК-ийн ариун цэврийн өрөөний шаардлага хангалтгүй, угаалгын өрөөнд гар хатаагчгүй, үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүй гар угаах, ажилчдын хувцас солих өрөө тасалгаа байхгүй нь мөн л хууль зөрчсөн үйлдэл аж.



Түүнчлэн Төв аймгийн “Агротацсу” ХХК нь бүтээгдэхүүнийг хаяг, шошгогүй худалдаалсан нь “Савласан бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS/ CAC/1:2007 стандартыг зөрчсөн болохыг илрүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын “Таван богд трейд” ХХК, “Хангай миллс” ХХК, гурилын үйлдвэрүүд нь баяжуулаагүй гурилыг “Эрүүл мэндэд тустай хүнс” таних тэмдэг бүхий шошготой сав баглаа боодолд савла ж байсан нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 12.8 дахь заалтыг зөрчсөн гэж байцаагчид үзсэн байна. Зарим гурилын чанар стандартад нийцэхгүй болохыг уг шалгалтаар тогтоосон байна. Жишээ нь: “Милл хаус” компанид “Тусжин” ХХК зэрэг аж ахуйн нэгжээс нийлүүлсэн улаанбуудайн гадны хольц, “Алтан тариа” ХК-д “Хөх баян булаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжээс нийлүүлж буй улаанбуудайн тарианы хольц стандартад заасан хэмжээнээс 2-5 хувиар их байсан аж.



Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид “Алтан тариа” ХК, “Таван богд трейд” ХХК, “Милл хаус” ХХК, “Хангай миллс” ХХК, “Хөх таана” хоршооны гурилын үйлдвэрийн байр, түүхий эдийн болон бэлэн бүтээгдэхүүний агуулахаас хөгц мөөгөнцөр тодорхойлох дээж авч, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Уг шинжилгээгээр гурилын үйлдвэрүүдийн дотор орчны тодорхой цэгүүдээс авсан сорьцод хөгц илэрсэн нь үйлдвэрийн байр, агуулахуудын агаарын харьцангуй чийг, температурыг зохистой хэмжээнд барьж ажиллаагүй, агааржуулалтын систем хангалтгүй ажиллуулж байгаатай холбоотой гэнэ.



Мөн Улаанбаатар хотын “Од гоёл” ХХК-ийн арвайн гурилын үйлдвэр нь бүтээгдэхүүний шошгонд “Үндэсний тохирлын тэмдэг”-ийн лого зөвшөөрөлгүй байрлуулсан нь “Стандартчилал , тохирлын үнэлгээний тухай” хуулийн 16.12 дахь заалтыг тус тус зөрчигдсөн нь илэрчээ. Зарим үйлдвэрийн гадна хог хаягдлын зайлуулалт, агуулах байр, тоног төхөөрөмжид ахуйн шавьжны ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийгдээгүй нь “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай”, “Ариун цэврийн тухай” хуулийн холбогдох заалтын хэрэгжилт ч хангалтгүй байгааг мөн тогтоосон байна.



Гурилын үйлдвэрүүдээс илэрсэн зөрчил дутагдал үүгээр дууссангүй. МХЕГ-ын “Гурилын үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-ны дагуу хийсэн шалгалтын дүнгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа 32 гурилын үйлдвэрийн 17 буюу 53 хувь нь бага эрсдэлтэй, 12 буюу 37.5 хувь нь дунд эрсдэлтэй, гурав буюу 9.5 хувь нь их эрсдэлтэй гарсан байна. Их, дунд эрсдэлтэй тогтоогдсон болон гурилын жижиг үйлдвэрүүд нь мэргэжлийн технологич, дотоодын хяналтын лабораторигүйгээс технологийн шат, дамжлагад гарах алдаанаас бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдэл үүсч болзошгүй аж.

Нэвтрэх хэсэг

Орлоо чат

Дараад татаад ав!

Мини-чат

Сэтгэгдэл

1st бичсэн:
Hahah soliortsiimaa. Chi ineeh gd bnaa tailbar unshigchaa. hahaha.
Massage Red бичсэн:
Duudlagaar emegtei hund massage hiine. Mail bichne uu.
sarnai green бичсэн:
HEHE SOLIOTOIN


Бүрэн Эрхт Админы Титэм үг

Чатын Админ
Шаарлага: Tinychat-д Давхар Account-тай байхаас гадна Харилцааны өндөр соёлтой. Багаар ажиллах чадвартай. Дүрэм баримтлах чадвартай, Хариуцлага хүлээх чадвартай байх.
Форум Модератор
Өөрийн Сонирхолтой байгаа хэлэлцүүлэгтээ Модератороор орж болохоор боллоо. Шаардлага: Харилцааны өндөр соёлтой байхаас гадна бусдад зөв шаардлага тавих чадвартай байх.
Форум Админ
Шаардлага: Харилцааны өндөр соёлтой, ямарч үед буулт хийх чадвартай, Гаргасан Дүрэм Баримтлана. Буланд хамааралгүй сэдвийг зохих хэлэлцүүлэгт шилжүүлэж байх.
Мэдээний Админ
Шаардлага: Урд нь Сайт, Блог дээр админ модератор байсан Туршлагатай, Мэдээ нэмэх болон Мэдээ бэлдэх мэдлэгтэй(хүсвэл зааж өгч болно.) 7 хоногт дор хаяж 5 мэдээ хийж байх (Мэдээний Админ болвол Чатад бүрэн эрхт админ болох бүрэн боломжтой болно)

Шинэ гишүүн

Статистик

    » Гишүүдийн мэдээлэл
    Нийт гишүүд: 544
    Энэ сард: 5
    Энэ 7 хоногт: 1
    Өчигдөр: 0
    Өнөөдөр: 0
    » Сайтад:
    Сайтын эзэн: 2
    Хянагч админ: 3
    Мэдээний админ: 3
    Тусгай гишүүн: 2
    Гишүүн: 526
    » Хүйс
    Эр: 193
    Эм: 309


    Нийт байгаа хүмүүс: 1
    Зочид: 1
    Гишүүд 0